'Сайн уу, хайрт минь! Өнөөдөр гадаа дахиад л бороо шивэрч байна. Ээж аав хоёрыг нь өнөөдөр ирэлгүй гэртээ амрахыг хэлсэн, эхэндээ надад төвөг удна гэж эсэргүүцэн зөрүүдлээд ирэх гэснээ эцэст нь бэр охин минь гээд миний үгэнд орсон. Чи санаж байна уу, хоёулаа анх үерхэж эхлээд л бороотой өдөр танайх руу гүйж яваад ээжтэй чинь таарч байсныг? Чи надаас дутхааргүй сандарч байсан байж намайг ардаа нууж ээждээ тайлбарлаад л...Үён а~ би одоо чамайг зүгээр л над руу эгцэлж харж сууж байгаад өнөө бүхнийг анагаадаг тэр инээдээрээ над руу инээхийг л хүсэж байна. Чиний халуун энгэрт эрхлэхийг юу юунаас илүү хүсэж байна...'
Үёний гарыг барин сууж байгаад унтаад өгчихөж. Осол болоод аль хэдийн хоёр жилийн хугацаа өнгөрсөн байх ч би чамайг босоод ирнэ гэдэгт итгэсээр л байгаа. Эмч нар сэтгэлээ бэлдэхийг сануулах ч —-үгүй ээ, тэгж чадахгүй. Чи надад амласан амлалтаа биелүүлэх ёстой шүү, Үён а!
Сая! САЯ ТҮҮНИЙ ГАР ХӨДӨЛСӨН!!
"Үён аа!"
Эмчийг дуудхаар ухасхийж, түүнийг нүдээ нээснийг хараад баярласаар гарч гүйлээ.
Эмчийг дагуулж орж ирэнгээ Үёний ээж аав руу нь мөн найзууд руу нь ч мэдэгдэхээ мартсангүй. Эмч үнэхээр итгэж өгөхгүй байгаа бололтой харагдана."Би хэр удаан хэвтсэн бэ?"
Тэр ярьж байна! Тэр зүв зүгээр байна!
"Хоёр жил, та үнэхээр азтай юм! Ийм урт хугацаанд ухаангүй хэвтээд сэрсэн тохиолдол үнэхээр ховор!
Удаан хугацаанд хэвтсэн болохоор гар хөлөө дасгах хөдөлгөөн маргаашнаас хийж эхлэе!"
Эмчид талархснаа хэлэн түүнийхээ хажууд нулимс дуслуулсаар очин суувал тэр над руу өмнөх шигээ дулаахан харцаа шидлэхгүй байв. Яг л анх удаа харж байгаа аятай л.
"Үён аа—-"
Хаалга тас хийтэл онгойн Хунжун Юну хоёр ороод ирэв. Үён руу буцан толгойгоо эргүүлвэл тэр тэр хоёрыг хараад харц нь зөөлөрчихөв.
Тэр ...тэр намайг санахгүй байна.
Эмчид хэлэхээр тэр хоёрыг мөрлөн гүйсээр эмчийн өрөө рүү орлоо. Эмчид хэлвэл ингэж удаан хэвтсэн учраас түр хугацааны ой санамжаа алдалт байх магадлалтай гэсэн юм. Тайван байхыг санал болгож хүчээр түүнд сануулж болохгүй гэдгийг ч санууллаа.
Нулимсаа нудраад буцан орвол тэр дахиад л над руу тийм гэхийн аргагүй хүйтэн харцаа шидлэнэ. Тэгснээ үл тоон Хунжун Юну хоёртой юу ч юм яриад л эхлэв.
"Та хоёр яачихсан юм? "
"Харин тийн өдийд энэ хавиар бие биенийгээ тэвэрч аваад бид хоёрыг атаархтал нялуурч баймаар юм?"
Үён над руу нэг хөмсгөө өргөн хараад "энэ эмэгтэй хэн юм? Намайг асрах гэж та хэд хөлслөө юу?" гэчхээд жуумалзангуй сууна. Хунжун Юну хоёр сонссон зүйлдээ итгэж ядан над руу харна.
"Чи удахгүй санах байлгүй дээ, би өнөөдөртөө явлаа! Маргааш уулзъя~ Ү!"
Удахгүй намайг саначих юм чинь жоохон л хүлээе! Үён бид хоёрын бие биенээ гэсэн сэтгэл ямар агуу байлаа даа, жоохон л тэвчие!
"Южин а!" Хунжун араас ирэн хүнд цүнхийг минь булааж аван мөрөндөө тохлоо.
"Чи зүгээр үү? Удаан хугацаанд хэвтэснээс болж түр хугацааны ой санамжаа алдалт гэсэн байх... удахгүй саначих байхаа"
Би толгой дохин "мэдээж! Хоёр жил хүлээж чадсан юм чинь! Энэ юу ч биш!" гэхэд тэр инээд алдан бусад нь бэлтгэлээ таслаад мөн ирж байгааг хэллээ. Тэдэнтэй цуг пизза захиалж идээд хамт байхыг санал болгох ч Үён намайг байгаад байвал тухгүй байх юм шиг санагдсан.
"Би эндээс автобусанд суугаад явлаа~ Хунжун а "
"Би хүргээд өгье!" гээд л цуг явах гэхээр нь эсэргүүцэн түүнээс цүнхээ аван буцаж эмнэлэг рүү явахыг хэлчихээд автобусны буудал руу дөхлөө.
"Маргааш сургууль дээр уулзъя! Южин аа!"
Ad/ за ёстой баахан бичвэр эхлүүлээд байгаадаа уучлалт гуйя аа~ гэхдээ бичихгүй л бол болохгүй санагдаад😆
Таалагдана гэж найдаж байгаа шүү~ 🥹
YOU ARE READING
•𝒻𝑜𝓇 𝓎𝑜𝓊•
FanfictionНамайг хажууд чинь үргэлж цуг байсныг битгий мартаач Чиний төлөө бүх зүйлийг хийж өгөхийг хүссэн сэтгэлийг минь битгий мартаач