Өнгөрсөн рүү...
Хүйтэн өвлийн өдөр байлаа. Намайг Сусана гэдэг. Яг одоо бол би маш их даарч байна. Би гэр лүүгээ алхана, яагаад гэвэл манай аав ээж 2 "дасгал хийх нь биенд чинь сайн" гэдэг. Би заримдаа... бүр хааяадааа л тэр 2ыг үзэн яддаг. Мэдээж тэр 2 надад их зүйлийг хийж өгсөн... муу зүйлүүд биш, санаа зоволтгүй. Гэхдээ тэд надад дэндүү хатуу ханддаг. Миний найзуудын аав ээж 2 ийм байдаггүй дээ.. Яагаад заавал минийх гэж? Ahh гэхдээ л тэдэндээ хайртай л байлгүй яахав... би ч бас муу охин биш шүү...Би арай гэж гэртээ ирэн хувцасаа өлгөн шууд өрөө лүүгээ орон гэрийн даалгавараа хийв. Манай аав ээж 2ын аль нь ч өрөө рүү минь орж ирсэнгүй шүү.. гайхалтай...
Хэдэн цаг өнгөрөн гэрийн даалгавараа хийж дуусган шууд л ор луугаа явав. Оройн хоол ч идэх хүсэл алга.
______________________________________Би: "Ahh... Яагаад миний аав ээж 2 надад ингэж чанга байдаг байнаа.." гэж чи хэлэн гаран дээрээ толгойгоо тавив.
Жесс: "Нээрээ яагад тийм байдаг юм бол?" миний найзууд надаас эргүүлэн асуув.
Би: "Мэдэхгүй эээээ! Та нар өөрсдөө тэр 2-оос асуу.. хэрвээ би асуух юм бол шууд л нүүрэн дундуур минь алгадах биз.." гар луугаа харан найзуудынхаа хэн рүү нь ч харж ярисангүй.
Жесс:"Hey Сусана. Чи Big Bang-ын талаар сонсож байсан уу?"
Би: "Үгүй ээ..."
Жесс: "Аягоо~~ чи сонсох хэрэгтэй шүү.. Тэд зүгээр л гайхамшигтай!"
Би:"Тэд хөгжмийн хамтлаг юм уу?"
Жесс: "Ммхан"
Би: "Би тэдний талаар сонсож ч байгаагүй байх юм.." би нэг найз руугаа гунигласан харцаар харав.
Жесс: "Юу? Яагаад?"
Би:"Uhm, нэгдүгээрт... Манай аав ээж 2 маш хатуу байдаг болохоор... хоёрт.. Тэр 2 намайг дуу сонсуулдаггүй шт.." гэж хэлэн ширээн дээр толгойгоо тавив.
Жесс: "Арай ч дээ. Чи үнэнгээсээ хэлээд байгаа юм уу? Тэд чамайг дуу сонсуулдаггүй ээ?
Би: "Аанхаа!" залхсан байдалтайгаар хэлэв.
Жесс: "За тэгвэл энийг сонсоод үз."
Би: "Ю-Юуу??" би шууд нэг найз руугаа харан "Би... Би чадахгүй ээ"
Жесс: "Тиймээ чи чадна." миний гарыг гарган алган дээр минь iPod тавив.
YOU ARE READING
Инээмсэглэл (Дууссан)
FanfictionХамтлагын хамгийн хөгжилтэй залуу болох Daesung ахынхаа тухай оруулахгүй орхичихож болохгүй байлгүйдээ. Ёстой гомдмоор зүйл болох байх. За тэгээд таалагдана гэж найдаж байна.