10.

93 15 4
                                    


Далайн давалгаан чимээ сонсонгоо Үёний үсээр тоглон хэвтэнэ. Одоо биднийг Сөүл даяараа хайж байгаа байх. Харин бид хоёр цаашдаа юу хийх яаж хэрхэн амьдрах ямар ч төлөвлөгөө байхгүй, зөвхөн бид хоёр л бие биедээ байна.

Тэгсэн ч би одоо л хамгийн жаргалтай байна. Жон Үёнтой л цуг байвал хаана ч гэр минь шүү дээ.

"Чи үнэхээр итгэлтэй байна уу? Надаас болж гэрээсээ зугтаана гэдэг чинь ..."
Үёний ээж аав түүнийг ямар их хайрладаг билээ дээ, тэсэхгүй асууж орхисон минь энэ. Үён санаа алдан хэсэг далай руу харан чимээгүй суув. Тэр ч бас эргэлзэж байгаа байх нь.

Төгсгөл нь үл харагдах энэ далай дээр төгсгөлийг нь олох зорилготой амьдармаар ч юм шиг.

"Ээж аав хоёр намайг ойлгох байхаа~ би чамд ямар их хайртай билээ дээ" Үён инээмсэглэн уруулан дээр минь хөнгөхөн үнсээд холдлоо. Ирэх замдаа дэлгүүрээс авсан тортой идэх зүйлээ авчирч байгаа үзэгдэнэ.

"За тэгвэл~ өнөөдрөөс эхлээд хоёулаа эндхийн эхний оршин суугч болцгооё!"

Үён инээд алдан "би далай гарч загас барьж ирнээ!"

Бодсноос минь эерэгээр хүлээж авч байгаад нь баярлах ч сэтгэл минь түгшсээр л. Гэхдээ дахиж тийм юм бодохгүй ээ, одоо байгаа энэ хугацаандаа л жаргалтай байя~ ирээдүй өнгөрсөнд ч биш зөвхөн одоо!

Ad/ ingeed xoorxon Woo tei bichwer mini duuschixlaa gej ene xurtel xamt baisan ta buxendeee bayrlalaaa💜

•𝒻𝑜𝓇 𝓎𝑜𝓊•Where stories live. Discover now