3 days...

419 28 2
                                    

Тод гэрэл нүд гялбуулж, хүмүүсийн яриа чихэнд сонсогдоход нүдээ арай гэж нээлээ. Өрөөнд Jess болон аав, ээж байв. Нүдээ нээлттэй байлгаад байх нь их хэцүү санагдан эргэн аних гэхэд Jess хажууд ирэн

Jess: Тэр сэрчихлээ!!!

Аав: Susanaa сонсож байна уу? Зүгээр үү?

Би: Зүгээрээ (шивнэх)

Ээж: Бие нь яаж байна? Яах гэж эм уусан юм бэ? Биднийг ямар их санаа зовсоныг мэдэж байна уу?

Би: Уучлаарай... гэхдээ ямар эм? Бас та нар энд юу хийж байгаа юм?

Jess: Чиний хажууд нойрны маш хүчтэй эм байсан. Чамлуу залгаад утсаа авахгүй байхаар чинь иртэл чи ухаангүй газар хэвтэж байсан. Тэгээд чамайг ухаан орохгүй байхаар чинь гэрийнхэнд чинь хэлчихсэн юм.

Би: Чи арай??? (Daesung-д л битгий хэлчихсэн байгаасай)

Jess: Үгүй ээ! (Гараа савчих)

Аав: Юу ярьцгаагаад байгаа юм?

Jess: Юу ч биш ээ...

Ээж: Одоо амар. Эмч чамайг бие чинь их сул байна гэж хэлсэн.

Би: Би хэдэн өдөр ухаангүй байсан юм бэ?

Jess: 3 хоног. гэж хэлчихээд тэр 3 өрөөнөөс гарлаа.

Би: Jess! Миний утсыг аваад өгөөч

Jess: Хэрэггүй юм биш үү? (Аргадангүй)

Би: Зүгээр л аваад өг!

Jess утсыг маань ширээн дээрээс аван орон дээр тавиад өрөөнөөс гарлаа. Тэгэхээр би 3хоног ухаангүй байсан байх нь. Уг нь тэр үед нойрны эм гэж мэдсэн бол тэгж их уухгүй л байх байсан юм, даанч тэр үед эрүүл ухаанаар бодох ямар ч нөхцөл байгаагүй шүү дээ. Гэхдээ эмний ачаар би 3 хоног ч гэсэн тэр хүнээс хол тайван байж чадсан. Тиймээс би одоо харамсахгүй байна!

Утсаа аван дэлгэцийг нь асаатал миний утсанд маш олон дуудлага болон дуут шуудан иржээ. Эхнээс нь тавин сонслоо. Энэ бүгд Big bang-нханаас байв.

1: Susana гуйя утсаа авалдаа. Бид ярилцах хэрэгтэй байна...
2: Гуйя энийг сонсоод надлуу хэзээ ч хамаагүй залгаарай.
3: G-Dragon байна. Бидэнтэй ярилцаач. Daesung-д чи хэрэгтэй байна.
4: Муу өөдгүй охин минь чи намайг яачихсан юм бэ?!... (согтуу байх шиг байна)
.
.
.
68: TOP байна. Бидэнд чиний тусламж хэрэгтэй байна. Daesung алга болчихлоо! Гуйя тэр чамайг ярьвал утсаа авах байх. Залгаад ярилцаад өгөөч! (Тэр хайччихсан юм болоо. Ямар нэг балай зүйл хийгээгүй байгаасай)
69: Өөдгүй охин минь энэ чиний хүссэн зүйл биздээ. Намайг ингээд зүгээр нэг хаяачих байсан юм уу? Би чамд тийм хамааралгүй хүн байсан гэж үү? Тиймээ би Tiffany-тай болзсон. Бид найзын холбоотой байсан... гэхдээ чи хүсэж байгаа бол би өөр байлгаж ч чадна. Энэ чамайг жаргалтай болгох бололтой.

Инээмсэглэл (Дууссан)Where stories live. Discover now