Zurug

7K 376 16
                                    

Дэбби's P.O.V

Намайг нүдээ нээхэд хурц гэрэл өөдөөс туслаа. Хэн нэгэн намайг сэрчихлээ гэж орилно. Яагаад миний мөр ингэтлээ өвдөнө вэ? Би хаана байнаа? Юу боллоо ??? Би хамгин сүүлд Вэслитэй өнөөх байшинд...Болж өнгөрсөн бүх зүйлс толгой дотор минь холилдоно. Гэхдээ би юу болсныг бүгдийг нь саналаа.

-Хонгор минь чи зүгээр үү ? Өвдөж байна уу гэж ээж асуулаа.

Би өндийх гэсэн боловч миний мөр хөндүүрлэн чадсангүй.

-Боссоны хэрэггүй. Чи минь хэвтэх хэрэгтэй гэж ээж санаа нь зовон хэллээ.

Өрөөгөөр нүдээ гүйлгэвэл би эмнэлэгт байх ажээ. Өөр хаана ч байх билээ дээ. Өрөөнд ээжээс гадна ноён Харолд байлаа.Тэр надад гэм хийсэн янзтай нүдээ дальдчуулна. Вэсли хаана байгаа юм бол...

Ээж надаас миний биеийг асуух бөгөөд юу болсныг асуухгүй байлаа. Магадгүй Вэсли түүнд юу болсон талаар ямар нэгэн зүйл зохион хэлсэн байх эсвэл үнэнийг...

-Ээжээ би жоохон ядраад байна. Би одоо зүгээрээ. Та ядарсан харагдаж байна , харьж амар даа.

-Үгүй ээ ээж нь чамтай хамт байя

-Үгүй ээ та явж амар би ганцаараа зүгээр. Ноён Харолд та ээжийг минь аваад яв даа гэхэд Харолд толгой дохьлоо.

Тэр хоёрыг өрөөнөөс гарсны дараа би Вэслиг хаана байгаа талаар бодлоо.

Түүний надад хийсэн зүйлст уурлах ёстой байтал би яагаад санаад байгаа юм бол...

Түүний талаарх бодол толгойг минь дүүргэн нойрыг минь хулжаана. Удалгүй хаалга зөөлнөөр онгойн хэн нэгэн орж ирлээ. Тэгээд миний дэргэд ирэн гараас минь атгалаа.

Танил дотно тэр гар, намайг хэзээ ч тавьж явуулж байгаагүй хүнийх байлаа.

Би нүдээ алгуурхнаар нээн түүн рүү харлаа. Тэр миний гарыг атган хацрандаа наан нүдээ анина. Түүний энэ байдал яг л хэн нэгнээс аврал эрсэн мэт цөхөрсөн харагдаж байв.

-Вэс...гэж би шивнэх шахуу хэллээ.

Вэсли нүдээ алгуурхан нээх бөгөөд түүний нүдэнд нулимс хуралдана.
Тэр ямар нэг зүйл хэлэхийг хүсч байгаа ч түүнийгээ илэрхийлэх зориггүй мэт харагдлаа...Би нөгөө гараараа түүний бор шаргал үсийг илнэ. Бид хоёул юу ч үл дуугарах бөгөөд өрөөнд зөвхөн агааржуулагчийн дуу эгшиглэж байв. Чимээгүй өрөөнд сонсогдох энэ дуу үнэхээр эгшиглэнтэй сонсогдож байлаа.

To Kill OFFICIAL ASSHOLE (T.K.O.A)Donde viven las historias. Descúbrelo ahora