End

46 5 1
                                    

Эмнэлгийн цагаан коридороор 40 орчин насны эрэгтэй алхаж яваа нь харагдана. Эрэгтэй хажуугаар өнгөрөх сувилагч эмэгтэйг зогсоон 'Уучлаарай Мин Сува гэх эмэгтэй аль өрөөнд хэвтэж байгаа юм бол?' гэж асуухад сувилагч эмэгтэй 'Аан та Мин Сувагын юу нь билээ.'

'Би Сувагын хувьд юу гэдгээ мэдэхгүй ч Сува миний хувьд хайртай эмэгтэй минь.'

Сувилагч бүсгүй эрэгтэй нь хэлсэн үгэнд гайхсан ч Мин Сувагын хэвтэж буй өрөөг зааж өглөө.

'Энэ өрөөнд хэвтэж байгаа. Гэхдээ би ингэж хэлж болох үгүй ээ мэдэхгүй байна л даа та арай жоохон эртхэн ирсэн бол хайртай эмэгтэй чинь баярлах байсан байх даа.' Сувилагч бүсгүй ийн хэлээд явсны дараа эрэгтэй хэсэг бодлогошрон зогсож байгаад нэг гүнзгий амьсгаа авчихаад өрөөний хаалгыг нээлээ.

Түүнийг өрөөний хаалгыг нээх мөчид нүд халитрам зураглал угтаж авав. Хайртай эмэгтэй нь танигдахын аргагүй болжээ. Далайн ус шиг тунгалаг байсан нүд нь юу ч үгүйлэхээ байж, сүү шиг цагаахан арьс нь юу ч үгүй болтлоо хөхөрч харлаж, час улаан булцгар уруул нь хатаж хорчийсон байв.

Хоёр л хоногийн өмнө л зүгээр байсан юмсан. Юу ч болоогүй юм шиг хайртай охин сайн найзтайгаа инээлдэн жаргал зовлонгоо хуваалцан сууж байсан. Гэтэл одоо амьсгалж байгаа үгүй ч сонсогдохгүй байв.

Эмнэлгийн орон дээр үхлүүд байдалтай хэвтэж байсан эмэгтэй дуу гарсан хаалганы зүг харахад нүдэндээ ч итгэсэнгүй. Түүний аминаасаа илүү хайрласан хүн нь зогсож байв.

Бүсгүй нүднээсээ урсах нулимсаа цааш нь нэг залигчхаад сааралтсан хоолойгоор юунаас ч илүү дуудахыг хүссэн нэрээ арай ч нэг юм амнаасаа гаргав. 'Ж-Жонгүг'

Жонгүг өөрийнхөө нэрийг сонсоод амьдралдаа анх удаа л ингэж баярлаж үзсэн байх. Бүхэл бүтэн 23жилийн дараа чин сэтгэлээсээ инээлээ. Тэгэхдээ Жонгүгийн сэтгэлийг нэг л зүйл маш ихээр өвтгөв. Ямар үзэсгэлэнтэй эмэгтэй байлаа гэтэл одоо өөрөөс нь болоод жижигхэн бие дээ баймааргүй их зовлон тээсэн байв.

'Н-Намайг уучлаарай Сува. Үнэхээр их уучлаарай. Чамд дээр эрт ирэх ёстой байсан юм. Надаас болоод ингэж их зовж байгаа гэж үнэхээр төсөөлөөгүй.' Жонгүг ингэж хэлээд эхэр татан уйлав.

'Битгий уйл даа. Чиний буруу огт байхгүй. Бүгд миний буруу. Анхнаасаа чиний өмнө гарч ирэх ёсгүй байсан юм.'

'Үгүй ээ. Бүх зүйл миний буруу.'

'Жонгүгаа ийм зүйл гуйх эрхгүй ч гэсэн сүүлчийн удаа ганцхан удаа намайг Үнсээч'

Last kiss 💋Where stories live. Discover now