Бүлэг 2: Махотокоро

355 39 5
                                    

За ингээд 2-р бүлэг бэлэн боллоо. Энэ бүлэг их сонирхолтой байх болно гэж амлаж байна.
Зохиолч: NicDor McVik
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
1987 оны 8-р сарын 15 нд би анх удаа Махотокоро сургуулийн босгоор алхаж үзсэн юм. Сургуулийн дотор тал нь бүгд алтан шар өнгөтэй ба хоймор хэсэгт ил зуух байсан нь надад их таалагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хатагтай Баши-Ка-Тон
-Алив энд нэг ид шид хэрэглэсэн хүн байх юм.
гэж хэлээд гараа 3 удаа ташихад Крисийн үс нь минийх шиг бов бор болчихлоо. Бид сургуулийн их танхим гэх томоос том гурвалжин ширээнд тойрон суугаад авчирсан хоолыг нь гахай шиг идэж өглөө. Баши-Ка-Тон-ы хажууд суусан газар шүргэсэн урт сахалтай, дугуй малгайтай хүн:
-Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе Оюутнуудаа. Намайг Хирата гэдэг. Та бүхний Сүнстэй харьцах ба Сүнсээрээ шилжих хичээлийн багш. 1-р ангийн оюутнууд хичээлийн хуваарь болон дугуйлангуудын талаар мэдээллийг надаас ирж аваарай гэж тайван намуухан өнгөөр хэллээ.

Сурагчид ч бие биентэйгээ ярьж хөөрнө. Крис-ээс би Маагл болон цэвэр цуст гэж юуг хэлж байгаа юм? хэмээн асуухад Крис
-Маагл гэдэг нь шидгүй хүмүүсийг шидтэнгүүд тэгж нэрлэдэг. Цэвэр цуст гэдэг нь аав ээж болон гэрийхэн нь бүгд шидтэн бол тэр хүнийг цэвэр цуст хэмээдэг. Чам шиг маагл гэр бүлээс гарсан шидтэнг Муухайгаар хэлвэл Бохир цуст эсвэл Хагас цуст гэдгийн.
-Аан. Чи ид шидээр үсээ цагаан болгосон юм чинь бодвол цэвэр цуст уу?
-Сайн ойлгожээ Хаха.
Бид ийнхүү хөөрөлдөж дуусаад Хирата багш руу очиж хуваарь болон дугуйлангуудын талаархи мэдээлэл авав. Крис бид 2 яг ижилхэн хуваарьтай ажээ.
/Эхний цаг 8:00-9:30/ Патронус (Ном нь Патронусыг хэрхэн сурах вэ? 1-р гарын авлага. Зохиолч- Юүүто Карина)
/2-р цаг 9:30-11:00/ Ургамал судлал ба уусмал бэлтгэх (Ном нь Байгаль ба нууц. Зохиолч-Саманта Бурнт. Уусмалын гарын авлага. Зохиолч-Северус Снейп)
/3-р цаг 11:00-12:30/ Шидэт амьтдыг хэрхэн арчлах вэ? (Ном нь Мангасуудын тухай ном. Зохиолч-Жэк Монстер, Гайхалтай амьтад ба тэдний нутагшил. Зохиолч-Нэвт Скамендер.)
/4,5-р цаг 12:30-14:00, 14:00-15:30/ Сүнстэй харьцах ба Сүнсээрээ шилжих (Ном нь Сүнсний чадвар ба хүний чадвар. Зохиолч- Томас Финниз)
/6-р цаг 15:30-17:00/ Дэлхийн түүх (Ном нь Визардинг Стори. Зохиолч: Бенжамин Бенра мөн Хогвартсын түүх/
/7-р цаг 17:00-18:30/ Европ шид (Ном нь Хогвартсын шидийн гарын авлага Зохиолч: Хенри Герман)
Даваа-Баасан гарагуудад энэ бүх хичээл орох гэнэ. Кристэй жоохон ярилцаж байгаад явах дөхөхөд захирал Баши-Ка-Тон хүүхэд бүрт Салхич шувуу өгөв. Салхич шувуу нь сурагчдын хувийн өмч болох бөгөөд сургуульдаа ирэхдээ ба сургуулиас гэртээ харихдаа унах ёстой гэнэ. Би өөрийн шувуундаа Кэтие гэдэг нэр өглөө. Бас гэртээ Кэтиегээ унаад очиж сургуульдаа болсон бүх юмыг гэрийхэндээ ярьтал тэд их баярлаж "Манайхаас ашгүй нэг увидастан төрөх нь дээ" гэж хэллээ. Өрөөндөө ороод ямар дугуйланд орох вэ? гэж бодсоор байгаад хавдаа ямар ч нэр өгөхөө мартчихсан байлаа. Түүнд Виллиам гэдэг нэр өгдөг юм билүү.

За ингээд 2-р бүлэг дууслаа. Манай энэ Пеникс жоохон номын хүн болох гээд байх шиг байна. Ер нь квиддич тоглуулнаа. Нээрээ бас манай Крис Орос хүн шүү. Коммент Вөтэ нараар бөмбөгдөөд өгөөрэй.

My HERO is My WANDМесто, где живут истории. Откройте их для себя