Бүлэг 4: Хавханд орсон хулгана

202 26 4
                                    

4-р бүлэг маань огцом эргэлтэнд орсон шүү. Хаха. Та бүхэнд таалагдах байхаа
Зохиолч: NicDor McVik

Энэ явдлаас хойш 3 жил өнгөрлөө. Би ч энэ жил сургуулийнхаа хамгийн сайн сурагч буюу ахлагч болсон тул өөртөө их додигор амьтан явах болов. Бүх хичээлдээ онц дүн аваад л. 3 жилийн хугацаанд их ч зүйл болж өнгөрлөө. Хамгийн эхлээд Эмили-ээс эхэлсэн нь зөв байх. Эмили бид хоёр 2 жилийн өмнөөс дотносож үерхэх болсон. Түүнтэй цуг зуны амралтаа өнгөрөөж хамт Маагл Парканд зугаалж Зайрмаг долоогоод л...
Бид 2-ыг нийлүүлсэн хүн бол Крис. Крисдээ би их баярлаж явдаг. Тийм ч болохоор түүнийг дээрэлхэсэн хүүхдийг ч зүгээр өнгөрөөдөггүй. Миний Махотокоро-ийн хамгийн сайн найз минь бол Крис. Мөн Крис бид 2 Квиддичийн багийн гишүүн болж Би мөрдөгч, Крис хамгаалагчаар олон жил сайхан сайхан тоглолт үзүүллээ. Гэвч бид 2-ыг жилийн өмнө "Бие чинь арай томдож байна" гээд Квиддичийн багаас хасчихсан. Бас бид Патронусын хичээлээр анимаг болж сурсан. Би болохоороо нэр шигээ Галт Шувуу, Крис болохоор Үнэг болж сурлаа. Тийм болохоор шөнө бид 2 жоохон сахиллагүйтдэг юм. Сүнстэй харьцах ба сүнсээрээ шилжих хичээлээрээ Хирата багшийн заасныг яг мөрдөж сүнсээрээ шилжиж хаа ч очдог болсон болохоор энэ хичээл энэ жил орохгүй гэж Захирал хэлсэн. Тийм болохоор жоохон уйтгартай л байна.
~~~~~~~~
Өнөөдөр бол 1991 оны 8-р сарын 29. Их сайхан өглөө байлаа. Миний Кэтие ч Виллиамтай цуг том болцгоож л тэр 2 хамт тоглоод л... Замдаа Кристэй тааралдаж сургуульдаа очиж Салхич шувуунуудаа тушаачхаад номын санд сууж байтал Европ шид хичээлд хамт суудаг Лола хүрч ирээд
-Баши-Ка-Тон захирал Эмили та 3-ыг дуудаж байна. Хурдлаарай.
-Бид ямар хэрэгтэй юм бол
-Ёоо Крис би яаруу ажилтай явж байна. Эмили нээрээ 329-д сууж байна лээ шүү. За түр баяртай. Европ Шид хичээлд уулзая.
Лолын энэ үгийг сонсоод Эмилиг замаараа олчихоод захиралын өрөөнд 3-уулаа орцгоов. Манай захирлын өрөө их гоё. Өрөө нь баахан олон бусад сургуулиудын захирлын зургаар дүүрэн. Нэг талын хана нь номоор дүүрсэн. Захирлын ширээний ард ил зуух байдаг агаад хэдэн оймс өлгөсөн харагдсан. Ерөнхийдөө манай захирал Санта Клаусд итгэдэг л дээ. Захирал биднийг хараад
-Аан та 3-уу. Би та нартай ярих хэрэг байна. Та 3 бол манай сургуулийн сор 3 сурагч. Гэвч та бүгдийг Хогвартс сургууль өөрсдийнхөө сурагч болгох урилга ирүүллээ. Миний бодлоор та 3 Хогвартсд сурсан нь дээр дээ. Тэнд Англи болон Ирланд сурагчид л сурдаг болохоор та нар шиг Орос, Америк, Австри хүмүүс энэ сургуульд сурах хэрэгтэй.
Бид 3 нэгэн дуугаар "Хогвартс-аа" хэмээн орилов. Тэгэхэд захирал
-Та 3 энэ сургуульд сурах ёстой. Энэ сургууль бол бусад сургуулиудаас хамгийн сайн ид шидийн сургуульд ордог юм. Маргааш та нар юмаа баглаад Хогвартс яваарай. Аа нээрээ салхич шувуудаа та нар авч явж болно шүү. Май энэ тасалбар чинь гээд 3 ширхэг улаан урт юм өгөв. Гэртээ хариад гэрийхэндээ хэлтэл "Сайн шидийн сургууль юм бол сур сур. Бас дотуур байртай учраас дандаа гэртээ ирэхгүй амар юм байна. Эмили,Крис 2 хамт явах юм чинь чи ганцаардахгүй."
Тэдний энэ үг надаас урвасан юм шиг боллоо. Шөнөжингөө "За одоо сурахаас яахав. Сайн л увидастан болмоор байвал чи сурах хэрэгтэй." гэж бодон юмаа баглацгаав. Гэрийхэн маань намайг Англи руу хүргэх шинж үгүй байсан тул (Тэд угаасаа урд шөнө нь авга эгч рүү явсан байсан. Явахаасаа өмнө намайг "Чамайг Махотокоро сургуульд сургахын тулд д энд нүүж ирсэн. Одоо өөрөө биеэ даагаад Кэтиегээ унаад Англи яв" гэж загнах шиг боллоо) Крис,Эмили 2-той 1991 оны 8-р сарын 31-ны Өглөөний 6 цагт уулзан Салхич шувуудтайгаа цуг Англи руу нислээ. Манай шувууд ч их хурдан тул 2 цагийн дотор л Англид ирчхэв. Эмили Крис 2-ын гэрийхэн ч тэднийг их анхаараагүй гэж замын турш гомдоллоо. Бидний гэрийхэн биднийг ингэж хавханд орсон хулгана шиг хаялаа гэжүү????? Одоо бид л бие биедээ туслахгүй бол бид нар бараг Хогвартсаас сайн дураараа гарах болох нь........
Амьдрал үргэлжилсээр л.............

My HERO is My WANDМесто, где живут истории. Откройте их для себя