Ээж аав хоёрыг ирсэн гэдгийг сонсон сандарсаар доош буувал, ээж гэрийг эргүүлж тойруулж хараад л сүрхий. Харин аав малийтлаа инээчихсэн намайг тэврэх гээд гараа алдлан өөдөөс ирнэ."Миний охин ганцаараа хэцүү байв уу? " аав ганцаараа сайн байлаа гээд л намайг магтан картаа ээжээс нууцаар гарт минь атгууллаа.
Харин ээж тийм гэхийн аргагүй хачин харцаар над руу харж харж байгаад буйдан дээр очин суулаа."Чи үнэхээр тэр хүүхдээс салчихсан юмуу? Гэрт гадны хүн ирсэн ул мөр ер байхгүй л байх юм...?" Ээж жуумалзангуй асууна. Өмнө нь ээж аавыг томилолт гээд явахад Үён бид хоёр байнга манайд цуг хонодог байсан юм. Яахав би ганцаараа хонохоос айдаггүй байсан ч Үён надад хань болно гээд эсэргүүцсээр ирдэг байсан л даа. Тэгэх бүртээ л манайд заавал нэг юмаа үлдээж, тэрийг нь ээж олдог хачин тойрогт байсан юм.
Ээж Үёнийг үздэггүй. Баян чинээлэг айлын хүүтэй ганц охиноо суулгана гэсэн тэнэг бодлоо надад тулгаж сал гэж байнга л шаарддаг юм.
"Чи одоо хичээлтэй биздээ? Явахгүй юмуу?" Ээж уцаарлангуй хэлэн над руу дохивол би ч гэнэт санан бушуу өрөө рүүгээ гүйж орон хувцсаа өмслөө. Сургууль дээр хөөрхөн харагдаад байх шаардлага байхгүй юм чинь, нүүрээ будхаас татгалзлаа.
Үёнийгаа буцаад ирэхэд нь байдгаараа хөөрхөн болно доо!
Аав руу нүдээ ирмэн картаа өгсөнд нь баярлаж байгаагаа амны хайрцгаараа хэлчихээд ээжид баяртай гээд гэрээс гарлаа. Араас эрхэмсэг эмэгтэйлэг байхыг захиж орилох нь сонстоно.
Цаг агаар үнэхээр тогтуун, хааяа хааяахан зөөлхөн салхи сэвэлзээд үнэхээр сайхан байв. Эргэн тойрноо ажиглан зөрсөн хүн бүр лүү инээмсэглэн алхана. Сүүлд хэзээ ингэж жаргалтай байснаа санахгүй нь.
Сургуулийн гадаа очвол Минги Ёсан хоёр юу ч юм яриад сууцгааж байв. Тэр хоёрыг цочоохоор гэтэж байтал Минги намайг харчихав.
"Чи арай бид хоёрыг цочоох гээгүй биз?" Минги дооглонгуй асуухад нь үгүй гэчхээд тэр хоёрын хажууд очин суулаа.
"Чи хэдээс тарах юм? Цуг Үён руу явах уу?"
Би үл ялиг санаа алдан очих эсэхдээ эргэлзэнэ. Түүнийг санатал нь хүлээх ёстой юм болов уу, эсвэл санатал нь нүднийх нь өмнө эргэлдэх ёстой юм болов уу. Ёсан ч миний юу бодож байгааг ойлгосон бололтой үл ялиг мишээгээд "Чи очсон нь дээрээ! Үён чамайг хараад л байвал санаж таараа!" гээд мөрөн дээр хөнгөхөн цохив.
Тэр хоёртой цуг эмнэлэг рүү явахаар тохироод хичээлдээ суухаар явлаа.
Хажуугаар хөөцөлдөн зөрөх хос яагаад ч юм Үён бид хоёрыг санагдуулаад унав. Их сургуульд элсээд хоёр долоо хонож байхад Үён намайг сонирхож байгаагаа хэлээд утсыг минь аваад гүйчхэж билээ. Ёстой ядаргаатай санагдаад л Үёнд дургүй гэж жигтэйхэн байсан сан.
Одоо харин эсэргээрээ тэр миний зүрхний гүнд том байр суурь эзэлдэг болчихсон.
Минги Ёсан хоёртой уулзхаар тохирсноороо очвол тэр хоёр хүлээгээд зогсож байв.
"Үён амттан идмээр байна гээд захиж байна! Дэлгүүрээр дайраад явцгаая!" Минги хэлэн юу юу захисныг нь надад харуулна. Идэж уух дуртай юмсаа бол мартаагүй юм шив. Гомдмоор л юм.
Дэлгүүр орж түүний захьсан юмсыг аван дотогш орвол Үён орон дээрээ босоод суучихсан байгаа харагдав.
"Сайн уу, Үён а!" Аль болох энгийнээр түүн рүү инээмсэглэн мэндэлвэл тэр таатай хүлээж авсангүй.
Яагаад намайг ингэтлээ үзэн ядаад байгаа юм бол доо."Ямар уддаг юм бэ? Өлсөж үхэх гэж байхад!" гээд Үён миний гарт байх ууттай юмсыг булаагаад авчихав.
Хөнгөхөн санаа алдчихаад холхон байх сандал дээр очиж суун, Үён руу хэсэг ширтэв.
тэр үнэхээр үзэсгэлэнтэй, үгүй гэж үү?
"Уучлаарай, өөрөө яг юун хүн билээ? Хүнийг зөвшөөрөлгүй ширтээд л... ёстой ичих нүүргүй хүн юмаа даа?"
"А-аан би нөгөө... " чиний найз охин гээд хэлвэл итгэхгүй нь тодорхой. Юу гэж ч хэлмээр юм бэ дээ.
"Найз штээ! Үён аа! С-сүүлд бид хэдтэй нийлдэг болсон манай найз байхгүй юу!" Ёсан тайлбарлавал Үён сүртэй хүлээж авсан юмгүй толгой дохих нь үзэгдэнэ.
YOU ARE READING
•𝒻𝑜𝓇 𝓎𝑜𝓊•
FanfictionНамайг хажууд чинь үргэлж цуг байсныг битгий мартаач Чиний төлөө бүх зүйлийг хийж өгөхийг хүссэн сэтгэлийг минь битгий мартаач