Танил харцтай ахин нэг удаа

797 17 2
                                    

Оюутан цагийн хоёр дахь жилээ дүүргэн зуны амралтаа эхлүүлээд удаагүй байв. Нар шарах агаад зургаа дугаар сарын дунд үе. Таван өдрийн өмнөөс хоёр хоног дараалж үерийн түвшин зарлахаар хэмжээний орсон усан бороо газарт шингэхдээ сэрэл мэдрэмжинд мэдрэгдүүлдэг чийглэг, дэлбээлж амжаа­­­гүй хэрнээ зөгийг өөрсөддөө татах цэцэгсийн адил тэр үнэрээ бүхэлд нь аваад замхарчээ . ­­­­­

Өглөө эртлэн босч 8 цагийн алдад оюутныхаа байрнаас гарахдаа багахан хэмжээтэй скизний дэвтэр, хатуу хавцсаар хуудсуудаа бүрхэсэн хуучны тэмдэглэлийн дэвтэр болон өмнөх шөнө интернетээс олж авсан Харуки Муракамигийн монгол орчуулгатай өгүүллгүүдийг бичгийн цаасанд хэвлэж үдээд үүргэвчиндээ багтаав. Үзэг, бал, харандаагаа мартсангүй. Зам зуур уух усаа ч мөн адил. Энэ оюутны байрныхан гэр, гэр лүүгээ харьсан ба бүх л бүтэн оюутны байранд зуны цагаар жижүүрийн хамт амьдардаг. Жижүүр оюутны байранд өглөөний 7 цагт ирж орой 20 цагийн алдад гэр лүүгээ буцдаг.

Төв талбайн урд талд буй засагдаж янзлагдсан бут сөөгний сүүдэрт хоёр муур эргэлдэнэ. Нэг нь цагаан, нөгөө нь шаргал юм. Тэдний бие нас биед хүрсэн муурныхаас илт ялгарахаар зүйл үгүй ч зулзага байх үе шигээ эргэлдэн тоглож буй нь идэр залуу муурнууд гэдгийг нь илтгэх аж. Мөн энэ хавьд ойрхон гэртээ болов уу гэмээр хүүхдээ салхилуулж буй тэрэг түрсэн эмэгтэйчүүд мэр сэр залуугийн нүдэнд торно.

Залуу хэд алхаад өнөөх бут сөөгний дунд буй сандал дээр сууж цүнхнээсээ багавтар хэмжээний скизний дэвтрээ харандаа баллуурын хамтаар гаргав. Биентэйгээ тоглож буй хоёр муур хэдийн алга болжээ. Харин түүний оронд намайг үзэж хараач гэх шиг хурц тод өнгөөр өнгө алагласан цэцэгс борооны дараа цоморлигоо нээсэн мэт залууд үзэгдэнэ. Цэцэгс сонирхолтой байж болох ч цоморлигоо нээгээгүй хэрнээ зөгийг өөртөө татах тэр байдал мэдрэгдээгүйгээс болов уу хүүхдийн тэргээ арагши урагши гараараа үл мэдэг хөдөлгөх хэн нэг бүсгүйн зүг анхаарлаа хандуулав. Тэр зурж эхэллээ. Тэр бүсгүй мяраалаг гэхдээ давхар эрүү үгүй. Мөн дугуй толгойтой бөгөөд мөрөө үл ялиг давах төдий шулуун үсээ усан цэнхэр өнгийн алчуураар далдалжээ. Үсээ халхалсан алчуурнаас тод тийм усан цэнхэр өнгийн нөмрөгний дотор цагаан өнгийн даавуун цамц өмсөөд шилбэ хүрэх хэмжээний урт цайвар даавуун юбка өмсчээ. Түүнийхээ дотор юу өмссөнийг мэдэхгүй ч өглөөгүүр салхилдаг зэрвэс салхины аяст үл ялиг цухуйх нимгэхэн өмдний үзүүр үзэгдээд өнгөрнө. Магадгүй даавуун тирко болов уу? Хөлөндөө чийшиг углажээ. Бүсгүй дөлгөөхөн харцтай агаад эргэн тойрноо ажин харна. Залууг анзаарсангүй. Гэнэт тэргэн дотроос нялх хүүхдийн уйлах дуун орчны нам гүм, шувуудийн жиргээ төдийхөн болоод сэвшээ салхины хааяа хааяахан исгэрүүлэх моддын навчсийн чимээг сарниулж чихэнд дуулдав. Бүсгүй тэвдэн хамаг анхаарлаа хүүхэд рүүгээ хандуулж суух сандалнаасаа харайн босч

Түүнтэй учирсан өөр өөр учирлууд (Дууссан)Where stories live. Discover now