Эмнэлэгийн эхүүн үнэрнээс салсанадаа үнэхээр баяртай байна. Эмнэлэгт уг нь хэдхэн хоносон ч яагаад ч юм миний зүрхэнд орчихсон байх юм. Өрөөндөө ороод орон дээрээ тэрийн хэвтлээ.
Ээж: Бие нь яаж байна?
Би: Зүгээр ээ, гэртээ ирчихсэн гоё байна. Бас та 2 хажууд байгаа болохоор бүр ч сайхан байна. (Инээх)
Ээж: Энд тийм хэцүү байсан юм бол яагаад гэртээ хүрээд ирээгүй юм бэ?
Би: Айсан бас найдсан юм. (Доош харах)
Ээж: Юунаас бид чамайг ирнэ гэвэл үгүй гэхгүй шүү дээ. Чи бидний хүүхэд чамайг яана гэнэ тэрийг чинь л дэмжих болно.
Би: Та нараас биш ээ... Анх энд ирнэ гэдэг шийдвэрийг гаргаад та нараас зөрөн байж ирчихээд урмыг чинь хугалахыг хүсээгүй юм. Бас... бас... нэг хүн хажууд минь байнга цуг байсан болохоор тийм ч хэцүү байгаагүй ээ...
Ээж: Хэн? Энд ирэх болсон шалтгаан чинь бас тэр хүнээс болсон уу?
Би: Тиймээ...
Ээж: Эмнэлэгээс гарахад уулзаж байсан хүн мөн үү?
Би: Ммхн...
Ээж: Хайртай юу?
Би бас л толгой дохилоо. Ээж хэсэг чимээгүй бодлогоширон сууж байгаад
Ээж: Тэр хүн чинь чамд хайртай юу? Би яагаад салсаныг чинь асуухгүй ээ, гэхдээ хэрэв та 2 бие биедээ хайртай л бол ямар ч зүйлийг уучилж болдог юм. Аав чинь залуудаа бас алдаа гаргаж л байсан. Тэр үед нь би түүнийг уучилж бүхнийг ганцхан удаа мартахаар шийдсэн юм.
Би: Би... би мэдэхгүй байнаа. Тэр хүн надад хайртай байсан эсэхийг. Би итгэхийг хүсэхгүй байна. Тэр бүхэнг худлаа байгаасай гэж дотроо маш их найдаж байсан. Гэхдээ... гэхдээ нүдээрээ харчихсан болохоор (нулимс цийлэгнэх)
Ээж: Чих худал, нүд үнэн гэдэг ч зарим үед нүд ч гэсэн худлаа зүйлийг хардаг юм шүү. Үнэхээр л хайртай бол түүнтэй ярилцаад үз. Магадгүй чи буруу үед л санамсаргүй зүйлийг харчихсан байх. (Тэврэх)
Би: Ойлголоо би бодож үзнээ...
Ээжтэй би анх удаа иймэрхүү сэдвээр, ийм дотно яриа өрнүүлж байна. Намайг бага байхад ээж их хатуу ширүүн, маш чанга хяналт тавьдаг байсан. Харин одоо бол бид ээж, охин 2 шиг дотноор ярилцаад сууж байна.
Ээжийг өрөөнөөс гарахад дэрээ тэврэн орон дээрээ ээжийн хэлсэн үгийг бодож хэвтлээ. Би үнэхээр худлаа зүйл харчихсан юм болов уу? Эсвэл тэдний хэлсэнээр тэд болзсон ч зүгээр л найзуудын хувиар уулздаг ч юм билүү. Хэн мэдлээ. Гэхдээ тэр 3-хон хоног болоод шантарчихсан гэж бодохоор гомдмоор ч юм шиг. Хэрэв Daesung-тай дахиж уулзах боломж олдвол би ярилцаж үзэхийг хүсэж байна.
.
.
.
BẠN ĐANG ĐỌC
Инээмсэглэл (Дууссан)
FanfictionХамтлагын хамгийн хөгжилтэй залуу болох Daesung ахынхаа тухай оруулахгүй орхичихож болохгүй байлгүйдээ. Ёстой гомдмоор зүйл болох байх. За тэгээд таалагдана гэж найдаж байна.