Дэбби's P.O.V
Нүдээ нээхэд би эмнэлгийн өрөөнд байх бөгөөд эмч нар намайг тойрно. Миний үс, нуруу бие бүхэлдээ хөлсөнд минь нэвчин норсон байх бөгөөд эмнэлгийн цагаан хувцас биенд минь наалдана...Нүднээс минь тасралтгүй нулимс урсаж эмч нар надад "сайн байна, чи чадлаа" гэж хэлнэ. Би юу болоод байгааг ойлгосонгүй, гэвч сэтгэл дотор минь ямар нэгэн гайхалтай мэдрэмж төрнө. Удалгүй нэгэн сувилагч өлгийтэй зүйл барьсаар над руу дөхөн ирлээ.
-Баяр хүргье! Та хүүтэй боллоо гэж надад хэллээ. Тэгээд өнөөх өлгийтэй зүйлийг надад тэврүүлэв. Тэврэх тэрхэн мөчид бурхан минь энэ хорвоо дээр бяцхан сахиусан тэнгэр далавчаа нуун хүний дүрд хувирсан гэлтэй өхөөрдөм байлаа. Амаа ангалзуулан уйлах тэр бяцхан амьтанг хараад би өөрийн эрхгүй уйллаа.
-Сайн уу? бяцхан сахиусан тэнгэр минь...Би ээж чинь байна гэж түүний чихэнд шивнэхэд хэн нэгэн хажуунаас
-Харин би аав чинь байна... хэмээн бяцхан үрийн минь жижигхэн гарыг барин хэллээ.
Би хажуу тал руугаа харвал Вэсли байх бөгөөд тэр над руу өнөөх уян зөөлөн харцаараа харна...Тэгээд миний духыг үнсэн:
-Хонгор минь чи минь сайн байлаа. Чамдаа баярлалаа гэлээ.
Би ааваасаа өөр эр хүнийг хайрлаж байгаагүй ээ. Харин одоо надад хайрлах хоёрын хоёр эр хүн гарч ирлээ. Миний амьдралын утга учир болсон 2 залуу...Над руу зөөлөн мишээх энэ залуу,өвөр дээр минь амаа ангалзуулан уйлах бяцхан залуу...Амьдралын түмэн өнгө дундаас энэ хоёр минь хамгийн гайхалтай өнгө нь байх...би ингэж бодон инээмсэглэлээ...
Гэнэт биеийг минь хүйт даан би нүдээ нээлээ. Эргэн тойрноо харвал Вэслигийн байрны гадаа байлаа.
Саяны бүх зүйл юу байсан бэ???? Зүгээр л жирийн зүүд байсан гэжүү??????? Хаврын урьхан салхи биеийг минь нэвтлэн үлээнэ. Вэсли чи хаана байнаа???Би түүний байрны хаалгыг налан унтчихсан байжээ. Хамаг бие хөшин, мөр минь хөндүүрлэнэ. Түүнийг хаана байгаа бол гэж би бодно. Тэгээд тэнгэр рүү харлаа. Үй түмэн одод намайг анзаараач гэсэн янзтай гялалзана. Гэнэт түүний байрны гадна нэгэн такси ирж зогслоо. Гудамжны бүдэг гэрэлд хэн нэгэн бууж байгаа нь харагдлаа. Магадгүй би зөрөөд энэ таксинд сууж эмнэлэг рүү явах хэрэгтэй байх...Хэрвээ намайг ээж эмнэлгээс оргосныг мэдвэл...Гэнэт өнөөх таксинаас буусан хүн намайг чиглэн ирлээ. Түүнийг ойртон ирэхэд би хэн болохыг нь таньлаа.
-Вэс..би..гээд намайг юм хэлэх гэтэл Вэсли намайг шууд үнсэв. Би ч мөн адил түүнийг үнслээ. Гудамжны бүдэг гэрэлд бид биенийгээ хүсэмжлэн үнсэлцэнэ. Хананаас өөр хэн ч биднийг үл харна.
Бид амьсгал авахын тулд үнсэлцэхээ зогсоолоо...Тэр миний нүднээс харцаа үл салган ширтэнэ.
-Вэсли, би чамд хайртай...надаас дахиж битгий холдоорой миний хоолой зангиран өөрийн эрхгүй уйллаа..
-Би тэгэхгүй ээ. Амлаж байна гэж тэр миний нулимсыг арчлаа.
-Чи бид хоёр хамт байх тавилантай хүмүүс шүү дээ...гэж тэр хэллээ.
Тийм ээ бид хамт байх тавилантай. Дараагийн амьдралдаа, түүний дараачийн амьдралдаа ч бид хамтдаа л байх тавилантай...
**********
Бид хоёр түүний орон дээр хэвтэн өөд өөдөөсөө харцгаана.
-Бурхан минь миний өмнө хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэвтэж байх гэж түүний хайрладаг залуу үнэхээр азтай юмаа гэж тэр хэлэн инээмсэглэлээ.
-Тийм шүү. Над шиг эмэгтэйд хайрлуулна гэдэг энэ насандаа хоёр удаа баяжихаас ч хэцүү...
Миний өмнө хүн бүхний мэддэг төгс төгөлдөр Вэсли хэвтэхээс илүүтэйгээр намайг энэ орчлон дээр хамгийн ихээр хайрлаж чадах залуу хэвтэж байгаад би хязгааргүй баяртай байлаа...Цаг хугацаа үүрд энэ хэвээрээ зогсоосой...
Вэсли's P.O.V
Удалгүй Дэббигийн нүд нь анилдан унтлаа. Түүний амьсгал жигд бас амар амгалан байв. Цонхоор үүрийн гэгээ орж ирэх бөгөөд мандаж буй нарны цацраг түүн дээр минь тусан ямар ч байгалийн үзэсгэлэнт үзэгдлээс төгс харагдаж байлаа. Би түүнийхээ үсийг илэн:
-Дэбби миний хайр нар жаргаж байхад эхэлсэн, харин энэ мандаж байгаа нар намайг чамдаа дахин дурлахад хүргэлээ. Би аз жаргалтай төгсгөлд итгэдэггүй ч чамтай байгаа үед надад ид шид, гайхамшигтай зүйлс тохиолдоно гэдэгт итгэж байна гээд түүнийгээ үнслээ. Мандах нар миний үгэнд ичингүйрч тэнгэрийг тэр чигт нь улаан, шаргал болголоо...
ТӨГСӨВ.
2016.04.16Зохиогчийн үг~~~!!!
За ингээд та бүхний хүсэн хүлээдэг T.K.O.A маань төгсөж байнаа. Би уул нь 12 бүлэгтэй болгож төгсгөнө гэж төлөвлөж байсан ч та бүхнээсээ урам зориг аван 16 хүргэлээ. Та бүхнийхээ vote, comment-ийн ачаар энэ зохиол минь бүтсэн юм шүү. Эцсийг нь хүртэл уншсан бүх хүмүүстээ хязгааргүй их баярлалаа. За тэгээд
-Cold Blooded (Хүйтэн цуст)
-I'm the queen bitch ээ удааж байгаад уучлаарай. Удахгүй оруулнаа.
ESTÁS LEYENDO
To Kill OFFICIAL ASSHOLE (T.K.O.A)
TerrorЭнэхүү зохиол нь зөвхөн +18 насныханд зориулагдсан болно.