~~~Daesung-н талаас~~~
Бид тэрнийг хайн онгоцны буудлаар нэг гүйлээ. Jess, TOP, YoungBae ах 1 давхарыг, Seungri, Jiyong ах 2 дээд давхарт хайна. Энэ хооронд Jiyong ахын хэлсэнээр би онгоцны буудлын арын албаныханлуу очин чанга яригчаар түүнд үгээ дамжуулахаар явав.
Би: Susana чамайг яг одоо энд байгааг мэдэж байна. Бидний хооронд маш том үл ойлголцол гарсан ч, би одоо ч чамд хайртай. Бас чамайг надтай адилхан мэдрэмж мэдэрч байгааг мэдэж байна. Тиймээс гуйя битгий яваач! Намайг ганцааранг минь энэ зовлонт ертөнцөд битгий үлдээгээч! Гуйя... Чи л миний хажууд байвал би өмнөх шигээ жаргалтайгаар инээмсгэлж, эрч хүчээр дүүрэх болно. Харин энэ хугацаанд би яг л үхэж байгаа юм шиг байсан. Гуйя...... битгий яваач! Дахиад ганцхан удаа 2-лаа хайрыг бүтээцгээе! Ганцхан удаа миний талд зогсчих. Би чамаас гуйж байна!
Яриж дуусаад өрөөнөөс гаран түүнийг хайх ажилдаа орлоо. 3-хан минут үлдэж!!!
(Зохиогчийн талаас)
Чанга яригчаар Daesung-н яриа онгоцны буудал төдийгүй гадаа талбайд ч цуурайтан сонсогдож байлаа. Тэрний яриаг сонсон, Susana-г хайх залуусGD: Энэ золиг чинь дурлалдаа шатаж байгаа юм байнадаа.(инээх)
TOP: Солиотой хог. Зүгээр л үлд гээд хэлчих юман дээр... (толгой сэгсрэх)
SR: Waa ах ч галзуу романтик зантай хүн юм гээч!
YB: Бид заавал олноо!!! гэлцсээр ийш тийш гүйлдэж байлаа. Гэвч тэднийг тойрох фен охидуудын дундаас ганцхан хүниг олно гэдэг байж боломгүй мэт санагдана. Тэд зөвхөн Daesung-н төлөө дараа юу болох тухай ч бодолгүй гүйлдсээр...
~~~Susana-н талаас~~~
"Эрхэм хүндэт зорчигчидоо A-92-р онгоцны бүртгэл эхэлсэн тул зорчигчид онгоцондоо сууна уу!"
Аав: За болчихлоо. Явцгаая!
Би эргэн эргэн гадна хаалгалуу харах боловч тэнд намайг гэх ганц ч хүн харагдсангүй. Дэмий л санаа алдан аавыг даган алхлаа.
Ээж: Тайвширдаа! Тэр энд байхгүй байна. Бид явах хэрэгтэй! Гэртээ очоод шинэ зөндөө олон найзуудтай болох болно. (Нуруу илэх)
Би: За (доош харах)
Онгоцны бүртгэлийг зарлах тоолонд танихгүй эмэгтэйн намуухан хоолой яг л миний хойдохыг уншиж байгаа юм шиг хахир хатуу сонсогдон дотор харанхуйлна. Гэтэл эмэгтэйн яриаг тасдан чихэнд хоногшин, зүрхэнд хадгалагдсан бүдүүн хэрнээ цаанаа л нэг сонсголонтой хоолой нэрийг минь дуудав.
YOU ARE READING
Инээмсэглэл (Дууссан)
FanfictionХамтлагын хамгийн хөгжилтэй залуу болох Daesung ахынхаа тухай оруулахгүй орхичихож болохгүй байлгүйдээ. Ёстой гомдмоор зүйл болох байх. За тэгээд таалагдана гэж найдаж байна.