Twenty four

39 5 0
                                    

'Харин би чамайг Жонгүгтай уулзахыг чинь мэдээгүй юм аа. Мэдсэн бол хэлхэл байсан.'

'Мм,Гэхдээ л хэлээд явсан бол би тэгэж эвгүй байдалд орохгүй л байсан.'

'Уучлаарай'

'Зүгээр дээ. Өнөөдөртөө амраад маргаашнаас ажил даа ороорой.'

'Ойлголоо.'

Сэхүнтэй бяцхан ярилцлага хийж дууссаныхаа дараа өрөөнөөс нь гарах гээд явж байх даа нэг зүйл санасан юм. Сэхүнийг Сулигын хуучин найз залуу байх боломжтой гэдгийг тэгээд Сэхүнээс асуухыг хүссэн ч арай түрэгдэх бол уу гэж бодоод бас энэ дэлхий дээр чинь хэдэн Сэхүн гэдэг нэртэй хүн байдаг билээ дээ. Энэ бүгдийг бодолцож үзээд зүгээр явахаар шийдсэн юм.

~🌬️~

Сува гэртээ ирэхэд үүдээр нь дүүрэн гутал байв. Сува ч гайхан цааш зочины өрөөндөө очиход хамтлагийн гишүүд Сули болон Жонгүг нар сууж байх нь харагдана. Тэр дундаас ганцхан Сули инээмсэглэн суух аж.

'Сува хүрээд ирлээ. Ашгүй чи яг цагаа оллоо.' гэж хэлэн Сули над дээр хүрч ирээд миний гарнаас сугдан буйдан луу дагуулан явлаа.

'Энд юу болоод байгааг хэлээд өгөх хүн байна уу?' намайг ийн асуухад залуус надад дургүй байгаа нь илт бололтой бүгд л муухай харна. Мэдээж Жимин Жонгүг хоёроос бусад нь. Энэ харцнууд үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аймшигтай байх нь тэр.

'Юу ч болоогүй ээ. Одоо та нар явсан нь дээр байх.'

'Жонгүгаа битгий ийм муухай ааш гарга. Би амьхандаа та нарыг эвлэрүүлэх гээд байхад чинь муухай ааш гаргаад байх юм'

'Сули чиний сайхан сэтгэлд баярлаа. Гэхдээ төдийгөөс өдий хүртэл би нэг ч удаа ах нараасаа зөрж уурлаж гомдож байгаагүй. Үргэлж л ах нараа боддог байсан. Харин энэ удаа би өөрийнхөө төлөө явах болно. Үнэхээр Сува бид хоёрыг хүлээн зөвшөөрөх юм бол би хуучин шигээ тэднийг хүндэлж сайн дүү нь хэвээрээ байна. Үгүй ээ хүлээн зөвшөөрөхгүй ээ гэх юм бол намайг үнэхээр уучлаарай. Би цаашдаа та нартай хамт байж чадахгүй.'

Жонгүгийг ийн хэлсэний дараа Согжин ах ам нээв.

'Хэрэв Жонгүг үнэхээр ингэж хэлж байгаа бол надад лав сонголт алга. Би ч бас ийм хувиа бодсон хүнтэй цаашид хамт байж чадахгүй. Бусад нь юу гэхийг мэдэхгүй ч би хэзээ ч Сува та хоёрыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрийнхөн төлөө амиа хүртэл үл хайхар ч хайрлаж байхад нь үүнийг нь тоолгүй өөр эмтэй заваарч байгаад баригдсан дүүтэй гэж бодохоор яс минь хавталзаж байна. Жонгүгаа би лав чамайг ингэж хүмүүжүүлээгүй шүү.'

Last kiss 💋Where stories live. Discover now