Бид танилцаад хэдийн сарын хугацаа өнгөрчээ. Би тэрэнтэй яг ямар харилцаатай байгаа гэдгээ хэлэхэд үнэхээр хэцүү. Тэр намайг үргэлж Babe гэж дууддаг ч надаас албан ёсоор асуугаагүй. Бас намайг эргээд гэртээ ирсэнээс хойш хааяа нэг утсаар эсвэл интэрнэтээр харилцаж байгаа ч тэр надтай яг л найзтайгаа ярьж байгаа юм шиг, анхныхаасаа нэг л хөндий болчихсон. Магадгүй тэр өдөр хэлсэн зүйлс бүгд тэрний зүгээр л нэг боловсон зангын нэг хэсэг байсан байх.
~~~Утас~~~
Dae: Susana, чи одоо завтай байна уу?
Би: Тиймээ, яасан ахаа?
Dae: Надад ярилцах хүн хэрэгтэй байна, тэгээд л чи надад тусалж чадах байх гэж бодоод
Би: Чадах зүйл бол мэдээж дуртайяа туслалгүй яахав, гэхдээ ах нараас асууж болохгүй зүйл юм уу?
Dae: Харин бид хэд тэр тал дээр жоохон асуудалтай л даа...
Би: Асуулдаа ахаа юу юм?
Dae: Babe, би нэг охинд сайн болчихоод тэгээд л... би яг яахаа сайн мэддэггүй ээ, ах нараас асуух гэхээр бид эмэгтэй хүмүүстэй хамаагүй харьцаж болдоггүй болохоор энэ тал дээр туршлага дутаад байна. Чи эмэгтэй хүн юм чинь надад яавал эрэгтэй хүн эмэгтэй хүнд таалагддагыг хэлээд өгөөч дэхүү my babe...
Надад хэлэх үг үнэхээр олдсонгүй, уг нь тэрэнд би таалагддаг гэж бодож байсан юмсан. Бас надаас үерхэх талаар гуйх байх гэж төсөөлж, мөрөөдөлдөө умбаж байсан ч бүр шал эсрэгээрээ болчихлоо.
Dae: Хөөе байна уу? Susana! Амьд уу???
Би: Аа... аан байнаа ахаа... нөгөө юу л даа... тэгээд тэр охин чинь ямархуу юм бэдээ? Би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна!
Dae: Ээ ингэж болохгүй ээ! Би чамд л найдлага тавьж байхад. Би ямархуу гэдгийг нь хэлээд өгье чи тэгээд бодоод үз...
Би: За...
Dae: Ммм тэгэхээр тэр их онцгой, бас инээхээрээ үнэхээр хөөрхөн, том нүдтэй...
(надад энэ үгсийг сонсох хүсэл байсангүй үгийг нь таслан)Би: Ахаа та надад зан чанрыг нь хэлээд өгсөн нь дээр байхаа. Тэрнийг хөөрхөн гэдгийг ойлголоо. Таныг өөртөө ингэтлээ татаж чадсаныг бодоход үнэхээр хөөрхөн, онцгой нэгэн бололтой (хоолой зангирах)
Dae: Миний Babe ч ухаантай шүү. За тэгвэл зан нь гэвэл... ухаантай, гэнэн, сэтгэлээрээ, хүмүүжилтэй, боловсон за ер нь л тэр төгс!!! (чанга инээх)
YOU ARE READING
Инээмсэглэл (Дууссан)
FanfictionХамтлагын хамгийн хөгжилтэй залуу болох Daesung ахынхаа тухай оруулахгүй орхичихож болохгүй байлгүйдээ. Ёстой гомдмоор зүйл болох байх. За тэгээд таалагдана гэж найдаж байна.