13

216 51 4
                                    

арван гурав : тохиролцоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

арван гурав : тохиролцоо

арван гурав : тохиролцоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Author's POV

Хэри түүнийг хараад нүдэндээ ч итгэж ядан хойш нэг алхам ухарлаа. Зүсийг нь л мэдэх боловч ярилцаж ч үзээгүй залуу хар шөнөөр өөдөөс нь харан зогсоно. Жонвон харин ч гэртээ ирсэн мэт л тайвнаар инээмсэглэх бөгөөд орж болох уу гэсэн шиг харах аж.

"Орой болсон байхад ирсэнд уучлаарай. Гэхдээ ярилцах юм байгаа юм л даа"

Охин сая л багахан тайвширч ахынхаа бууг нуусан чигтээ ардаа барьсаар түүний нүдийг хариулан далдална.
Жонвон ч дотогш орон буйдан дээр цэх суух бол Хэри түүнд тийм ч найрсаг хандах гэж хичээсэнгүй шууд л дэргэд нь суун яах гэж ирснийг нь шалгаав.

"Чамтай ярилцах чухал зүйл гарсан болохоор Сонүг шалгааж байж гэрийг чинь заалгасан юм" гэсэнд Хэри түрүүхэн Сонүтэй хамт гадаа сууж байснаа санан бүр л жийрхэх шиг болов. Тэд яг л бөөндөө нийлчхээд өөрийг нь судлан, шинжилж бүр занганд оруулаад байх шиг жигтэй санагдана.

Танихгүй хүн түүн рүү гэнэт залгаж ярьсан нь, ахынх нь тухай дэлгэснийхээ дараа утсаа салгаж, тэр даруйд урилгагүй зочин, тэр дундаа танихгүй шахуу Жонвон өөрийг нь олж ирсэн нь гээд дэндүү хачирхалтай санагдаж шууд л нууж байсан буугаа гаргаж ирээд залуугийн толгойд тулган дээш өндийлөө.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now