Сынчолын гэрт хамтдаа байсаар гэрлүүгээ хариагүй долоо шахуу хонож. Квон Сүнёноос ирэх дуудлага зурвасыг үл тоож байгаа. Хаана байгааг минь юу хийгээд байгааг минь яагаад гэртээ байхгүй байгааг минь хүртэл асууж шалгаах нь төвөгтэй."Юу хийж байгаа юм?"
Өглөөний цай бэлдэн зогсох түүний араас нь тэвэрвэл тэр инээмсэглэх нь мэдэгдэнэ. Өглөө бүр түүний хийж өгөх өглөөний цайг идэж орой бүр халуун энгэрт нь тэврэлдэж хэвтэх ямар жаргалтай гээч-
"Гэрлүүгээ очиж хэдэн хувцас авчирах хэрэгтэй юм шиг байна"
Сынчол толгой дохин "хамт явъя" гэх аж. Өнөөдөр ажлаа тараад л гэрээрээ дайрах санаатай тул түүнийг ажилдаа явчихаад шууд гэртээ ирэхийг хэллээ.
"Тэгвэл хурдан ирээрэй"
Сынчолын инээмсэглэж буйг харан бүхий л бодож байсан зүйлсээ мартах нь хачин. Тэр үнэхээр миний энэ амьдралдаа хожсон лотто биз.
Гэрлүүгээ ортол үүдэнд эрэгтэй хүний гутал байх нь тэр. Квон Сүнёнийг яаж гэрт орж ирснийг мэдэхгүй ч яагаад энэ хүртэл ирснийг ойлгохгүй юм. Ер нь тэр яагаад надтай зууралдаад байгааг ч ойлгохгүй нь. Түүнд зууралдах эмэгтэй зөндөө л баймаар.
"Чи хаагуур яваад байгаа юм? Яагаад хүний дуудлага авахгүй байгаа юм?"
Учиргүй уурлан өөдөөс үсчихэд нь үл ялиг айж орхив.
"Чамд ямар хамаатай юм? Надаар яах гээв? "
Сүнён ойртон мөр лүү түлхэв.
"Чи нэг юм мартаад байх шиг байна, би чиний сүйт залуу бас ирээдүйн нөхөр чинь! Юу ч болсон би чамтай гэрлэх л болно! "
"Би чамтай гэрлэхгүй зугтчихна!"
Тэр инээд алдан над руу харах аж.
"Харж л байя"
Сүнён гэрээс гарч явж би ч мөн яарсаар өөрийн гэсэн хэдэн юмаа баглаад гэрээсээ яарсаар гарав. Сынчолын дэргэд л байвал хамгаалагдсан мэдрэмж авдаг гэдгээ сая л мэдрэх нь тэр. Юу ч болсон түүнтэйгээ эндээс хол явах хэрэгтэй, үнэхээр хол.
_________________________________
Дуусах дөхөж байна даа