06.

71 11 2
                                    


Epilogue;

"Үён а~ ээждээ гараад дэлгүүрээс энэ дээр бичсэн зүйлсийг аваад ирээч?"

Үён дуулгавартайхан толгой дохиод гэрээсээ гарав. Эргэн тойрныхоо зарим зүйлсийг бүдэг бадаг санаж, доор байдаг том дэлгүүрээ харин хаанаас ч хайгаад олчихоор санаж байгаа нь өөрт нь хачин сонин санагдана.

'Юуг тэгтлээ санахгүй байгаа юм бол? Сэтгэл хоосроод л...'

Үён амандаа бувтнан хачин байх цээжин дээрээ гараа тавин явна. Түүний хажуугаар өнгөрч явсан машин дуут дохиогоо чангаар дуугаргаж, урдуур нь явах амьтан ч хурдан гүйгээд алга болов. Гэнэтийн дуут дохионд Үён сүртэй цочин толгойгоо барин доошоо суучхав.

Толгойгоор нь хатгуулж өвдөн чихээ даран өвдөлтөө хурдан алга болохыг хүсэн нүдээ анин явган суутал, түүний нүдэнд Южинтэй өнгөрүүлсэн бүх л цаг хугацаа нь жирилзээд л өнгөрөх шиг болов. Энэ бүх хугацаанд хайртыгаа санахгүй байсан өөртөө дургүй нь хүрэх ч нөгөөтэйгүүр одоо ч болтугай санасандаа баярлах нь тэр.

'Хурдхан Южин дээр очиж гэнэтийн бэлэг барьдаг хэрэг!'

Үён догдолсоор маш том инээмсэглэл тодруулсаар үсэрч дэвхцэн дэлгүүрээс ээжийнхээ захьсан зүйлсийг аваад гэрлүүгээ яарлаа.

Түүнийг гэртээ очвол Хунжун ирчихсэн ээж аавтай нь жиг жуг хийгээд сууж байв. Үён инээмсэглэлээ нууж чадалгүй бүр л тодруулсаар Хунжуныг дагуулан өрөөрүүгээ орлоо.

"Чи зүгээр үү? Ингэж жаргалтай болгохоор зүйл юу болсон юм?"

Үён байж ядан "Би Южинийгээ саначихсан! Ёстой тэнэг байгаа биз! Одоо л санаж байдаг! Южин надад гомдсон байхдаа~ одоо Южин рүү очлоо.." гэчхээд Южиний түүнд бэлэглэж байсан том малгайтай цамцыг өмсөн гарах гэвэл Хунжун түүнийг болиулан тогтвортой суухыг хэллээ.

Хунжуны царай их барайсан үзэгдэнэ. Гэнэт л гэрт нь хайгаад ирсэн нь Үёнд сонин санагдаж Хунжунаас яагаад ирснийг нь лавлав.

"Тэр... үнэндээ Южин бид хоёр хуримаа хийх гэж байгаа~ чи мэднэ дээ, манай аав Юн захирал хоёр бие биенийхээ сайн түншүүд гэж~ " Үёний царай барайж Хунжун руу итгэл тээсэн нүдээр хараад "чи эсэргүүцсэн тийм биздээ?" гэвэл Хунжун хоолойгоо засаад юм хэлсэнгүй. Үён Хунжуны юу хэлэх гээд байгааг ч ойлгож өмссөн байсан цамцаа буцаагаад тайлчихав.

"Үён аа.. намайг уучлаарай~ яах аргагүй л ийм юм болчихлоо... Южинийг жаргалтай амьдруулна гэдгээ амлаж байна" Хунжун Үёний мөрөн дээр хоёр гурав хөнгөхөн товшвол Үён санаа алдан юу ч хэлсэнгүй. Дөнгөж сая л хайртыгаа санасан өөртөө хамгийн ихээр дургүй хүрж басхүү Хунжуны оронд Ким гэр бүлийн хүү байсан бол гэх атаархуу бодол ч хэсэг ороод гарав.

Южиний ээж нь түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэх учир Южинийг зүгээр л Хунжунтай гэрлэг гэж тэр бодно. Өөрийнх нь сайн найзуудын нэг учир санаа зоволгүй хайртыг нь хайраар бялхуулж чадах байх ч гэж бодоод амжив.

"...Южинд намайг өөрийг нь санаагүй гэж хэлээрэй~ тэр нь хэн хэндээ амар биз"

•••

Үёний гарнаас зууран нүд рүү нь ширтвэл тэр над руу тогтож харалгүй харцаа өөр тийш нь шилжүүлнэ. Тэр намайг санаж байж худлаа санахгүй байгаа дүр эсгэж хүйтэн хөндий хандаж байсан юм шив. Яагаад? Яагаад тэгэх шаардлагатай гэж? Түүнийг намайг санаасай гэж бодож өдөр шөнөгүй залбирч байхад... Хмм магад надаас уйдсандаа тэр чигтээ мартахыг хүссэн юм болов уу?

"Үён а, намайг саначихаад яагаад худлаа жүжиглээд байгаа юм бэ?"

Тэвчээр минь тасарч тэсэхгүй нулимсаа үзүүлчихлээ.

"... санамааргүй байсан юм! Юн Южин, хоёулаа одоо больцгооё! "

Түүний над руу харах харц бүхнийг үнэн гэж хэлэх шиг. Ширүүн үзэн ядсан нүдээр над руу харж, гарыг минь түлхэн мултраад яваад өгөв.

"Чи чи үнэхээр итгэлтэй байна уу? Ким Хунжун бид хоёр гэрлэх гэж байгаа штээ!" Эцсийн удаа түүний замыг хааж байгаад асуувал тэр ёжтой инээвхийлээд "надад хамаагүй ээ~ анхнаасаа л Хунжун та хоёр үерхэх ёстой байсан штээ!" гэчхээд мөрлөн яваад өгөв.

Хөл минь хүчээ алдан газарт унаад өөрийн эрхгүй л чанга орилон уйлж орхив. Хаана байгаагаа ч умартан Үёнийг чин сэтгэлээсээ хэлээгүй байх гэж өөрөө өөртөө шивнээд сууна.

Миний мэдэх Үён над руу орилох байтугай муухай ч харж байгаагүй шүү дээ~ тэр магадгүй дутуу санасан байлгүй, тиймээ тэр одоохондоо намайг санаагүй байх.

Ad/ ingesgeed daxiad neg part oruulxiig bodnoo~ margaash oruulj amjixgui boloxoor

•𝒻𝑜𝓇 𝓎𝑜𝓊•Where stories live. Discover now