Four

64 8 0
                                    

Өглөө сэрхэд бие нэг л хөндүүр ойрын өдөрүүдэд бие минь нэг л биш ээ.

'Ээжээ би явлаа шүү'

'За миний охин ээжийгээ уучлаарай өглөөний цайг нь бэлдэж өгч чадахгүй байгаад'

'Зүгээрээ харин орой яриж өгөх юм аа л бэлдэж бай'

'За болгоомжтой яваарай'

'Гэхдээ таны бие ойрдоо нэг л сайнгүй харагдаад байхын зүгээр үү'

'Ээж нь зүгээрээ ойрдоо ханиад л зооглох гээд байх шиг байна'

'За тэгвэл охин нь орой ирэх дээ эм аваад ирье'

'За болгоомжтой яваарай'

'Заа'

Охин ч явж би дахиад л ганцаараа үлдэх шив. Өмнөх сайхан үеүүдээ ямар их санаж байна гээч аз жаргарлтай байсан тэр сайхан дурсамж нь даа дахиад очих юмсан. Яг л "Харах бүрд догдлож
Харц тулгарахад нүдээ буруулаж
Хором төдий зөрж өнгөрөхөд
Хувь тавилан нэгээр төсөөлдөг" тэр л үерүүгээ л очимоор байна.

Чамайгаа ямар их санаж байна аа "Чи яг л солонго шиг үзэсгэлэнтэй хэр нь хэзээ ч гарт баригдахгүй, өнгө өнгөөр нүд булаадаг мөртлөө хов хоосон. Чиний зүг шантрахгүй тэмүүлээд хаа хүрэх нь тодорхойгүй.

Харин би цахилгаантай аадар бороо шиг чамайг хоромхон зуур харах гэж өдөр шөнөгүй шаагина" энэ л бид хоёрын ялгаа байсан. Чи солонго би бороо гэхдээ би энэ бүгдийг тоолгүй чамайг өөрийн болгож чадсан ч удалгүй буцаагаад л алдчихсан. Тэр үед л хэн хэн нь хичээвэл бүтэх байсан харилцааг жоохон л буруу ойлголтоос болж нураасан. Хайртай ч эргээд очих эрхгүй болсон. Энэ харилцаанд чи ч би ч бууж өгсөн.

Арай ч нэг юм бие ээ хүчлэн босоод өөртөө цай бэлдэн идэв. Өдөр ирэх тусам л бие минь муудаж байна. Ууж байгаа эм минь хүртэл үйлчилхээ болиж байгаа юм байх даа. Чамаас салсанаасаа хойш би эмны хамааралтай болсон эм ууж тайвширч амар амагланг мэдэрдэг.

Өдөрт уудаг эмээ уучхаад гэр орноо цэвэрлэх ажилдаа орлоо. Ойрд ажилдаа ч явахгүй байгаа учраас гэртээ гэрийн ажил хийхээс өөр зүйл хийхгүй л өдрийг өнгөрөөж байна.

[Орой 7:29]

'Би ирлээ'

'Өө миний охин ирчихсэн үү'

'Тиймээ'

'За тэгвэл хувцасаа солиод гараад ир хоол барга болчлоо'

Last kiss 💋Where stories live. Discover now