"Удахгүй ач зээгээ тэврэхдээ итгэлтэй байгаа штээ"Сүнёний ээж аав жуумалзаж хүү рүүгээ харахад нь дургүй хүрнэ. Сүнён ч инээд алдаад намайг тэврэн бүр удахгүй гэх мэт зүйлс хэлж хацар дээр минь үнсэх нь ёстой цохиод авчихмаар санагдуулна.
Ээж аав хоёр нь гарч түүнээс холдон суух гэвэл тэр гарнаас татан өөрлүүгээ бүр л ойртуулан хүзүү рүү минь тас ширтэх аж.
Сүнён- чи хэнтэй унтсан юм? уурлангуй асуухад нь гараа татаж авчихаад угаалгын өрөө рүү нь орон харвал шимсэн мөр бага зэрэг байгаа харагдав. Чүэ Сынчолтой хийсэн зүйл минь нүдний урдуур өнгөрч Сүнёнд юу гэж хэлхээ мэдэхээ байчхав.
Би- ц-цахилгаанаа татах гэж байгаад ингэчихсэн юм!
Сүнён инээд алдан ерөөсөө ч итгэсэн царай байсангүй. Над руу ойртон хувцсыг минь тайлах гэхэд нь гайхаж түүнийг түлхээд холдон зогслоо.
Би- КВОН СҮНЁН! Галзуурчихаа юу! Юугаа хийгээд байгаа юм бэ!!!
Сүнён ёжтой инээн өөрийнхөө цамцыг тайлан буйдан руу шидчихэв.
Сүнён- би чиний ирээдүйн нөхөр байхад яагаад би болдоггүй юм? Завхай амьтан!
Түүнийг хуурсан нь үнэн ч гэлээ тэр юугаараа өөр юм бэ? Утгагүй санагдаж зүгээр л гарахаар зүглэвэл Сүнён араас гүйцэж ирэн гарнаас зуурч буцаж эргэж ирэхийг гуйгаад унав.
Сүнён- цугтаа амьдаръя Хана
Би- больж үз! Чамд дахиж тэгж доромжлуулахгүй шүү!
Түүнийг түлхчихээд гарвал Сынчолын машинд нүдэнд тусан үсэрч суувал Сынчол машинаа асаан хаашаа ч юм явж эхлэв.
Сынчол- зүгээр үү? Яагаад хувцас хунар чинь хааш яайш болчихсон юм?
Тэр бага зэрэг хөмсгөө зангидан асуухад нь хариу хэлэлгүй хувцсаа янзлан суулаа.Далайн эргийн урд ирсэн байгааг анзаарч гайхсаар Сынчол руу харвал тэр инээмсэглэв.
Нарны туяанаас л болж тэр ийм царайлаг бас гэрэлтэж буй харагдаж байгаа байх—-
Сынчол- далай хармаар байсан юм!
Машинаас буун далайн эрэг дээр очин хэсэг л усаар тоглон завгүй байлаа. Би ч Сынчол ч бүтэн норон хувцсаа хатаатлаа эндээ байхаар болж Сынчолын авчирсан зүйлсийг идэж уун сууна.
Сынчол- тэнэг сонсогдож магадгүй л дээ, гэхдээ би чамтай өнөөдөр очоод шууд гэрлэлтээ батлуулчихмаар л санагдаж байна!
Инээмсэглэл тодруулсаар тоглоом маягаар ийн хэлэх ч түүнийг надад сэтгэлээ илчилж байгааг нь анзаарчихав. Гэмтэй санагдаж түүнд аль хэдийн төлөвлөгдсөн нөхөр байгаа гэдгийг хэлэх ёстой санагдаж байлаа.Сынчол- битгий тэгж их юм бод оо~ зүгээр л хэлж байхад даа.
____________________________
Ийм бичвэр байдгаа гэдгийг мартсан Хэжин...