6. Чүэ Сынчол

125 19 3
                                    

>>><<<

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

>>><<<

Танихгүй залуутай өглөөг угтана чинээ зүүдэлсэнчгүй. Өөрийн мэдэлгүй болтлоo уусан өөрийгөө ч зэмлээд, хажуугаар нь Рахидаа ч бас санаа зовлоо. Хувцаснуудаа түүж аваад хурдхан гэгчинь буудлын өрөөнөөс гаран гэрийн зүг давхилаа.

<утсаар>

Би- чи хаана хоносон?

Рахи- би харин нөгөө Жошуагийн гэрт! Чи яасан? Сынчолтой цуг гараад явсан!

Би- ярих ч юм бишээ! Заза тасла!

Гэрийн гадаа бараг ирэн Рахигийн амьд мэнд эсэхийг шалгачхаад гэрлүүгээ гүйлээ.
Чүэ Сынчол гэсэн шиг санагдаж байна.

Халааснаасаа утсаа гаргатал, дугаар бичсэн цаас давхар унаад ирэв. Намайг одоо өөрийг нь хайна гэж бодсон юм байхдаа...? Цаасыг нь базан хогийн сав руу шидчихээд угаалгын өрөө рүүгээ гүйлээ.

Саяхан л Квон Сүнёний завхайг гайхаж байсан би түүнтэй адил нэгэн болчихсон юм шиг санагдан толинд тусах өөрийнхөө тусгалыг харахаас дургүй хүрэн толийг цохиод хаяв.

Утас дуугаран гараа хүйтэн усаар хэсэг угааж байгаад утсаа авбал Квон Сүнён байв.

- Өнөөдөр ирэхээ мартаагүй биз? Ээж аав ирнэ штээ

Би- мэдэж байнаа!

Утсаа таслан буцаад л гарах бэлтгэлээ хийж эхэллээ. Сардаа нэг ирдэг байсан хүмүүс ажил нь багассан юмуу гэлтэй хоёр долоо хоногтоо бараг нэг удаа ирж шалгалт хийдэг болчихсон.

*

Машинд орж суусныхаа дараа л гэнэт гол хөдөлгүүр нь болохгүй байгааг санан бушуу зам руу гүйлээ. Замаас такси олно гэдэг ховрын бараа гэдэг ч би ч бас гэж 10 минут хүрэхтэй үгүйтэй такси олоод суучихлаа——

"Хаачих гэж байгаа юм?"

"Чүэ—-Сынчол?"

Гай газар доороос гэдэг шиг би үнэхээр Чүэ Сынчолтой дахиад таарчихлаа. Өчигдөр юу болсон нь бага бага нүдэнд харагдан хурдан машинаас буух гэтэл тэр гарнаас барин хурдах нэмээд эхлэв.
Яах ч аргагүй болж түүнд очих ёстой газрынхаа хаягийг хэлж өгчихөөд цонхоор л харан явна.

Нүүр минь улаан лооль аятай л улайж байгаа нь мэдрэгдэж байна!


______________________________
Юу л бичээд байна дааа

&lt;FATE&gt;Where stories live. Discover now