арав : хайр
⎯⎯ ୨ ୧ ⎯⎯
Hyuna's POV
Хуучны муу дэвтрээ авахад түүний үнэр ханхлах шиг боллоо. Хавтсыг нь нээж харахаас ч хайран санагдаж хэсэг энгэртээ наан орныхоо буланд суулаа. Яахын аргагүй энэ үнэрийг мартчихна гэж эмээдэг байсан ч бурхны авралаар дэндүү тод санаж байна. Тэврүүлэхэд, хүзүүнд нь толгойгоо нааж, цээжийг нь дэрлэн хэвтэхэд үнэртдэг байсан Чүэ Ёнсүний үнэр тэр чигтээ хадгалагдаж.
Гэвч тэр одоо энэ
орчлонд үгүй шүү дээ.Өөртөө ийн хэлээд зориглон дэвтрийг нээлээ. Тэр надтай байсан мөч бүрээ дурсамж болгон хадгалах гэсэндээ тэмдэглэл хөтөлдөг байсан нь энэ. Бид сүүлдээ хамтдаа бичиж, болзсон газрынхаа тасалбар, дарсан зургууд, өгсөн бэлгийнхээ боолтыг хүртэл дотор нь наадаг болчихсон байж билээ. Гэхдээ түүнээс салсан тэр өдөр би Ёнсүнийг үзэн ядсандаа холбоотой бүхнээ орхиж зөвхөн энэ дэвтрийг л нандигнан энэ хүртэл авч ирсэн билээ.
"Би чамайг Хасэйн явчхаар санана даа" гэж гомдлон хэлснээ санаж байна. Тэр гал тэрэгний буудал дээр намайг өхөөрдөн байж, "Би чам руу захиа бичиж явуулна аа. Хэрвээ намайг үнэхээр их санах юм бол цээжин дээрээ гараа тавьж зүрхээ дараад нүдээ анихад л болно. Тэгэхдээ намайг төсөөлөн харна. Би ч гэсэн яг тэгэх учраас хоёулаа нэгэнтэйгээ холбогдоно"
YOU ARE READING
MEMORIES OF THE MARK
FanfictionОлон мянган жилийн турш тэрсэлдсээр ирсэн цус сорогчид хүн төрөлхтнөөс холдож, газар нутгаа тусгаарласнаар тэдний тэмцэл намжив. Гэсэн ч хүмүүний ертөнцөд хаягдан үлдсэн цус сорогчдын тухай хэн ч, юу ч мэдсэнгүй хэдэн зууныг үджээ... _______ ❤️05.22...