Унтаад сэрхэд Жонгүг миний хажууд байхгүй байлаа.
Арай түрүүн болсон зүйл зүүд юм биш биз дээ.
Ингэж бодох төдийд л нүдэнд минь нулимс дүүрээд ирэх нь тэр.
Жонгүгийн өрөөнөөс гаран гэрээр хайхад тэр байсангүй.
Бүх өрөө агуулах арын хашаа гээд газруудаар хайсан боловч түүнийх гэх ул мөр огтоосоо алга байв.
Тэр явчхаж хашаа гэдгийн мэдэхгүй ч явчхсан байна.
Намайг битгий орхиоч гуйсан хүн нь тэр өөрөө байсан байж намайг хаяаад явчхсан байна.
Би одоо зүгээр уйлахаас өөр зүйл хийсэнгүй.
Түүний хувьд би хэн ч биш юм байна.
Зүгээр согтуудаа л юу хийж байгаагаа мэдээгүй байсан байх.
Намайг уйлаад сууж байхад хэн нэгэн: 'Яагаад уйлаад байгаа нь бэ?'
Би дээш өндийн хархад тийм ээ миний хамгийн их хайрладаг хүн болох Жон Жонгүг байна.
Түүнийг хараад нулимс минь улам их урсав.
Тэр хоёр гартаа барьсан тороо газар тавиад над дээр хүрж ирээд: 'Сува яасан юм бэ? Өвдөө юу? Яагаад уйлаад байгаа нь бэ?'
Би түүнийг хаашаа ч явуулахгүй гэсэн шиг маш чанга тэврэв.
Харин Жонгүг зүгээр л намайг зөрүүлэн тэвэрсэн юм.
'Одоо тайвширсан уу'
'Мхн.'
'Яагаад уйлсан юм'
'Чамайг намайг орхиод явчхсан байна гэж бодоод. Өмнөх болсон зүйл бүгд худал зүгээр зүүд байсан юм шиг санагдаад л тэр.'
Жонгүг хөнгөхөн инээмсэглээд: 'би юу гэж чамайг орхих билээ. Чамайг сэрхээс өмнө хоол хийж өгье гэж бодоод боссон чинь хүнс гээд байх юм байхгүй байсан. Тэгхээр гялс дэлгүүр яваад ирсэн чинь чи уйлаад сууж байх юм.'
'Тэгэхгүй яахын чамайг гэрээр дүүрэн хайхад чи өөрөө байгаагүй. Тийм байхад би уйлахгүй яахын.'
'Заза одоо битгий уйлаа. Өлсөж байгаа биз дээ. Гялс хоол хийгээд өгье.'
Тэгээд бид хоёр гал тогооны өрөө рүү очлоо.
Түүнийхээ хоол хийж байгаа дүр зургийг би нэг бүрчлэн ажиглан суув.
'Намайг ингэж ширтээд байх юм бол би цоорох нь байна.'
'Сүртэй юм бэ харахгүй байхыг хичээсэн ч чадахгүй байна.'
'Яагаад чадахгүй байгаа юм.'
YOU ARE READING
Last kiss 💋
RomanceЧамд хэмжээлшгγύ υх сэτгэл гαρгαчυхсαн ყчρααс л хэтэρхυύ гүн шαρхαлчυхсαн.