Зураг...

456 26 6
                                    

Big bang-нхан аялан тоглолтоор яван тэдний нэр хүнд нь улам өссөөр л... Тэднийг дэлхий даяар хайрлаж байна.

Харин миний хувьд гэвэл түүнтэй уулзах зориг гаргаж чадалгүй байсаар байгаад түүнийг урт хугацааны аялан тоглолтонд нь явуулчихсан. Магадгүй аз таарвал ирэхэд нь уулзахыг маш их хүсэж байна.
.
.
.
~~~3 сарын дараа~~~

Аав: Ээж бид 2 чинь нөгөөдөр буцахаар болсон. Чи бидэнтэй цуг явна шүү!

Би: Гэхдээ... ааваа... би үлдчихэж болохгүй гэж үү?

Аав: Яах гэж? Энд чамд хийх зүйл байхгүй. Тийм болохоор гэртээ харьж ажил төрөл олж хийхээ бод. Нас чинь ч болчихлоо.

Би: Ээж? (Дэмжлэг хүссэн байдлаар ээжлүү муурын нүд гаргалаа.)

Ээж: Энэ удаад аавынхаа үгэнд орсон чинь дээр байхаа... Чамд энд хэцүү байсан гээ биздээ... Тийм болохоор гэртээ аав, ээжтэйгээ хамт бай!

Би: Ээжээ... Би явмааргүй байна! (Доош харах)

Аав: Өөр ярих зүйл байхгүй ээ! Чи бид 2-той цуг явна. (Уурлах)

Би: Хэрэв энд ажил олчихвол намайг энд үлдээх юм уу?

Аав: 2 хонгийн дотор яаж ажил олох гээв? Зөөгч, угаагч нтрыг ажилд тооцохгүй гэдгийг мэдэж байгаа биздээ!

Би: Мэднээ...

Аав: Хэрэв энд үлдэх томоохон шалтгаан гаргаж ирвэл бид чамайг үлдээе! Гэхдээ чамайг энд дахиад ганцаараа зовж, шаналаасай гэж хүсэхгүй байна.

Ээж: Ммхн. Чи энд ганцаараа байвал улам л хэцүү байх болно. Чи энд ирээд ямар их турсанаа харж байна уу? Яг л явдаг араг яс шиг болчихсон. (Хоолой нь чичрэх)

Би: Ойлголоо ээжээ... Хэрэв би энд үлдэх ямар нэг шалтгаан байхгүй гэж үзвэл та 2-той цуг явах болноо.

Тэднийг орхин өрөөндөө орлоо. Чихэвчээ зүүгээд тултал нь чангалан дахин түүнийхээ төрхийг төсөөлөн зурж эхлэв. Би Daesung-с салсанаас хойш түүний хөрөг зургыг маш олон янзаар төсөөлөн зурсан. Бараг л үзэсгэлэн гаргаж болохоор их хэмжээний...

Нээрээ үзэсгэлэн!!! Яагаад болохгүй гэж... Удахгүй тэд солонгост ирнэ. Харин фенүүд нь тэдэнд зориулж онгоцны буудал дээр өөрсдийнхөө хийсэн бүтээлүүдээр бэлэг барина гэж байсан. Тэд магадгүй намайг явсаны дараа ирэх байх, тийм болохоор би Jess-д зөвхөн зургаа өгчихөд л болно. Тэр миний өмнөөс тэднийг ирэхэд түүнд минь үзүүлж чадах байх.
.
.
.
Аав: Susana болсон уу? Бид хоцрох нь!

Инээмсэглэл (Дууссан)Where stories live. Discover now