eighteen

58 6 2
                                    

Өглөө сэрээд нүдээ нээхэд Жимин яг миний өөдөөс хараад хэвтэж байв.

'Энд юу хийж байгаа юм.'

'Найз охиноо харах гээд л сэрхийн хүлээгээд хэвтэж байна.'

Надад энэ нь үнэхээр эвгүй байлаа.

Гэхдээ би Жиминий урмыг хугалахгүй тулд зүгээр л өөдөөс нь инээмсэглэсэн юм.

Тэр миний дух нь дээр нэг үнсчхээд

'Одоо босъё доор залуус хүлээж байгаа'

'Мхн чи түрүүлээд гарч бай би ардаас чинь гаръя.'

'За'

Тэгээд Жиминийг гарсны дараа хэсэг орон дээрээ сууж байгаад ардаас нь гарсан юм.

Доош буухад залуус бүгдээрээ л ширээний ард суусан байлаа.

'Хөөх манай шинэ бэр ирж байна.'

Тэхёний хэлсэн үгэнд бүгд л эргэж харлаа.

'Өө тийм байна шдээ. За Сува хурдан хүрж ирж ширээнд суу.'

'За Жин ахаа.'

Би аль болох Жонгүгаас хол байхын тулд хамгийн доор суух гэтэл Тэхён намайг Жиминий хажууд суу гээд суулгачхав. Гай нь таарч яг Жонгүгийн өөдөөс хараад суучхав.

'За ингээд манай жоохнууд эхнээсээ л бэрүүдийг маань танилцуулаад л байна. Тэхёнаа чиний ээлж хэзээ вэ?'

Гэтэл Тэхён хоолондоо гахан: 'Хөөё Юнги хён юу нь бэр вэ? Таньд наад урд байгаа хоёр чинь хангалтгүй байна уу? Тэгж их хүсээд байгаа бол өөрөө найз охинтой болохгүй юу'

'Чи одоо юу нь даа уурлаад байгаа юм. Арай нуух юм байгаа болоод уурлаад байгаа нь муу айн.' гээд шоолонгуй хэлэв.

'Байхгүй ээ байхгүй.'

'За за бид нар ч удахгүй гурав дахь бэртэйгээ танилцхан дээ.'

'Яаа! Юнги хён'

Бид нар бүгдээрээ л Тэхёний хариу үйлдэлд инээв.

Гэхдээ надад энэ бэр гэдэг үг нээх таатай сонсогдохгүй байх чинь.

'За бидний амралт дуусахад 1хоног үлдлээ. Энэ нэг хоногоо яаж өнгөрөөх үү. Дахиж ийм удаан амраахгүй болхоор гоё хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй.'

'Тийм шүү Жин ахын хэлдэг үнэн. Сүүлийн өдөрөө гоё өнгөрүүлэх хэрэгтэй.'гэж Тэхён хэлэв.

Last kiss 💋Where stories live. Discover now