4

336 60 9
                                    

дөрөв : Алдагдсан итгэл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

дөрөв : Алдагдсан итгэл

дөрөв : Алдагдсан итгэл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi's POV

Анир чимээгүй. Зөвхөн түүний тайвнаар амьсгалах чимээ чихэнд сонсголонтой нь аргагүй эгшиглэнэ. Гунигаасаа өөрөө хүртэл зугтаж дөнгөөгүй атал тэр яг ингээд дэргэд байгаа нь асар том тайтгарал болж байлаа.

Бид тийм ч ихийг ярихгүй. Анхнаасаа л ярилцдаггүй байсан юм. Тэр зүгээр л дэргэд чимээгүй сууна. Хамтдаа хоол иднэ. Хааяа нэг кино үзнэ. Би түүний бэлтгэл хийхийг, тэр миний зураг зурахыг хараад л сууна. Эсвэл юу ч дуугаралгүйгээр нэгнээ тэврээд чив чимээгүй хэвтэнэ. Бодлоороо ойлголцдог юм шиг харагдавч үнэндээ гунигаа хуваалцаж буй нь тэр. Жинхэнэ гуниг хамгийн чимээгүй, хамгийн жихүүн бас хүйтэн байдаг....

"Даараад байна"

Шөнө дунд ийн шивнэсэнд тэр намайг тэврэх гараа улам чангалан өөр лүүгээ ойртууллаа. Нэг хэсэгтээ хэнийг ч хармааргүй, сонсмооргүй байсан ч одоо бол түүнээс л холдмооргүй санагдана. Алхам л холдчих юм бол өнөө их ганцаардал дахин намайг сорох юм шиг....өрөөний минь цонхоор үзэгдэх моддын мөчрөөс өөр хань болох нэгэнгүй үлдэх хачин гэмээр айдас төрнө.

"Сонхүн аа, унтчихсан уу?"

Дахиад нэлээн удаан дуугаа хураасны эцэст ийн шивнэлээ. Тэр гараас минь хөтлөн, "Үгүй ээ" гэж аяархан хариуллав.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now