8

228 49 5
                                    

найм : жинхэнэ өнгө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

найм : жинхэнэ өнгө

найм : жинхэнэ өнгө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi as Heri's POV

"Тэр новшийн хэрэг амиа хорлолт болоод хаагдсан. Манай залуусын нэр хүндийг сэвтүүлэх зүйл би хийнэ гэж үү? Танд харин баярласан шүү"

Хаалганы цаанаас түүний хэн нэгэнтэй ярих нь бүдэг бадагхан сонсогдлоо. Цав цагаан тансаг байрны тааз, үнэтэй чийгшүүлэгчийн сэнгэнэсэн үнэр, зөөлөн ор, даавуу гээд бүгд төгс ч өчигдөр орой өмсөөд гарсан хар даашинз бие барин тун тухгүй мэдрэгдэнэ.

"Байна уу? Тийм ээ, захиалгыг нь авсан. Өнөө шөнө үйлдвэр лүү орж хамгийн өндөр градустай спиртүүдийг зөөж ачихад л болно. Мэдээж харуултай ч түүнийг цэвэрхэн зохицуулахад л асуудалгүй. Жонвон жолоо барьж, Ники, Сонү хоёр дотогш орсон нь дээр байх. Хөлс нь өндөр учраас тэднээр хийлгүүлэх юм"

Хэсэг чимээ аниргүйд автахад нүд анилдан дахин унтмаар санагдах ч түүний утас дуугарах бүрт өөрийгөө хүчлэн сэрээж байлаа. Ярьж байгаа зүйлс нь үнэхээр аюултай агаад чухал сонсогдсон болохоор л тэр.

"Аан, сайн байна уу? Тийм ээ, би байна. Та намайг энэ долоо хоногт очиж чадахгүй гэдгийг Сурад хэлээд өгч болох уу? Ойрд хичээл ихтэй байгаа учраас амждаггүй ээ. Хэлэхгүй бол цаадах чинь хүлээгээд унтахгүй байх"

Энэ дуудлагыг хийхдээ хоолой нь өмнөхөөсөө хэд дахин зөөлөрнө. Түрүүн л бусдыг айлган сүрдүүлж, элдвийг тушааж байсан том залуу яг л жаахан хүү шиг бүхнийг учирлах ба их л эелдэг байх гэж хичээх нь элт.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now