08.

78 15 0
                                    


WRITER's pov;;;

Минги Сонхва Ёосан гурав ижилхэн өнгийн дугтуйт барьчихсан бие биенрүүгээ хачин хачин харц шидлэн сууна. Сонхва чимээгүй байдлыг эвдэлж ширээг хүчтэй чанга цохив.
Ёосан давхийтэл цочин Сонхва руу харвал тэр их уурласан бололтой.

"Ким Хунжуныг анхнаасаа Үён Южин хоёрын дэргэдүүр эргэлдээд байхад нь л болиулах байсан юм! "

"Юу гэж байгаа юм?" Минги ойлгоогүй бололтой царай гарган лавлан асуувал Сонхва санаа алдан "Анх Үёнийг Южинд сайн болчихоод араас нь гүйж эхлэх үеэс л Хунжун өөр байсан... Южин рүү харж байгаа нь, харьцаж байгаа нь гээд л! Энэ хурим ерөөсөө ч бизнес нтр биш! Бүгд Ким Хунжуны хүслээр болж байгаа юм! Та нар мэднэ биздээ? Ким Хунжун аавынхаа үгэнд орох биш аав нь л түүний үгээр байдаг гэдгийг?"

Минги ойлгов бололтой бас л уурлан хуримын урилга гэх цайвар өнгийн дугтуйтыг ураад цонхоор шидчихэв. Үён Южин хоёрыг бие биендээ ямар их хайртайг хэн хүнээс илүү тэд мэдэх болохоор Хунжуныг албаар ийм зүйлс хийж байгаа нь ерөөсөө ч таалагдахгүй л.

Басхүү Үёнийг Южиний талаар санаж өгөхгүй байгаад нь мөн уурлаж энэ хуримыг яаж болиулах талаараа ярилцана.

"Юу ярьж байгаа юм?" Үён Юну Сан гурав өнөө гурвын хажууд очин суувал Ёосан Үёнийг тохойлдон Южиныг санасан үгүйг нь лавлав.

Үёний царай сүртэй өөрчлөгдсөн юмгүй дахиад л "үгүй ээ, гэхдээ яагаад санах ёстой юм?" гэх нь тэр. Ёосан духаа хөнгөхөн алгадан түүнд шууд л найз охин чинь гээд хэлэх санаатай суудлаасаа босвол хаалга нээгдэн Южин ороод ирэв.

"Аан~ та хэд энд байсан юмуу? " Южин инээмсэглэл тодруулан цүнхнээсээ нөгөө гурвын барьж байсантай адилхан өнгийн дөрвөн ширхэг дугтуйт гаргаж ирэн Сан, Юну мөн Үёнд өгөв.

Тэгчихээд бүр л жаргалтай байгаа гэдгээ харуулах гэж байгаа аятай л чанга чанга инээгээд "Жунугийнхийг та хэд өгчихөөрэй~ энэ бүтэнсайн өдөр Хунжун бид хоёрын хурим болно~ "

Сан шүлсэндээ хахаж Юну зөв сонссон эсэхдээ эргэлзэх бол Үён юу ч өгүүлэхгүй хоосон харцаар гартаа атгасан байх хуримын урилга руу харан сууна.

•••

Yujin's pov;;;;

Дотор зурж, энэ бүхэн үнэндээ худлаа гээд хэлчихмээр байх ч чадахгүй нь. Хуримын өдөр болтол Ким Хунжун ч ээж ч бүгдийг нь тэвчье!

Ангиас гарахаасаа өмнө Үён руу хальт харвал тэр над руу хүний урманд нүдний булангаараа ч харсангүй. Тэр намайг хайрлаж байгаагүй юм шив дээ.

"Хайраа~" Ким Хунжун нүдний шилээ авангаа хэлвэл дургүй минь хүрэн хөл рүү нь ганц сайн өшиглөж авлаа. Энэ бүхэн анхнаасаа түүний найруулсан утгагүй зохиол байсан шүү дээ.

"Чамтай гэрлэнэ гэж бодож байвал битгий мөрөөд! Чи аавдаа хэлсэн гэсэн биздээ? Надтай гэрлүүлээд өг гээд гуйсан гэдгийг чинь мэдсэн шүү! Юу ч болсон чамайг лав хайрлахгүй мэдэв үү!"

Хунжун өшиглүүлсэн хөлөө илж байснаа өндийн инээмсэглэл тодруулан үсийг минь илбэнэ. Дургүй хүрэн холдох гэвэл тэр бүр өөрлүүгээ ойртуулан толгойг минь илэх нь тэр.

"Южин а~ чи юу ч гэж эсэргүүцэж байсан хоёулаа нэг гэрт орох л болно!

Бас, би чамд хайртай болохоороо л ийм юм хийж байгаа юм~ хэрэггүй юманд санаа зоволгүй хуримандаа л сайн бэлд, эхнэр минь~"

Ad/ Hongjoong aaa namaigaa uuchilj orshoooo esreg dur aygui goy zoxix ym shig sanagdaaad baisan ymaaa🥹

•𝒻𝑜𝓇 𝓎𝑜𝓊•Where stories live. Discover now