Галт тэргээр явсаар байгаад буух цаг болсныг ч мэдсэнгүй. Нэг шөвгөр царайтай цагаан үстэй хүү харин бидэнд буух ёстойг сануулсан юм. (Хожим тэр хүүг Драко Малфой гэдгийг мэдсэн юмдаа) Бид ч нөмрөгөө хурдхан өмсөөд гартал жирийн хүнээс бүх юмаараа 2 дахин том, бавайсан сахалтай эр хүүхдүүдийг дагуулан завинд суулгаж байв. Би хоосон завь олоод суутал (Дараа нь бүгдэнгийнх нь нэрийг мэдсэн юм) Деан томас, Сүсан Бөнэс, Антони Голдстэйн, Теодор нөтт нар хажууд ирээд суучихлаа. Эмили Крис 2 хаачсын бүү мэд. Завиар хэсэгхээн зуур явчаад Хогвартс гэх шилтгээний өмнө ирлээ. Шилтгээний үүдэнд өнөө бавайсан сахалтай эр биднийг орхин шилтгээн рүү ороход нь зөрөөд дөрвөлжин нүдний шилтэй, час ногоон нөмрөгтэй, харц нь яг биднийг "Ямар буруу зүйл хийлээ дээ" гэж бодуулах шиг эмэгтэй шидтэн гарч ирснээ "За та нар намайг дагаад яваарай" гэв. Бид яг дагаад ортол манай Махотокорогийн их танхимаас шал өөр 4 урт ширээтэй, адар нь одоор бүрхэгдсэн гайхамшигт өрөөнд орж ирцгээв. Өнөө нүдний шилтэй шидтэн "Одоо та бүхэн хуваарилах ёслолд оролцоно. Манай сургуульд Гриффиндор, Слизерин, Равенклав, Хаппелф гэсэн дөрвөн тэнхим байдаг. Тэдний алинд нь орохыг хуучин бүрх шийддэг юм" гэснээ маш олон оёдолтой, бараг өнгөө мартсан юм шиг бүрхийг тэр эмэгтэй авчирав. Гэнэт малгай чангаар ингэж дууллаа.
Харахад би муухай ч гэсэн Харааж загнах хэрэг байхгүй Харин надаас ухаантай малгайг Хаанаас та нар олохгүй шүү Бүрх, бортого, тоорцог малгай
Бүгд л надаас сайхан нь маргаангүй. Үнэхээр надаас ухаантай аваас Өөрийгөө би идэхээс ч буцахгүй. Бодлыг чинь би нэвт харнам Болгоомжгүйтэж битгий нуугдаарай Хэрэв намайг өмсөх л юм бол
Хэнтэй суралцахыг чинь хэлээд өгөмз
Эр зоригтнууд сурдгаараа алдартай Энэхүү Гриффиндорт ч орж болно Тийм хүмүүс хүчтэй, алдартай
Тэгээд ч эелдэг байдаг юмАжил хөдөлмөрөөс айдаггүй хэн ч Ашид Хаппелфд холбогдох болно Чинхүү үнэнч чанартай хүмүүс л Чигээрээ зүтгэх тэсвэртэй байдаг
Уураг тархи чинь зүгээр бол
Уншиж мэдэхийг хүсдэг бол Хошин зантай мэдлэгтэй бол
Хойшлуулалгүй Равенклавыг зорих хэрэгтэйМагадгүй зарим нь Слизеринд очоод Мадаггүй андаа олж авна
Овжин зальжин хэн ч гэсэн Огт эргэлзэлгүй тийшээ явнаАйх хэрэггүй өмсөөд үз
Амдах тавиланг чинь үнэн хэлэмз
Итгэлтэй гарт орсон шүү та нар
Ингэж өөр юу ч чадахгүй Өргөж буулгах гаргүй ч гэсэн Өөрөөрөө би бахархдаг.
ВЫ ЧИТАЕТЕ
My HERO is My WAND
FantasíaПеникс гэх хүүгийн үхэл амьдрал ганцхан захианаас л шалтгаална. Гэвч тэр ганц хуудаснаас шалтгаалж тэр үхнэ гэжүү. Амьдрал бол яг л цаас шиг. Пениксийн цаасыг хэн урахыг энэ зохиолоос уншаарай.