14

244 53 3
                                    

арван дөрөв : дулаан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

арван дөрөв : дулаан

арван дөрөв : дулаан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Ni-Ki's POV

"Байз! Чи тэгэхээр бидний авах ёстой хэмжээнээс илүүг авсан гэж үү?"

Жонвоны тайлагнасан бүхнийг сонсож дуусаад Жэй хамгийн түрүүнд ийн асуулаа. Би ч тийм утгатай болохыг нь ойлгон багахан эмээж байтал хэргийн эзэн гэмшсэн ч шинжгүй толгой дохино.

"Тийм ээ, гэхдээ захиалагч тал юу ч мэдэж чадахгүй. Учир нь манай суут ухаантан Хэри данс тооцоог хуурамчаар бичсэн. Тэр үнэхээр төгс бас хурдан хийж чадсан" гэсээр түүнийг дагаж орж ирсэн Хэри рүү заалаа. Сонүтай хамт ганц, хоёр л харсан энэ охин яагаад манай уулзалтад ирчихсэн байсныг бид бүгд одоо л ойлголоо.

"Чи ямар новшоо яриад байгаа юм? Хэн чамд зөвшөөрсөн гэж? Суказэйн бүлгэмд дурын хүн нь элсэж болдог болчхоо юу? Ийм чухал ажлыг яаж...."

"Бид илүү ашиг хийж чадсан. Захиалагчид үүнийг хэзээ ч мэдэх боломжгүй! Хүн нэг бүрт мөнгө хэрэгтэй байгаа, үгүй гэж үү?"

Үнэндээ тийм л дээ. Аавын эмчилгээний зардал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа болохоор одоо надад мөнгө л хамгийн чухал. Сонү ч гэсэн сургуулиа төгсөөд өөрөө өөрийнхөө л амьдралыг дааж гарах ёстой болно. Байр, хоолноос эхлүүлээд их сургуулийн төлбөртөө ч мөнгө хадгалах хэрэгтэй. Жэйд хэр их хэрэгтэй эсэхийг сайн мэдэхгүй байгаа ч энэ болгоныг санаачлан хйисэн Жонвонд мөнгө хамгийн их хэрэгтэй байгаа нь тодорхой.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now