Төгсгөлийн бүлэг: Үхэл

212 24 3
                                    

Гэртээ очиход нээх их цаг гарсангүй. Шүүрээ гараажиндаа оруулж тавьчаад гэрийнхээ том өрөөнд ортол голд нь нэг хүн байлаа.
Тэр хүний хамар нь их өргөн бөгөөд Нов ногоон үстэй юм. Тэр намайг харчихаад
-За сайн уу? Фюникс
-Юуны түрүүнд Фюникс биш Феникс. Бас манай аав, ээж, 2 ах, 2 эгч маань хаана байна.
-Ямар муухай ааштай байгаа юм бэ? Зочиндоо цай хийж өгөхгүй юмуу.
-Би энд дөнгөж сая ирсэн. Тийм болохоор цай чанаад байх цаг алга. Бас та миний асуултанд хариулсангүй.
-Заза хариулж өгье л дөө. Тэд одоохондоо сайн байгаа.
-Одоохондоо гэнээ. Ингэхэд та ер нь хэн юм бэ?
-Өө өөрийгөө танилцуулаагүй юм байна шүү дээ. Намайг Шахима гэдэг. Америкийн шидтэн.
-Гэр бүл минь хаана байна.
-Хүсээд байгаа юм бол харуулая л даа. Тэгэж хэлээд тэр цагаа баруун тийш нь 3 эргүүлтэл цагнаас дүрс гарч ирэв. Тэднийг нэг өрөөнд хорьж байна. Гэрийхэн маань буйдан дээр сууцан байх агаад хөзөр тоглож байна.
-Тээр чамд хэлээ биздээ. Тэд зүгээр байгаа биздээ. Ой санамжийг нь жоохон өөрчилснөөс бус эв эрүүл байгаа.
-Тэгвэл яах гэж манайд ирсэн юм.
-Чамайг алах гэж.
-Яагаад намайг алах гээд байгаан.
-Чи надад дэндүү их гай болсон.
-Хэзээдээ вэ? Би чинь зүгээр л сурч байгаад хүрч ирж байна шдээ.
-Ирээдүйд. Би Америкийн шидтэний ертөнцийн бүх шидтэнг зомбие болгох гэж байсан юм. Тэгтэл чи ирээд саваагаараа ганц дохиод л миний бүх юмыг үгүй хийсэн. Тийм болохоор хурандаа Хэрт намайг Азкабан руу явуулсан. Тэр үед би чамайг бага насанд чинь чамд шидтэний ертөнцөөс захиа ирүүлэхгүй болгосон юм.
-Гэхдээ надад захиа ирсэн шүү дээ.
-Тиймээ. Энэнээс л бүх зүйл эхэлсэн юм. Цаг хугацааны эргүүлгээс болоод чамд захиа ирсэн. Тийм болохоор би энд үүрд гацсан. Би чамайг албал ирээдүй рүү буцах байсан. Гэвч надад бас нэг энд үлдэх шалтаг гарч ирлээ. Харри Поттер
-Харри Поттер яасан гэж.
-Би өөр нэгэн зүйл олж мэдсэн. Чамд захиа ирснээс болоод Харри Поттер их эзэн Волдемортыг мөнх настай болгох чулуунаас холдуулсан.
-Яахаараа надаас болж Хэцүү нэрт философийн чулуунаас холдсон гэж.
-Харри Поттер, Хермионе Гранжер, Роналд Вийзли, Албус Дамблдор болон Феникс Старт 5-ын хүч нийлж Философийн чулууг Харри Поттерийн гарт оруулна.
-Байз байз. Миний хүч яагаад нийлдэг юм.
-Чиний саваа бол их онцгой. Чиний хүчний тал нь саваанд чинь шингэсэн байгаа. Савааны чинь хэсэг хүч Философийн чулууны хэсэг хүчтэй нийлсэн.
-Заза гэхдээ би ойлгосонгүй. Надад бүгдийг тайлбарла даа.
-Хэлье л даа
Аав ээж хоёр чинь яагаад чамайг Хогвартс руу явахад чинь дэлгүүр гарсан гээч. Би тэр хоёрыг удирдсан юм.
Чамайг яагаад Крис Эмили хоёртой Хогвартс руу явуулсан гээч. Учир нь тэд надад туслах учраас.
Бас би чамайг Хогвартсын түүх номыг уншдаггүйг чинь мэдсэн. Тийм болохоор хуурамч гурвалсан шидтэний тэмцээнийг зохиосон. Гурвалсан шидтэний тэмцээн бол зөвхөн Хогвартс Шармбатон Дурмстранг нарын дунд л болдог тэмцээн. Би Дамблдорын дүрд хувирч та нарыг дагуулж хуурамч тоглоомондоо оролцуулсан. Тийм тул л Их эзэн эргэж ирсэн.
-Чамд яагаад Хэцүү нэрт эргэж ирэх их чухал байгаа юм.
-Хэрэв би хэцүү нэртийг эргэж ирүүлэхэд тусалсан юм чинь тэр шидтэний ертөнцийн талыг надад өгнө. Байз байз. Би чамайг ална гэхэд чи яагаад тайван байна гэж Шахима хэлэв. Тэр миний төлөвлөгөөг мэдэхгүй. Би түүн рүү харж байгаад Учир нь чи надад бүгдийг ярьчихлаа. Одоо чамайг саа өвчинтэй болгоно доо гээд бүтэн биеийн саажилтийн шившлэг илгээхэд тэр гараараа хаагаад
-Чи ч аргагүй жоохон байна даа. Намайг хамгаалалттай гэдгийг мэдээгүй юу. Одоо би чамайг ална. Дараа нь би Их эзэн рүү очиж өөрийн хувиа авна гээд гараа ташив. Дараа нь зомбие болсон Крис Эмили хоёр гарч ирлээ. Юу вэ? Тэр тэднийг удирдаж байна. Ингэж бодохын завдалгүй Шахима
-Би өөрийнхөө гарыг цустуулмааргүй байна гээд дахин гараа ташлаа.
Крис Эмили хоёр над руу саваагаа чиглүүлээд Авада Кедавра гэлээ. Би хамгаалах гэтэл саваа гараас халтирч шившлэг над дээр туслаа. Би арагшаагаа унасан ч

Миний бие мэдээтэй байна. Гэхдээ удахгүй үхэх байх гэж совин төрчихлөө. Саваа руугаа хальт хартал тэр тэнгэрт нисээд өөрийгөө хугалчихав. Дараа нь нэг хэсэг нь над дээр унав. Нөгөө хэсэг нь Шахима дээр унахад тэр хайлж эхэллээ. Амандаа тэр
-За яахвээ. Би үхсэн болохоор чи эргээд 87 он руугаа буцна. Чамд захиа ирэхгүй. Тийм болохоор надад сайхан байна. Тэр хүйтнээр инээгээд зүгаэр л нэг үнс боллоо. Миний хөл мэдээ орж эхлэхэд Дамблдор хаанаас ч юм гарч ирээд

-Трелонигийн бөмбөлгөөр би чамайг харлаа. Өдийд би Волдеморттой тэмцэх ёстой ч чам дээр хүрээд ирчихлээ Феникс минь. Би бүгдийг харлаа. Одоо яг минутын дараа чи 87 он руугаа буцна. Чи энэ бүгдийг санахгүй. Чамд захиа ч ирэхгүй Феникс. Чи санаа зовоод хэрэггүй ээ. Чиний савааны өөр нэг хувилбар миний сайн найзад байгаа. Би тэрнээс тэр савааг авчихбал Волдеморт философийн чулууг авахгүй. Өө нээрээ Крис Эмили 2-т санаа зовоод хэрэггүй. Чи 87 он руугаа буцчихвал тэр 2 Махотокородоо амар тайван сурч байна. Намайг уучлаарай Феникс минь гээд намайг тэвэрлээ. Энэ үед надад болсон бүх юм ухарч эхлэв.

Нүдээ нээтэл би Америк дахь гэртээ орон дотроо хөнжлөө нөмөрсөн хэвтэж байв. Энэ бүхэн зүүд байжээ гэж бодоход зүүдэнд минь болсон шиг захиа ирлээ. Нэг нь та бүхний мэдэж байгаа сургуульд сурах захиа. Нөгөө нь Дамблдорын захиа байв.
Аваад унштал
Феникс. Би чамд тэр үед мартуулах шившлэг хийж зүрхэлсэнгүй. Бас энэ Махотокорогийн захиа бол би чамд явуулж байгаа юм шүү. Чи одоо тайван Махотокород сурч болно. Чамайг их хүчирхэг шидтэн болно гэдэгт итгэлтэй байна. Крис Эмили 2-ыг ч бас сайн шидтэн болно гэдэгт итгэж байна. Чамд 3 жилийн дараа Хогвартс руу шилжих бичиг очихгүй шүү. Энийг уншиж дуусаад захиаг тэврээд байж байтал нээх сонин мэдрэмж төрлөө.
Юу вэ? Би яагаад ийм захиа тэврээд байдаг билээ. Энэ одоо юу вэ? Махотокорогийн ид шидийн сургууль гэнүү. Би юуг ч ойлгохгүй байна. Яагаад гэнэт унтаж байгаад энд ирээд зогсож байдаг билээ. Заза их өлсөж байна шүү. Бас энэ захиаг ч уншмаар байна. Даанч бас нойр хүрээд л байдаг. Өө нээрээ өчигдөр дуусгаж чадаагүй киногоо дуусгачаад энэ захиаг уншия даа. Яагаад надад нэг үг алсаас сонсогдоод байнаа. Юу гэнүү.
Миний Баатар бол Миний Саваа гэж байна. Юун саваа вэ? Ер нь гадаа гарч жоохон гүйнээ.

ТӨГСӨВ.

Энэ хүртэл миний бичсэн энэхүү зохиолыг уншиж, санал бодлоо хуваалцаж, урам хайрласан бүх хүмүүсдээ баярлалаа. Миний анхны зохиол ингээд дуусч байна даа. Надтай хамт 12 бүлэг хамт явсан та бүхэндээ БАЯРЛАЛАА. Эцэст нь хэлэхэд Чиний Баатар бол Чи Өөрөө юм шүү.
Зохиолч: NicDor McVik

My HERO is My WANDМесто, где живут истории. Откройте их для себя