Twenty two

36 8 0
                                    

Жонгүгтай үерхээд аль хэдийн долоон хоног өнгөрлөө. Сулиг ухаан орсоны дараа шууд л бүр мөсөн харилцаагаа тасалсан гэж бол хэлэхгүй. Хэрэгтэй үед нь хажууд нь байна гэсэн амлалт өгсөн.

Харин хамтлагийнхантайгаа холбоо нь бараг л тасрах дөхөж байгаа. Зүгээр л ажилын шугмаар уулздаг болсон. Энэ бүхэн надаас болсон гэдгийг би мэдэж байлаа.

Жиминтай бол миний харилцаа бүр аймшигтай байгаа. Түүний нүднээс асар их уй гашуу ганцаардал мэдрэгдэж байсан. Жиминий нүд рүү хархаар яг л буцаад ирээч гэж байгаа юм шиг байдаг. Нүд рүү нь харах бүрд би өөрийгөө дахин дахин хараадаг.

'Жонгүгаа босоорой. Ажил чинь орох нь байна.'

Гэтэл Жонгүг шууд л намайг тэвэрч аваад хажуудаа хэвтүүлээ.

'Хайраа жоохон байж байгаад босъё л доо.'

'Үгүй ээ. Бос'

'Чи ямар өөдгүй юм бэ.'

'Би өөдгүй биш л юмсан.'

Жонгүг гараараа миний үсийг элбээд энгэртээ нааж тэврэн: 'Тийм шүү чи минь өөдгүй биш' гэж хэллээ.

Хэн ч харсан аз жаргалтай хосууд.

Жонгүг Сува хоёр бие биесийгээ эрхлүүлэн хэвтсээр байгаад өглөөг авлаа.

Угаасаа Жонгүг өнөөдөр ажилаа таслахаар шийдсэн бололтой. Таслах ч гэж дээ ганцаараа хувиарт ажилтай байсан тул түүнийгээ хойшлуулсан юм.

Одоо бол Жонгүггүй амьдрал хэтрхий утгагүй юм шиг санадаг боллоо. Тэр миний амьдрах шалтгаан амьсгалах агаар болсон. Чиний харцнаас би хязгааргүй их хайрыг мэдэрдэг.

Чи миний нар бол би чиний сар болъё.Үргэлж чиний хажууд байж чамаас салалгүй хажууд чинь байх болно.

~✨~

Сува чи бол миний бүх зүйл. Юугаар ч орлуулах боломжгүй амин эрдэнэ минь.

Амьгүй болж байсан биеийг минь дахин амилуулсан. Ухаангүй болж байсан ухааныг минь дахин сэргээрсэн. Чулуужчих гэж байсан сэтгэлийн минь чулууг хагалсан. Чи минь тийм л гайхалтай хүн.

Энгийн хэр нь нандин мэдрэмж өгдөг цор ганц хүн минь чи.

~✨~

Жонгүг босоод надад өдрийн хоол бэлдэж өглөө. Түүнийхээ хоол хийж буй дүр төрхийг тархи нь даа хэзээ ч арилгахгүйгээр сийлж байв.

Last kiss 💋Where stories live. Discover now