Аз жаргал

437 27 1
                                    

Өглөө нь дуг нойрноосоо сэрэхдээ амьдрал ямар сайхныг биширсээр өглөөг угтлаа. Өчигдөр орой миний амьдралын хамгийн сайхан орой болж өнгөрсөн. Биширдэг, шүтдэг хүн маань надад хайртайгаа хэлж бүр өөрийн гараар хоол хийж өгөн оронд минь оруулаад сайхан зүүд зүүдлээрэй гээд духан дээр минь үнсээд гэртээ харьсан. Энэ үнэхээр... яг л зүүд шиг байна. Үгүй ээ зүүднээс ч гоё! Яг л миний мөрөөдөл биелж байна.

~~~Утас~~~

Dae: Сэрсэн үү? Миний хонгор нь...

Би: Аа... аан... сэрсэн сэрсэн... Юу хийж байгаа юм?

Dae: (Инээх) Би ажил дээрээ байнөө, зураг авалттай...

Би: Ммм ядарч байна уу? Зүгээр үү?

Dae: Зүгээрээ, сурчихсан болохоор... гэхдээ зураг авалт бүтэн өдөржин үргэлжилнэ гэхээр л...

Би: Яанаа ядрах юм байна даа! Би хоол.хийж очих уу?

Dae: Хөөх! Нээрээ юу? Тэгье л даа... миний хонгор ийм хөөрхөн ухаантай шд!

Би: Хэхэ за би тэгвэл өдөр яваад очъё...

Dae:За тэг! Баярлалаа хайртай шүү!!!
.
.
.
"Тэгэхээр өдөр YG энт. дээр очих нь. Анх удаагаа... Daesung бусаддаа хэлсэн болов уу? Захирал нь юу гэсэн болоо? Ямар хоол хийх вэ? Таалагдахгүй бол яанаа?" гэсээр дэндүү олон бодол толгойд эргэлдэж байв. Сүүлдээ толгой өвдөн босч усанд ороод дэлгүүр гарч хүнсээ цуглууллаа.

Солонгос хоол сайн хийж мэдэхгүй болохоор интернэтээс хайж олоод хоол хийн энт.н зүг явлаа. Таалагдаасай билээ!
.
.
.
Энт дээр ирэн орох гэтэл заавал үнэмлэх уншуулж байж ордог юм байна. Хүн дагаад орчихъё гэхээр хүн ерөөсөө орж гарахгүй гадаа хэсэг зогсоод Daesung-луу залгалаа.

Dae: Яасан? Ирчихсэн юм уу?

Би: Харин орох гэсэн чинь...

Dae: Өө нээрээ би мартачихаж, одоохон хүн явуулаадхъя хүлээж байгаарай!

Би: За

Удалгүй дотроос хаалга онгойн нэг залуу гарч ирлээ. Нүүрээ битүү халхалсан ч энэ шивээснүүдийг нь хараад VIP байж хэн гэдгийг нь танихгүй байна гэж үү? Мэдээж энэ G-Dragon байв. Гэхдээ Daesung яаж ахыгаа зарж чадсан юм бол?

GD-г хараад алмайрсандаа тэрэнлүү ширтэж байгаагаа ч анзаарсангүй.

GD: Миний нүүрэн дээр юм наалдчихаж уу? (Инээх)

Би: Тийм ээ... Үгүй ээ... нөгөө юу үгүй ээ... зүгээр байна. (Цочисондоо баахан балай юм ярьчихлаа, ичиж үхэхнээ!)

Инээмсэглэл (Дууссан)Where stories live. Discover now