Twenty Five

36 7 2
                                    

Чамтай өнгөрүүлсэн цаг хугацаа хэтэрхий жаргалтай байж дээ. Хэдий богино ч гэсэн...

Үнэхээр жаргаж дууссаны дараа зовлон ирдэг юм гэж үү? Гэхдээ би бодохдоо энэ аз жаргал хэзээ ч алга болохгүй гэж бодож байсан юмсан. Үгүй байж...

Чи бид хоёрын энэ харилцаа 4жилийн дараа дуусах байсан юм гэж үү? Ямар их аз жаргалтай байлаа. Хэдий хүмүүс биднийг зэмлэж буруутгаж байсан ч тоолгүй бие биеэ хайрласан шүү дээ. Гэтэл одоо бардам зан үл ойлголцлоос болоод хоёуулаа салах дээрээ тулчихсан байгаагаа би дөнгөж сая л анзаарлаа Жон Жонгүг.

Чи анзаарсан уу? Бидний хайр хөрж байгааг...

2019.7.18 бидний муудалцсан анхны өдөр

'Чи бас л Сули дээр очих гэж байна уу?'

'Тийм ээ.'

'Бурхан минь гэж яагаад дуудах болгонд нь байнга очиж байдаг юм бэ?'

'Чи л өөрөө хариуцлага үүрэх хэрэгтэй гэсэн биз дээ. Тэгээд л очиж байна.'

Чамайг зүгээр түүнд туслах гээд очиж байгаа бол юу ч хэлэхгүй. Та хоёрын дунд ямар нэгэн зүйл болж байгааг чинь би мэдэж байна.

'Мин Сува больж үз. Чиний хий хоосон хардалтаас чинь залхаж байна.'

2021.11.18 бид муудалцаад аль хэдийн хоёр жил болжээ. Энэ хугацаанд чи надаас улам их хөндийрсөн Жонгүг.

Дахиад л ирж хоносонгүй.

Дахиад л Сулитай хамт байгаа юу?

Дахиад л намайг мартсан уу?

2022.3.18 чи намайг буцаад анхаар ч эхэлсэн үе. Гэхдээ хайраар биш хардалтаар.

'Хүргэж өгсөнд баярлаа Жиминаа.'

'Зүгээр дээ. Харин ч буцаад надтай энгийн харилцаж байгаад баярлаа.'

'Юу гэж дээ харин ч чамд баярлах хэрэгтэй. Намайг найзаа гэж хүлээн зөвшөөрсөнд чинь.'

'Зүгээрээ. Жонгүг бас л байхгүй байгаа муу?'

'Мхн.'

'Арай ч дээ хайчсан юм.'

'Сулитай хамт Америк явсан. Зүрхний донор олох гээд.'

'Тэгээд чи тэр хоёрыг хамт явуулж байгаа хэрэг үү?'

'Тийм ээ. Донор олдох юм бол Жонгүг Сули дээр дахин очих хэрэг гарахгүй байх.'

'Заза ор доо. Орой болсон байна.'

Last kiss 💋Where stories live. Discover now