Writer's povСүнён бэлдэж ирсэн хиймэл нулимсаа гялс эргэж харан нүдэндээ дусаачихав. Гэнэт л учиргүй хоёр талын ээж аавтайгаа заавал уулзаж хэлэх зүйл байгаагаа уламжилснаар энэ уулзалт бий болсон юм. Ханагийн ээж аав ирээдүйн хүргэн хэмээн Сүнёнд их л сайн хандана.
- Үнэндээ Хана бид хоёр тусдаа амьдраад удаж байгаа л даа, үгүй ээ- Хана намайг орхиж яваад гэх гээд л.
Сүнён үнэн сэтгэлээсээ уйлж буй аятай л жүжиглэж эхлэвэл ээж аавууд нь гайхаж тодорхой тайлбар хүснэ. Өнгөрсөн хугацаанд Хана түүнийг өөр нэгэнтэй хуурч өөрөөс нь сүйгээ цуцална гэж сүрдүүлдэг байсан гэж бүгдийг нь яриад орхив.
Ханагийн ээж аав охиноо муулж Сүнёноос уучлалт гуйх нь инээдтэй.
"Ханаг ийм охин ч гэж мэдсэнгүй.. Сүйгээ цуцлая!"
Сүнёний ээж хэлвэл Сүнён сандарч ээжийгээ тайван байхыг хэлнэ.
-Ю-юу гэж дээ! Энэ түр зуурын л асуудал! Хана бид хоёрын хуримыг л урагшлуулаад өгчих! Хана надад хайртай хэвээрээ болохоор бид хоёр учраа хурдан олчихноо~
Hanna's pov
Сынчолыг хүлээнгээ оройн хоолоо захиалж идэхээр шийдэж түүнийг юунд дуртайг тааж ядна. Байнга л миний дуртайд дуртай гээд өөрийнхөө юунд дуртайг ч хэлж байгаагүй.
Хаалга дуугарч үүд рүү гүйвэл Сынчол ягл мэдсэн аятай чикен бас бус идэх зүйлс барин орж ирэх нь тэр. Түүнийг хүзүүдэн ямар их санаснаа хэлээд авав.
Сынчол- маргааш ажилгүй юм чинь хамтдаа өнөөдөр оройжин кино үзье!
Би- болж байна!
Утсанд ирэх дуудлагуудыг үл тоон суувал зурвас ирэн дуртай дургүй утсаа аван харвал Сүнёноос ирсэн байв.
[чи л өөрийнхөө булшийг ухсан шүү! ]
Учир битүүлэг зурвасыг нь устгаж хаячихаад Сынчолын гарнаас зүүгдэн сууна. Өнөөдөр ямар байснаа ярилцаж суутал хаалга тогших чимээ үгүй ээ бүр хүчтэй нүдэх чимээ сонсогдоод эхлэв.
Сынчол хаалга нээвэл Квон Сүнён Ким Мингюү хоёр цугтаа байж байх аж.
Сүнён Сынчолыг шанаадаж орхив.
Сүнён- хүний эхнэрийн толгойг эргүүлчихдэг овоо гар юм гээч? Одоо тоглож ханасан бол эхнэрээ авъя даа, новш оо!