"Намайг тавиач Квон Сүнён!"Бугуйнаас минь чангахан базан чирж явах түүний хөл рүү цохиж мултраад буцан Сынчол руугаа гүйх гэтэл тэр үснээс зулгаан өөр лүүгээ ойртуулна. Ярвайн түүн рүү харвал шуудхан л алгадчих нь тэр.
Сүнён: - чиний дураар чамайг зугаацуулж байхад одоо битгий давраарай! Тэр новшийгоо цустайгаа хутгалдаад хэвтэж байгааг харахыг хүсээгүй л бол! гэж шүдээ зуусаар сүрдүүлэн хэлэхэд нь яах ч аргагүй машинд нь очин суулаа.
Сынчолыг минь л битгий оролдоосой гэж бодсоор Сүнёноос гуйж орхив. Миний аз жаргал баяр баясал ганцхан Сынчол л байсан. Надаас болж тэр минь зовохыг яасан ч харж чадахгүй! Өөрийгөө золиослоод ч болтугай Сынчолыгоо жаргалтай байлгамаар байна.
Сүнён хацрыг минь илэн: -чамайг хэр байхыг л харъя хэлснээр хийгээд дургүй хүргэхгүй байвал тэр новшийг чинь тайван үлдээе л дээ
"Хурим хийх болохоор Сынчолыг дахиж битгий оролд! Тэгээд л болоо"
Сүнён жуумалзаж буй нь нүдний буланд хальтхан харагдав. Яагаад ингэтлээ улайрч надтай хуримлах гээд байгааг нь ойлгохгүй нь. Түүнд надаас сайхан эмэгтэйчүүд зөндөө олноороо л байдаг.
Хамтдаа амьдарч байсан гэртээ буцаж ирлээ.
Дахиад л энэ бүхэн шинээр эхлэж буй мэт. Квон Сүнёнд доромжлуулж эхлэх нь.Утас минь чичирж Сүнёний нүдийг хариулаад гялсхан шалгавал Сынчолоос байх нь тэр. Нүдэнд нулимс цийлэгнэж золтой л уйлчихсангүй.
(Жоохон л тэсчих! Заавал очиж авах болохоор... амлая, хайрт минь!)
Хариу зурвас илгээхийн завдалгүй Сүнён утсыг минь булааж аван газар савчихав.
"Чи чинь яаж байнаа! "
Сүнён: -чамд одоо угаасаа утас хэрэггүй! Ээж аав чинь надаас чамайг асуучих болохоор!
_____________
Сүнёнийг бас арай л аймраар биччихсэн байна шүү 😬