Өөрийн гэсэн хэдэн хувцас дэвтэр номоо баглаж уутлаад өрөөнөөсөө сүр сар хийсээр гартал Квон Сүнён өрөөний хажууд хана налаад сууж байв. Шөнөжин ингээд суугаагаараа хоносон байсан ч надад хамаагүй. Би ийм заваан амьтантай нэг байшин доор байж чадахгүй нь.Сүнён- Хана! Хаачих гээв? Ээж аавууд мэдвэл яах бол? Чи арай буцаж очих гээгүй биздээ?
Би- хамаагүй ээ! Тэгвэл би ч хэлнэ! Танай хүүгийн чинь завхайрлыг дийлэхгүй нь гээд!
Тэр намайг дарамтлах гэж оролдох ч надад илүү том хөзөр байгаа юм хойно. Буцан гарах гэтэл тэр дахиад л гарнаас нь барин зогсоолоо. Заваан санагдан гарыг нь түлхээд түүнээс нэг алхам холдож зогсов. Квон Сүнёний царай хачин болон ойртох гэхэд нь цаанаасаа хол бай гээд орилж орхилоо.
Сүнён- Кан Хана! Маяглалгүй эндээ бай! Би чамайг зүгээр тавиад явуулна гэж бодоо юу! Чи бид хоёр удахгүй гэрлэнэ, ийм байдалтай байж болохгүй!
Би- би чамтай гэрлэхгүй! Чи бид хоёр ээж аавуудынхаа золиос болох ёсгүй! Би би би заавал эсэргүүцнэ! гэхэд Квон Сүнёний царай жуумалзсан болж ирэн дахиад нэг алхам ойртлоо.
Тэр намайг хэтэрхий сайн мэдэх юм хойно, чадахгүй гэдгийг ч гадарлаа юм байлгүй.Сүнён- Хана чи бид хоёр бие биенээ мэддэг болоод удаж байгаа штээ- байж болохоор юм ярь!
Би- гэсэн ч би явна! Чамтай лав цуг амьдрахгүй!
Тэр хэсэг гайхаж харж байснаа санаа алдлаа. Буугаад өгчихлөө.
Сүнён- тэгвэл! Ээж аавын шалгалт ирэх өдөр заавал ирж байгаарай даа!
Толгой дохьсон болоод бушуу дуудсан таксиндаа суун шинээр түрээслэж байгаа гэрлүүгээ яарлаа. Эхний хоёр сарын түрээсээ төлчихсөн, удахгүй миний худалдаж авсан байр ашиглалтанд орчих учир тэр хүртэл л байхад болно.
Кан Хана, жоохон өрөвдөлтэй л юм. Цуг амьдрахаар болсон сүйт залуугийнх нь байж байгааг ээ! Энэ амьдралыг би биш ээж аав минь л хүссэн юм хойно, хүү биш гэж чичлүүлж хараалгуулж, нүдэнд нь орсон өргөс аятай явсны эцэст охин болж төрснийхөө гавьяаг энэ сүйгээрээ л тэдэнд харуулсан.
Ямар жаргалтай байсан гээч! Ээж аавдаа хэрэгтэй хүн болж байгаагаа мэдрэхдээ..
__________
За Сынчоли гарч эхлэх нь дээ~ гэхдээ яасан муу байнаа, уншихгүй байгаа юм биш үү дээ бараг🥲