05.

74 15 1
                                    


"Чи юу ч гэж байсан би чамайг Хунжунтай гэрлүүлэх л болно! Чи яахав дээ~ залуу байгаа болохоор бүх юм хайр байхад бүтээд болох юм шиг санагдаж байгаа байх~ гэхдээ чи миний нас руу ойртох тусмаа миний сонголт зөв байсныг ойлгох болно!"

Ээжтэй эвтэйхэн ярилцах гэж өрөө рүү нь ороод бүтээгүйн дээр бүр заавал гэрлүүлнэ гээд зануулаад гарч байна. Аав ч миний ирээдүйг л бодсон гээд ээжийг үл эсэргүүцэж намайг ятгах оролдлого хийсэн.

Жон Үён, чи намайг яг хэзээ санах гэсэн юм бэ? Одоо үнэхээр миний тэвчээр алдагдаж байна, очоод өөрийгөө чиний найз охин гэдгийг хэлээд хаячихмаар л.

"Сайн уу, хоёроо~ Үёнийг харсан уу?"
Сонхва Юну хоёроос асуувал тэр хоёр сургууль дээр арай ирээгүй байгааг хэллээ. Ойрд Үёнийг хараагүй болохоор тэр ямархуу байгааг лавлан асуув.

"Бие нь дажгүй сайжирчихсан~ цовоо сэргэлэн өмнөх Үён эргээд ирж л байх шиг байсан... гэхдээ чамайг санаагүй хэвээрээ л байна даа" Юну хөнгөхөн санаа алдана. Би ч ялгаагүй санаа алдлаа. Үён энэ янзаараа намайг үхэн үхтлээ үнэхээр санахгүй бол яах вэ? Эсвэл тэр зүгээр л санахыг хүсэхгүй байгаа юм болов уу?

Түр зуурын ой санамжаа алдалт ихдээ л сарын хугацаа гэж эмч хэлж байсан юм. Одоо бол үнэхээр айгаад ирэх юм.

"Өглөөний мэнд~ а, Южин а чи ашгүй энд байсан юмуу?"

Хунжун руу гайхсан нүдээр харвал тэр над руу винк хийх нь тэр. Түүний гэнэтийн үйлдэлд би ч байтугай Юну Сонхва хоёр ч гайхсан харагдана.

"Удахгүй хуримын тов гарах болохоор~ найзууддаа ч болтугай ядаж хэлье!" Хунжун над руу жуумалзангуй харчихаад үргэлжлүүлэн "Южин бид хоёр хуримаа хийх гэж байгаа~ энэ сардаа багтаж хийнэ"

Гайхсандаа түүнээс нэг алхам холдож зогсон юу яриад байгааг нь асууж гарав.

Сонхва над руу харан "юу яриад байгаа юм? Чи Үёнийг үнэхээр хуурчихаж байгаа юмуу? Тэгээд бүр найзтай нь уу?" гээд над руу дорд үзсэн өнгө аясаар хэлээд хөмсгөө зангидлаа. Юну ч ялгаагүй намайг үзэн ядаж буй нь илт.

"Үгүй ээ! Ерөөсөө ч тийм юм байхгүй! Үёнд ямар их хайртайг минь мэднэ биздээ~ энэ зүгээр л ээж аавуудын бизнес гэрлэлт маягийн юм! Тэгээд ч тэгээд ч... би гэрлэхгүй! Үёнийг намайг санатал хүлээгээд ... хэрвээ санахгүй байвал... юутай ч Ким Хунжун би чамтай гэрлэхгүй!"

"Харж л байя даа~ Южин а!" Хунжун цааш явж Юну Сонхва хоёр надад итгэсэн ч юм шиг үгүй ч юм шиг нүдээр харж байснаа мөн орхиод явав. Тэд үнэхээр намайг Хунжунтай Үёнийг хуурсан гээд итгэчихлээ.

Хунжуныг энэ гэрлэлтийг тэгтлээ их хийх гээд улайраад байгааг ерөөсөө ч ойлгохгүй байна. Үён бид хоёрыг нийлүүлж, үргэлж л салж болохгүй гэж сануулдаг байсан нь өөрөө байж.

Үёнийг хайж уулзхаар сэтгэл шулуудан гэр лүү нь яарлаа. Автобус хүлээн зогстол Үён бууж ирж байгаа харагдав. Түүний гарнаас хөтлөн хүнгүй газарт аваачин хаанаас эхлэж ярихаа үл мэдэн зогсоно.

"Үён а~ чамд ямар нэг чухал юмаа мартчихсан юм шиг санагдахгүй байна уу?" Үнэхээр чин сэтгэлээ шингээсээр түүний хариултыг хүлээн, нүд цавчилгүй харан зогсоно.

Тэр над руу харж харж байснаа "үгүй ээ~ би өөрийнхөө бүх л зүйлийг саначихсан! Яасан? Чамайг санахгүй байгаад дургүй чинь хүрээ юу?" гэхэд нь хоолойгоо засан "үгүй ээ— яг ч дургүй хүрсэн юм биш..." гэсээр тойруулах аязтай түүнд хэлвэл тэр үл ялиг инээв.

"Чи бид хоёр танилцаад тийм ч удаагүй гэсэн биздээ? Тийм байхад би яаж чамайг санах юм?

Тэгээд ч... чи удахгүй Хунжунтай гэрлэнэ гэсэн биздээ? "

Түүнийг явах гэхэд нь гарнаас нь татан чанга гэгчинь тэвэрч орхилоо. Нулимс минь нүд дүүргэх ч шүдээ зуун түүнээс асуулаа.

"Худалч! Чи саначихсан байна тийм үү? "

•𝒻𝑜𝓇 𝓎𝑜𝓊•Where stories live. Discover now