Өглөөний хурц нар цонхны цаанаас тусахад орон дээр унтаж буй эмэгтэй сэрлээ. Бүсгүй үнэхээр жаргалтай харагдах бөгөөд нүүрэнд нь инээмсэглэл тодорсон байх нь тэр.
Өчигдөрхөн нь л амь нь үхэл амьдралын зааг дээр байсан бүсгүй өнөөдөр юу ч болоогүй аятай жаргалтай байв. Аргагүй шүү дээ. Хайртай хүнтэйгээ уулзаж буцан нийлнэ гэж бодохоор хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа биз.
Гэхдээ бүсгүй нь адилаар хайртай залуу нь түүнийг баяртайгаар хүлээж авах болов уу?
~🖤~
Өглөө эртхэн босоод өөрийгөө бэлдлээ. Жонгүгт төрүүлсэн буруу ойлголтоо засан нь гэж бодохоор л өөрийн эрхгүй догдлоод байх юм. Одоо бараг Жимин ирж байгаа байх тийм учраас өөрийгөө хурдан бэлдье.
Цаг шахуу толины өмнө эргэлдсэний эцэст нэг юм бэлэн боллоо.
'Тийм ээ. Энэ хувцас нүүр будалт үс гээд бүх зүйл Жонгүгт таалагдана гэдэгт би итгэлтэй байна.' толины өмнө зогсож өөртөө нэг ингэж хэлчхээд доош буун цайгаа уухаар шийдлээ.
Өөрийгөө бэлдэж байх явцдаа өглөөний цайгаа ч бэлдэхээ бас мартаагүй юм. Тэгээд доош буугаад ширээнд суутал хоолныхоо үнэрийг авав уу үгүй юу шууд л огиулах нь тэр. Хэсэг гайхсан хэдий ч ойрын хэд хоног хоол идээгүй болохоор бөөлжис зутгаж байгаа байх гэж бодон дахин хоолноосоо идэх гэтэл дахиад л огиуллаа. Үүнийгээ тэсэхээ болин шууд л нойлын өрөө рүү гүйлээ.
Хэсэг нойлд огиож байгаад гарч ирээд өрөө рүүгээ яван хуанлингаа хархад сарын тэмдэг минь ирэх өдрөөсөө хэтэрчихсэн байв.
'Арай ч үгүй байлгүй дээ. Жирэмсэн болоогүй байлгүй дээ.' юмыг яаж мэдэх үү гээд тест авчихсан байсан юм. Түүнийгээ аваад нойлын өрөө рүү явлаа.
'Хоёр зураас. Би жирэмсэн болчихсон байна.' Би тэр үед Жиминтэй унтаагүй бол энэ Жонгүгийн хүүхэд. Тийм ээ.Жонгүгийн хүүхэд байхаас гарцаагүй би Жонгүгаас өөр эртэй энгэр зөрүүлж үзээгүй.
'Жонгүгаа чи аав би ээж болох нь.' Намайг хүлээж байгаараа удахгүй чам дээрээ очлоо.
Намайг баярлан тэр хавиар нэг гүйж байхад хаалганы хонх дуграв. Жимин ирж байх шиг байна.
Би гялс гүйж очин хаалгаа тайлаад түүнийг тэврэн авлаа.
'Юу болсон юм. Жонгүгтай уулзана гэхээр догдлоод байна уу?'
YOU ARE READING
Last kiss 💋
RomanceЧамд хэмжээлшгγύ υх сэτгэл гαρгαчυхсαн ყчρααс л хэтэρхυύ гүн шαρхαлчυхсαн.