09.

71 14 0
                                    


Зугтах боломжтой цагийг хүлээн эргэн тойрноосоо Сонхваг нүдээрээ хайн сууна. Тусламж гуйчхаар хүн Сонхвагаас өөр орж ирээгүй юм. Үён намайг мартах гээд шийдчихсэн жүжиглэж байхад яахан түүнээс дахиж зуурч чадах вэ. Ким Хунжунтай гэрлээд нэг гэрт орно гэж бодох төдийд л ар нуруугаар хүйт дааж байна.

Юу ч болсон энэ хуримыг зогсоох л болно. Үхээд ч хамаагүй.

"Уаа~ Южин эгчээ ямар хөөрхөн болчихоо вэ?" Жуну инээчихсэн гараа дэлгэн өөдөөс ирнэ. Тэр одоохондоо юу болоод байгааг сайн мэдээгүй байх, эсвэл зүгээр л намайг эсвэл Хунжун ахыгаа бодсондоо жүжиглэж байж ч мэдэх юм.
Үл ялиг санаа алдаад түүнийг тэвэрлээ.

".. Сонхва ах арын хаалган дээр хурим эхлэхээс 10 минутын өмнө ирнэ гэсэн, таныг харин би халхалж өгье!"

Нүдэнд минь нулимс цийлэгнэн Жунугийн гарнаас атгаад "баярлалаа" гэвэл тэр инээмсэглэн толгой дохилоо. Жунуг надад туслана гэж бодож байгаагүй болохоор үл ялиг цочирдсон юм. Ямартай ч би энэ тэнэг хуримнаас ядаж л амьд байгаа дээрээ зугтааж чадах юм шиг байна.

Жуну гарч, ээж аав хоёр өрөөнд орж ирлээ. Аав нулимс цийлэгнүүлэн надад баяр хүргэх бол ээж ялалтын инээмсэглэл тодруулсаар над руу жуумалзана. Тиймээ энэ тулаанд би бүрэн ялагдсан шүү дээ, Үёнийг надад хайртай гэж андуурч байсан.

"Хунжун та хоёр бал сарынхаа аялалд шууд хуримаа дуусгаад явцгаа! Энд юу хийхэв, сургууль чинь ч амарчихсан байхад~"

Би үл мэдэгдэхүйц санаа алдчихаад толгой дохисон боллоо.
Аавыг яагаад ээжтэй гэрлэснийг ойлгодоггүй. Магад тэр үед ч бас тэднийг хүчээр гэрлүүлсэн байх гэсэн юм боддог л доо. Ээжийг аавд хайртай эсэхэд байнга л эргэлздэг юм.

Ханын цаг руу байн байн харж зугтах тохиромжтой үеэ хүлээнгээ басхүү Үёнийг ороод ирэх болов уу гэсэн шүү хүлээлт өөрийн мэдэлгүй л үүсгэчихсэн сууна.
Мартах гээд шийдчихсэн байсан хүн санаа зовоод байх зүйлгүй шууд л ирмээр юм, эсвэл ирчихсэн байх л даа.

Утсанд мэдэгдэл ирэн асах үед зураг нь тодрон харагдвал, Үёнтой цуг гарныхаа хэвээр хийсэн зүрхний зураг үзэгдэнэ. Түүнийг осолд орохоос хэдхэн хоногийн өмнө гадаа маш их цас орж, Үён баярлан намайг дагуулаад гудамжаар гүйж байсан юм. Зүгээр ч байж чадахгүй тогтсон цасан дээр гараараа зүрхний хэлбэр үүсгэж байсан.

Хаалга нээгдэх чимээгээр л өөрийгөө уйлаад сууж буйг ухааран гялс нулимсаа арчин босвол Жуну байв. Тэр гайхан намайг зүгээр эсэхийг лавлав.

"Сонхва ах ирчихсэн~ та одоо гарах хэрэгтэй"

Би толгой дохивол Жуну "энийг машиндаа суугаад бүүр холдосныхоо дараа л уншаарай!"

Би үл ялиг инээвхийлээд хуримын даашинзаа тайлж хаяад бэлдэж ирсэн хувцсаа өмсөөд Жунугийн зааснаар амжилттай тэндээс гарч чадлаа. Хойд хаалган дээр байх машин руу үсэрч суувал машин шууд л хөдөллөө.

•••

Хунжун Южиний өрөө рүү орох гэвэл Сонхва Юну хоёр болиулан түрүүлж харж болдоггүй талаар хэлнэ.

Харин Хунжун жуумалзан "Южин~ хэдхээн минутын дараа гэхэд л миний эхнэр болох нь ээ! Ёстой энэнээс илүү аз жаргал гэж юу байхав"

Юну хоолойгоо засан "яагаад анхнаасаа Үён Южин хоёрыг нийлхэд тусалсан юм?"

Хунжун санаа алдаад "Южиныг хэсэг хугацаанд ч болов жаргалтай байг гээд л~ эцэст нь Южиний дэргэд мөнхрөх хүн нь би өөрийгөө гэдгийг мэдэж байсан юм!"

Хурим эхлэх болж бүгд байраа эзлэн, Хунжун инээмсэглэн эхнэр болох бүсгүйгээ хүлээн зогсоно.

Таван минут,

Арван минут,

Хорин минут өнгөрсөн ч Южин ирсэнгүй. Южиний байрлаж байсан өрөө рүү орвол түүний өмсөж байсан хуримын цагаан даашинз болон гивлүүр нь газар хэвтэж байх нь тэр.

Хунжун хөмсгөө зангидаж эргэн тойрныхоо хамгаалагчид рүү уурлаж хурдан олж ирэхийг зарлигдана.

•••

"Сонхва~ үнэхээр их баярлалаа! " тэр хариу хэлсэнгүй.
Жунугийн өгсөн цаасыг дэлгэн уншаад яагаад Сонхваг хариу хэлэхгүй байгааг мэдлээ. Нулимс цийлэгнэн рулен дээрээ байх түүний гарнаас чанга атгалаа.

"Уучлаарай намайг үнэхээр их уучлаарай~ би үнэхээр чамайг Хунжунтай байвал жаргах байх гэж бодсон юм! Харин өнөөдөр Сонхвагийн хэлснийг сонсоод чамайг өөр хүний эхнэр болгож чадахгүйгээ мэдсэн! Южин а~ би чамд үнэхээр их хайртай бололтой!"

Ad/ xed xonog update ogoogui geed uurlasan xun baixgu baix chini bas dawgui

•𝒻𝑜𝓇 𝓎𝑜𝓊•Where stories live. Discover now