Үён эмнэлэгээс гараад буцаал сургууль даа явж эхлэж байгаа. Анхны болзоондоо өмсөж явж байсан, жинсэн юбка өмсөөд дээгүүр нь Үёний өгч байсан хагас ханцуйтай цагаан өнгийн цамцыг өмслөө. Үсээ ч мөн тэр өдрийнх шиг янзлаад нүүрээ ч мөн мартангүй.Үён хөөрхөн байна гээд нүдээ ч салгаж чадахгүй байсныг санаж байна.
"Южин а~ орой ээж аав хоёрынхоо түншүүдийн үдэшлэгт чи явна штээ, мартав аа!" Аав сануулангуй хэлээд өрөөний хаалга хаачхав. Ээж аав хоёр надад ахлах сургуульд ороод л өөрсдийн хийж буй ажил зэргийн бага сага тайлбарлаж мөн өвлөж авах ёстойг минь ч уламжлаж байсан.
Автобуснаас буувал Хунжун дуу сонсоод зогсож байв. Хажууд нь очин нэг талыг нь авбал үл ялиг сандрангуй над руу харлаа.
"Юу хийж зогсоо юм?"
"Аан, зүгээр л! Сургууль руу цуг явах уу?"
Бид хоёр Үёний талаар ярилцацгаан анх тэднийг бид хоёрыг нийлүүлэх гэж яаж зовсныг ярьж инээлдэн алхана.
Яг үнэнээ л хэлье, анх Хунжуныг сонирхож басхүү царайлгийг нь гайхаж л байсан юм. Гэхдээ үнэхээр—- Үёний найзууд бүгдээрээ царайлаг! Царайлаг хүний хажууд царайлаг хүн гэдэг шиг л.Үёний дуу дуулдан өмнөх мэдрэмжүүд минь сэргээд л учиргүй догдлоод сүрхий. Зүрх хэмнэлээ алдан яагаад ч юм дотроос минь миний нэрийг дуудаж өгөхийг хүсээд эхлэх. Ойрын хэд хоногтоо үгүй ээ~ ойрын хэдэн сардаа магад бүтэхгүй зүйл биз.
"Үён а!" Баруун мөрөн дээр нь хөнгөхөн цохиод дуудвал тэр эргэж харан бидний нүүр хэдхэн см-ын зайтай болох нь тэр. Зүрх минь байж сууж ядан хурдан хурдан цохилоод л, түүний нүд намайг ховсдох шиг.
Үён надаас холдон нэг алхам ухарна. Гэхдээ тэр ч мөн догдолсон харагдана. Хацар нь ягаан туяа татуулж харц нь тогтож өгөхгүй хоолойгоо засаад л.
"Я-яах гэсэн юм? Үён хөмсгөө зангидан ядаргаатай юм гэх аязтай л над руу харан асууна. Өнөөдөр бид хоёр цугтаа суудаг хичээл нэг ч байхгүй л дээ.
"Зүгээр л... чамайг харсандаа баярлаад л дуудсан юм!" Үён руу харвал тэр над руу харсан ч юмгүй хичээлтэй гээд яваад өгөв. Хунжун мөрөө хавчин "Удахгүй саначихна даа! Битгий бууж өгөөрэй!" гээд Үёний ардаас хурдлав.
Бууж өгнө гэж юу байхав. Юн Южин~ хэн билээ дээ, хүссэнээ авч байж салдаг зантайгаараа алдартай байхад.
Аав ээж хоёрын зааварчилснаар, даруухан даашинз өмсөөд үдэшлэг болж буй газар луу нь явна. Өмнө нь нээх очиж байгаагүй болохоор ч тэр үү сандраад л гар хөлрөх нь хэцүү юм.
Жолооч ах ирснийг мэдэгдэн би ч өөрийгөө зоригжуулж аваад машинаасаа буун дотогш орлоо. Хийлийн аялгуунд дарс шимцгээн ёстой л миний бодож байсан шиг орчин угтаж авах нь тэр.
"Ээж аав~" тэд түнш нь л бололтой аавтай үеийн гэмээр нэгэн ахтай юу ч юм ярилцан зогсоно. Би хажууд нь очин тэр ахтай мэндэллээ.
"Юн захирлын охин үнэхээр үзэсгэлэнтэй юм~ "
"Танд баярлалаа~ Ким захирлаа~"
Гартаа уудаггүй байж нэг дарс баричхаад л алхана. Ээж аав хоёртой яасан ч их хүн уулздаг юм, сүүлдээ залхаад би сэлгүүцэж яваа юм.
"Южин!"
"Ким Хунжун!" Ийм газарт Хунжунтай таарна чинээ бодоогүй учир гайхан том нүдэлсээр түүн рүү дөхлөө.
"Чи энд? Юутай ч чи ёстой гайхалтай харагдаж байна!" Хунжун инээмсэглэн хэлнэ. Тэр ч мөн хослол өмсөөд үсээ үл ялиг янзлачихаж. Хослол түүнийг царайлаг харагдуулж байна.
"Ө! Чи энд байж э! —- Юн захирлын охин мөн байхаа?"
Түрүүний уулзсан Ким захирал гэх хүн Хунжуны аав болж таарав. Бид хоёрыг найзууд гэдгийг мэдчихээд их л баяртай байгаа үзэгдэв.
Урт үдэшлэг нь дуусах дөхөж аав ээж бид гурав гэрлүү явна.
"Ким захирлын хүүтэй найзууд гэсэн үү?" Ээж асуувал толгой дохин "Үёний найз!" гэвэл үл ялиг хөхрөөд байж боломгүй хачин юм хэлэв.
Ad/ 😭 tmi: заримдаа би өөрийгөө юу бичээд байгааг ч ойлгохгүй тэнэг болчихдог
YOU ARE READING
•𝒻𝑜𝓇 𝓎𝑜𝓊•
FanfictionНамайг хажууд чинь үргэлж цуг байсныг битгий мартаач Чиний төлөө бүх зүйлийг хийж өгөхийг хүссэн сэтгэлийг минь битгий мартаач