2

343 63 11
                                    

хоёр : зүүлт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

хоёр : зүүлт

хоёр : зүүлт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Sunghoon's POV

"Тэгэхээр танай сургуулийн дүү нарыг Суказэйны залуус дээрэлхэж зодооныг эхлүүлсэн хэрэг үү?"

Байцаагчийг ийм зүйл асуухыг мэдэж байсан тул тайвнаар нүд рүү нь эгцлэн ширтлээ. Урд шөнийн зодооноос болоод авсан шарх, цохилт бүр хамаг бие хөндүүрлэн өвтгөж, хорсгоно. Гэсэн ч найзыгаа алдсан гэх сэтгэлийн зовлон яагаад ч намдахгүй нь.

"Тийм ээ, мэдээж бид хариуг нь барихаар очсон. Ёнсүн шууд л тэдний овгорууд руу гүйчихсэн. Жэйк бид хоёр бусадтайгаа доод давхарт үлдэж, тэр Жэйтэй хамт тэнд байсан хаягдсан байшин руу орчихсон. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэд юу ч болоогүй мэт буцаад яг л бидний дэргэд эд тулалдаж харагдсан"

"Талийгаач зэвсэгтэй байсан уу?"

Аль хэдийнээ хоёр хоног өнгөрчихсөн байна...Гэсэн ч одоо болтол энэ үгэнд яагаад ч дасаж өгөхгүй нь. Саяхан л инээлдэн гэрээс нь гарсан атал одоо ингээд сууж байдаг...талийгаач...

"Үгүй ээ, бид зэвсэгтэй тулалддаггүй. Гудамжний зодоон, тэр тусмаа хөвгүүдийн ахлах сургуулийн бичигдээгүй хууль гэж байдгийг та мэднэ шүү дээ" гэхэд байцаагч толгой дохин, "Жэй....тэр ямар нэгэн зэвсэгтэй харагдсан уу?"

"Энийг та нар л мэдэх ёстой биш гэж үү? Ер нь Ёнсүний цогцсыг хаанаас олсон юм? Нэгжлэг хийсэн юм уу? Биед нь ямар нэгэн зэвсгийн шинж чанартай шарх байсан уу гээд та нар л мэдэх ёстой биз дээ?"

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now