***
Одоо л нэг урт амьсгалах юм шиг. Квон Сүнёнтой сургууль дээр л таарахгүй бол тэгээд л болоо.Рахигийн төрсөн өдөр учир өөрийгөө хөнгөхөн бэлдээд гарах гэснээ азнан толинд харлаа. Хэдийг болтол үсээ дээш нь боож нүдний шил зүүхэв! Линзээ зүүгээд үсэндээ ч долгион оруулаад! Их сургуулийн оюутан шиг байнаа.
Утас дуугаарч Рахи ирснээ мэдэгдлээ.
Би- төрсөн өдрийн мэнд!
Рахитай тэврэлдэн машинд нь суулаа.
Рахи- чи дахиж шил битгий зүүгээрэй! Одоо л яг их сургуулийн оюутан шиг харагдаж байна
Би ч үл ялиг инээвхийллээ. Өнгөрсөн хугацаанд аав ээжийн сайн охин байх гэж хичээсэн юм чинь өнөөдөр жоохон өөрийнхөө байчихъя. Машины цонхыг доошлуулан толгойгоо гарган явна.
Рахи- одоо хоёулаа клуб орно!
Би- бүр догдолчихлоо байна
Рахи инээд алдан уруулаа улаанаар хүрээлээд бид дотогшоо орлоо. Дуу чимээ эхүүн үнэр хослон үнэртэж яагаад ч юм хэсэгхэн зуурт Квон Сүнёний царай зүсээд өнгөрөв.
Уух юм аван өөрсдийнхөө ширээнд суун хөгжмийн хэмнэлд хөдлөн сууна. Рахи бүр хөөрчихсөн талбай дээр танихгүй залуутай сүрхий бүжиглэж байгаа харагдана.
Рахи- манай найз Кан Хана- Хана энэ залууг Жошуа!
Рахи руу ойртон- дөнгөж сая танилцсан байж хэтэрхий их биендээ хүрэлцээд байгаа юм биш үү? гэхэд тэр инээд алдан зүгээр л гээд байв.
Надад ер зүгээр санагдсангүй. Гэвч эргэн тойронд байгаа хүмүүс ер нь л их бие биендээ хүрж байгаа харагдав.
Жошуа- манай ширээнд очъё! Манай найз бас байгаа!
Рахи шууд л зөвшөөрөн намайг чирсээр тэдний ширээнд очлоо. Жошуагийнх нь найз гэх залууг Сынчол гэдэг юм гэнэ. Рахи сүүлийн удаа юм шиг наргиад ав гээд л чихэнд шивнээстэй. Би ч толгой дохин ойлгосноо илэрхийлэн өөртөө хундагалж уусаар, толгой эргэж байв.
- Чи хэтэрхий их уугаад байгаа юм биш үү?
Би- Сын—-чол?
- Чи танихгүй эрэгтэйчүүдтэй ингэж согтотлоо уухаас айхгүй байна уу?
Яагаад ч юм түүний инээмсэглэх нь царайлаг харагдан хацарнаас нь бариад авав. Тэр гайхан нүд нь томрох нь хүртэл өхөөрдөм санагдана.
- Ингэж хамаагүй ойртоод байвал... дараа нь харамсана даа?
Би- тийм үү? түүнийг өдөж байгаа аятай л түүн рүү бүр л ойртож суулаа. Тэр инээдээ салгахгүй над руу ширтэнэ. Орчиндоо уусаад байгаа даа ч тэр юмуу... өөрөө ч мэдэлгүй Сынчолын уруул дээр нь үнэсэж орхив.
Магад... миний дотроос ч ийм юмыг хүсээд байгаа юм байлгүй.- Чи өөрөө эхлэсэн штээ!
—————————-
👀 Дэлгэр өөрөө л унасан юм байна лээ штээ гэдэг шиг Хана өөрөө л Сынчолыг өдсөн юм байна лээ шт!