2. Хэрээс хэтэрсэн зугаа цэнгэл!

114 17 0
                                    

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

Шөнөжин сургууль дээр Рахигийн өнчин хайрын талаар сонсож суусаар бараг л унтангаа найгаж явсаар арай гэж гэрийнхээ гадаа ирлээ. Ядарсандаа ч тэр юмуу дотроос хүмүүсийн инээлдэх чимээ учиргүй сонсогдоод эхлэв.

'Үүрийн 03 цаг болж байхад...? Юун баахан дуу чимээ билээ?'

Квон Сүнёний ээлжит нэг парти гэдгийг ухааран орох эсэхдээ хэсэг эргэлзэж байгаад ер нь юундаа айдаг юм гэж бодоод гэрлүү орлоо. Яг л төсөөлж байснаар гэр дүүрэн тамхины утаа, архи дарсны эхүүн үнэр үнэртэй усны үнэр гээд хачин үнэр холилдон үнэртэнэ.

"Чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ? "

Квон Сүнёний хувцаснаас татаж чангаасаар тагтан дээр гарган шууд л уурлаж эхлэсэн ч тэр согтуу намайг юу яриад байгааг ойлгох ухаангүй байгаа харагдана.

"Хана ирчихсэн юмуу—- Ханааа—-"

"Дуугүй байж үзээ! Хурдан энэ хүмүүсээ явуул!"

Квон Сүнён мөрөн дээр толгойгоо тавин бэлхүүсээр гараа оруулан тэврэх гэхэд нь эсэргүүцэн түүнийг түлхээд тагтнаас буухаар зэхлээ.

"... би чиний сүйт залуу Кан Хана!"

Саяхан л согтуу ухаан санаа нь хаана байна гэмээр байсан хүн чинь гэнэт л ухаан орчихсон байдгаараа муухай харан зогсоно.

"Чи бид хоёр хүссэндээ хийгээгүй Квон Сүнён! Энэ зүгээр л бизнес сүй! Чи бид хоёр ч бие биедээ хайртай дуртай биш! Зүгээр л хамтран амьдрагчийн хувиар л байж үз! Одоо харин энэ хүмүүсээ явуулаад гэрээ цэгцлээрэй!"

Байж болохоороо л муухай хараад өөрийнхөө өрөө рүү явтал гарнаас хүчтэй хэн нэгэн татаад хана мөргүүлчихэв.

Би- Юн Жонхан!

Жонхан- яасан ууртай байх юм? Хана бид нартай нэгдэл дээ!

Нүдээ эргүүлдэн гарыг нь түлхчихээд бушуу өрөө рүүгээ орлоо. Квон Сүнён үнэхээр ядаргаатай юм даа!

Сайхан амран нойр ч ханаад цагаа хартал 14 цаг. Нойр ч сайхан ханачихсан байсан болохоор ямар ч стрессгүй шууд л босох гэтэл нэг л болдоггүй шүү.

Би- КВОН СҮНЁН!! Энд юугаа хийж байгаа юм!!

Квон Сүнёний том гар намайг тэвэрчихсэн байж байх нь тэр.
Гарыг нь түлхээд л босох гэтэл тэр тэврэлтээ улам чангалан нэг нүдээ нээн над руу харж байв.

Сүнён- жоохон ингээд хэвтчихье! гэн нойрмоглосон хоолойгоор хэлчихээд буцаад унтчихав.

Үнэхээр ойлгомжгүй хүн юм. Аятайхан харьцах гэхээр хиг ёг хийгээд байдаг нь өөрөө байсан байж. Одоо гэнэт сэтгэл санаа хоёрдуулах үйлдэл хийгээд эхлэх юм.

Сүнёний царайг ойроос ажиглан харан хэвтэнэ. Тэр ингээд нүдээ аньчихсан байхдаа их тайван бас царайлаг харагддаг.

Сүнён- цооллоо штээ...

Би- х-хэн чамайг харсан юм!

Улайсан хацраа даран бушуу хөнжилнөөсөө босох гэтэл Сүнён дахиад л татан өөрийнхөө энгэрт оруулчихав.

Сүнён- өнөөдрийг хоёулаа ингээд өнгөрөөе!

Би зүгээр л нүдээ анин энэ тоглоомоо болихыг нь хүлээхээр шийдсэн юм. Юм ярьж хэрүүл хийлээ гээд тэр улам л тэнэгтэнэ.

Сүнён- Хана, хоёулаа болзоонд явах уу?

Би- айн? Чи өвдөөгүй биз? Би чамд дургүй!

Сүнён инээд алдан- миний яг юунд дургүй гэж?

Би- тэр чигтээ! Дуртай зүйл байхгүй! Одоо харин өрөөнөөс гарч үзээ!





....

Сүнён ахыгаа playboy дүрд биччихсэн байгаа шүү дээ кк~

<FATE>Where stories live. Discover now