Эмили Крис бид гурав 9 бүхэл 3/4 тавцанг олох гэж их зовов. Тэгтэл нэг нүдний шилтэй тэрэг түрсэн хүүхэд бас нэг улаан үстэй хуучирч элэгдсэн нөмрөгтэй хүүтэй цуг 9 болон 10-р тавцангын голын баганаар ороод алга болчихлоо. Бид ч араас нь орлоо. Тэгтэл тэр баганаар гараад нэг улаан галт тэрэг нүдэнд шууд тусав. Тэрэн дээр Хогвартс Экспрэсс 5172 гээд биччихсэн харагдлаа. Бид ч урд талын хаалгаар ороод нэгэн хоосон өрөө олоод суугаад үйлчлэгч эгчээс чихэр болон нэг уусмал бэлтгэхэп хэрэгтэй ургамал авах гэтэл
-Доллараар худалдаа хийхгүй ээ. Гэхдээ наад 29 доллар 6 центийг чинь 1 галлеон, 4 сикьл, 14 канатаар сольж болох л юм.
-Заза сольё. Харин та бидэнд Галлеон Сикль Канат нарын учрыг тайлбарлаж өгөөрэй.
Үйлчлэгч эгч халаасаа уудалж уудалж 1 алтан зоос, 4 мөнгөн зоос, 28 хүрэл зоос өгөнгөө
-За май эд нарыг ав. Галлеон гэдэг нь энэ алтан зоос. Сикль нь мөнгөн зоос. Канат нь хүрэл зоос. 1 галлеон арван долоон мөнгөн сикльтэй тэнцдэг. 1 сикль хорин есөн хүрэл канаттай тэнцдэг. Харин 1 галлеон 25 доллар, 1 сикль 1 доллар 50 цент, 1 канат 0.05 доллартай тэцдэг. Ойлгов уу?
-Ойлголоо. Бид нар 3 ширхэг тэр мэлхий хэлбэртэй шоколадаас авья.
-Заза. 14 канат өгөөрэй. Бид ч 14 канат өгөөд Үйлчлэгч эгчид мөнгө тайлбарлаж өгсөнд нь баярлаад цайны мөнгө гэж 3 канат өглөө. Биднийг шоколадаа идэх хооронд нэг охин хүрж ирээд
-Сайн уу? Хүүхдүүдээ та нар нэгдүгээр дамжааныхан уу? Танилцахад таатай байна. Намайг Рэжина гэдэг.
-Сайн уу? Рэжина. Намайг Крис энэ хоёрыг Эмили, Феникс гэдэг юм.
-Аан заза. Та нар Стэлла гээд хөөрхөн охиныг харсан уу?
-Хараагүй ээ?
-Өө заза Баярлалаа. Явж Падма Парвати 2-оос асуухаас. Баяртай. Хэмээгээд гүйгээд одов. Дараа нь нэг буржгар үстэй бас нэг хөөрхөн охин хүрж ирээд
-Та нар нэг бах мэлхий харсан уу? Невилль гэдэг хүүгийн бах юмаа. Нэр нь Трэвор
-Невилль бла бла Тре юу гэнээ. гэж Крис гайхсан өнгөөр асуулаа.
-Невилль гэдэг хүүгийн бах юмаа. Нэр нь Трэвор. гэж өнөө буржгар үстэй охин хариуллаа. Энэ хооронд Эмили надаас
-Феникс энэ шоколадыг надаа Окцитатутуками шившлэгээр онгойлгоод өгөөч. Миний саваа цүнхний ёроолд байнаа.
-Заза тэгий гэж би хэлээд онгойлготол өнөө буржгар үст
-Хөөх та нар чинь шидтэнүүд юмуу.
-Бараг шидтэнүүдээ. Бид нар Махотокоро шидийн сургуульд 3 жил сурсан юм. Хэмээж Крис хэлтэл өнөө охин
-Ямар гоё юм бэ? Би ганц л шившлэг мэднэ лдээ. Окулус Рэпаро гээд. За тэр ч яахав дараа нь тухтай танилцая. Одоо Невилльд бахыг нь олж өгөхгүй бол тэр эмээдээ загнуулна гээд уйлах гээд байгаа юм. Баяртай.
Буржгар үст явангуут дараа нь нэг Бондгор дугуй царайтай, саяхан уйлсымуу гэлтэй өрөвдөлтэй нүдтэй хүү орж ирээд.
-Трэвор. Чи хаана байнаа. гэчхээд уйлаад гараад өгөв. Бид ч энэ нөгөө Невилль байх гээд ярилцаж байтал. Нэг туранхай эмээ орж ирээд
-Невилль чи хаана байнаа. Хүүхдүүдээ та нар нэг хөөрхөөн хүүг харсан уу? Гэж биднээс асуутал Эмили
-Харсаан сая хажуугын өрөө рүү орох шиг болсон.
-За баярлалаа. Ямар сайн хүүхдүүд вэ? Гэчхээд гараад явчихлаа. Дараа нь бас нэг охин хаалгаар цухуйчаад
-Рэжина. Та нар намайг сураглаж яваад байгаа Рэжина гэж охиныг харснуу.
-Харсаан аль түрүүн Падма Мадма гээд юм яриад гарчихсан гэж Крис арай уурлачхаагүй хэллээ. Угаасаа байн байн хүн орж ирээд байгаа юм чинь уурлалгүй яахав дээ. Дараа нь 2 ихэр улаан үстэй өндөр хүү орж ирээд
-Өө. Энэ Харри поттерын өрөө биш байна. гэж нэг нь хэлтэл нөгөө нь
-Би чамд хэлсийшдээ Харри поттер нөгөө талд нь байгаа. Гэчхээд тэр 2 гараад өгөв. Бид нар Харри поттер гэх нэрийг сонсоод гайхлаа. Учир нь дэлхийн түүх хичээлд Харри поттерын тухай их зүйлийг заасан юм. Харри поттер тэгэхээр энэ галт тэргэнд байгаа байх нь ээ.Сюрприз
Дараагийн бүлгээр манай хэд аль тэнхимд орохоо мэднэ шүү.Зохиогч: NicDor McVik 😀👏👏👓💎💎
ВЫ ЧИТАЕТЕ
My HERO is My WAND
FantasíaПеникс гэх хүүгийн үхэл амьдрал ганцхан захианаас л шалтгаална. Гэвч тэр ганц хуудаснаас шалтгаалж тэр үхнэ гэжүү. Амьдрал бол яг л цаас шиг. Пениксийн цаасыг хэн урахыг энэ зохиолоос уншаарай.