07.

75 16 1
                                    


Шөнөжин уйлж хоносноос болж нүд минь хавдаж орхиж. Өнөөдөр Хунжуны ээжтэй уулзаж ямархуу төрлийн даашинз авахаа ярилцах юм гэсэн. Манай ээж ч яахав ажил нь эхэнд болохоор намайг өөрөө учраа олоод нэг юм аваарай л гэнэ лээ. Нүдэн дээрээ мөс тавьж хавдраа арай гайгүй болгох гэж хичээх ч нүдэнд юу юугүй л нулимс дүүрэн Үёний эргэж хараад явж буй нь үзэгдээд үнэхээр хэцүү юм.

Энэ бүх хугацаанд зөвхөн би л түүнийг гээд байсан гэж үү... авч байгаа шигээ буцааж өгөхийн тулд л худлаа надад хайртай юм шиг дүр үзүүлж жүжиглэсэнд нь итгэж өгөхгүй нь. Миний мэдэх Үён зөвхөн намайг л гэж байдаг шүү дээ.

"Южин~ шши, одоо явах цаг болсон байна"

Үйлчлэгч эгч гадуур хувцсыг минь дөхүүлж өгнө. Өглөөний цай бэлдээд хэрэггүй гэж хэлсэн ч надад санаа зовоод сүү атгуулах нь сэтгэл хөдлөм. Би үл ялиг инээвхийлээд баярласнаа илэрхийлэн гэрээс гарлаа. Автобусны буудал руу алхах гэтэл жолооч ах заавал намайг хүргэж өгөх ёстой гээд араас дагаад байсанд яах ч аргагүй болон явна.

"Таныг одооноос дандаа хүргэж өгч мөн авч байхыг хэлсэн~ тийм болохоор та яаж ч эсэргүүцсэн нэмэргүй~"
Жолооч ахад гомдол мэдүүлээд нэмэртэй биш чимээгүй л цонхоор ширтэн явна.

"Омо~ Южин и, ёстой юу ч өмссөн хөөрхөн харагдаад хэцүү юм"
Хунжуны ээж миний зургийг дарж Хунжун руу явуулж аль нь дажгүй байгааг асууна. Нөгөөдөх нь ч хийх ажилгүй юмуу хаашаа юм хурдан хариу өгөхийг нь яана.

Эхнээсээ хоёрт өмссөн цагаан даашинзыг авахаар болж өнөөдрийн даалгавар амжилттай биелэгдлээ. Хунжуны ээж намайг амттай хоолоор дайлах хүсэлтэй байсан тул би ч даган явна. Өглөөнөөс хойш ганц сүү л уусан учир өлсөж байсан л даа.

"Хунжуныг сайн охин байгаа гэхэд нь ёстой шоконд орж билээ~ тэр нь манай хөөрхөн Южин гэдгийг хүртэл мэдээд бөөн баяр болсон шүү"

Эгч миний мэдэхгүй зүйлийн талаар яриад байгаа нь сонин санагдан ойлгоогүй царай гаргавал эгч лавшруулан "Хунжун~ гэрлэмээр байгаа эмэгтэй байгаа гээд чиний зургийг үзүүлж байсан байхгүй юу~ " гээд инээвхийлэн "тэгэхэд нь аав нь ч зөвшөөрөөд шууд л Юн захиралтай хуримын асуудал яриад эхлэсэн"

Эхнээсээ аав ээжүүдийн төлөвлөсөн гэрлэлт биш байсан юм шив. Ким Хунжун яагаад ингэтлээ Үён бид хоёрыг салгах гэж хичээнэ вэ? Хөнгөхөн санаа алдаад эгчийн ярих зүйлсийг сонсож буй дүр эсгэн сууна. Үнэндээ Ким Хунжунд дургүй хүрээд байгаа учир ээжийг нь хараад инээх хэцүүхэн л байна.

Үёний гэрийн гадаа очин түүний цонхны доор очин жижигхээн чулуу аван шидлээ. Яг одоо Үёнийг хармаар байна, санаж байна. Жон Үёнгүй бол би үнэхээр хэн ч биш.

"Чи одоо бүр цонх хагалхаар шийдээ юу?" Үён гадуур явж байгаад ирсэн бололтой цүнхээ үүрчихсэн хөмсгөө зангидан зогсоно.
Түүний өөдөөс гүйж очоод л тэврэх гэтэл духнаас түлхэн "тэврэх гэж оролдох хэрэггүй Юн Южин! Хоёулаа одоо хамааралгүй!"

Духаа барин муухай царайлаад өвдөж байгаагаа хэлвэл ямар ч хариу үйлдэл байсангүй. Хүн ийм болтлоо өөрчлөгдөх ч гэж дээ.

"Би өнөөдөр хуримын даашинзаа авсан... хурим ганцхан долоо хоногийн дараа болох гэж байна

Чи үнэхээр итгэлтэй байна уу? Үён а, би чамайг битгий гэвэл хурим хийхгүй зугтаж чадна!"

Би үнэхээр хуримын өдрөө орхиод Үёний гарнаас бариад дэлхийн төгсгөл хүртэл зугтаж чадахуйц байна. Тийм дээ ч түүнд сүүлийн удаа боломж олгох гээд ирчихсэн байгаа минь энэ.

Одоо ч түүнийг харах төдийд л догдлож байхад яаж өөр хүнтэй гэрлэж чадах юм бэ?

"Зугтаад ирсэн ч хүлээж авахгүй! Одоо чи бид хоёр хамааралгүй гэж хэлсэн байхаа!" Үёнийг над руу хашхирч байхыг сонсоно чинээ зүүдэлсэнчгүй. Тэр үнэхээр намайг амьдарлаасаа арчихаар шийдсэн юм шив.

Урам хугарч түүн рүү байдаг муухайгаараа харсаар гэрлүүгээ яарлаа.

Ad/ atiny naraa~ idewxtei group etr yu bnaa? New atiny atiny naizgu xecuudle hhahaa

•𝒻𝑜𝓇 𝓎𝑜𝓊•Where stories live. Discover now