****
Нүдээ нээхдээ л шийдэгдсан байсан миний амьдрал.
Хэлснээр амьдарч хий гэснийг нь хийгээд л чимээгүй өнгөрүүлсэн миний 18 жил.Ээж аавын хэлснээр л байвал намайг хайрлах юм байна гэж андуурч, толгойндоо кодолсон би.
Эцэст нь өөрийнхөө төлөө яг ганцхан удаа л зөрж эсэргүүцэж үзсэн минь тэр хүн байсан.
****
"Сүйн ёслол чинь өнөөдөр юм биш үү?"
Гайхан над руу том нүдлэн зогсох Рахигийн утсыг булааж аван хартал түүнд өнөөдрийн сүйн ёслолын урилга ирчихсэн байв.'Квон Сүнён Кан Хана нарын сүйн ёслол'
Сүй тавина гэдгээ мэдэж байсан ч ийм хурдан чинээ санасангүй. Ээж аавын компанидаа оруулж байгаа хувь нэмэр нь энэ.
Рахигийн утсыг өөрт нь өгчихөөд цүнхээ аван ангиас гартал Квон Сүнён гартаа юу ч юм хайрцагтай зүйл барьчихсан найзтайгаа цуг зогсож байв. Энэний оронд Ким Мингюүтэй сүй тавьсан бол арай дээр байхгүй юу.
Сүнён- энийг чамд өгөөрэй гэсэн! Өнөөдөр сүйн ёслолтойг мэдэж байгаа биздээ? Үсийг минь илэнгээ их л ёжлонгуй инээчихээд яваад өгөв.
Хайрцагтай зүйлийг нь нээгээд хартал гялалзсан өндөр өсгийт байв."Чи зүгээр үү? Сүнён та хоёрыг бүр багаасаа л үерхэж байгаа гэж сонсож байсан"
"Тиймээ бид хоёр удахгүй гэрлэх байх"
Рахи уулга алдан чин сэтгэлийн хайр бла бла гээд л бараг л миний өмнөөс догдолж баярлаад л байгаа харагдав.
Гэхдээ үгүй шүү дээ, хайр гэж юу байдгийг ч харайхан мэдэж амжаагүй яваа. Ээж аавдаа л туслаж байвал юу ч байсан яахав гэж бодсон тэнэг жаахан үеийн минь бодол... энэ хүртэл аваад ирнэ чинээ төсөөлөөчгүй явж.