Бүлэг 9: Шинэ жил

196 18 5
                                    

Би өглөө Крисийн хашгирах дуунаар сэрсэн юм. Түүнийг би нугастай чөмөгтэй чихэр битгий ид гэж хэлж байхад идээд одоо 7 хоног хашгирч байна. Тэрийг Кинг Брүүк илбэдсэнийг яаж мэдэх вэ? дээ. Угаасаа маргаашнаас эхэлж Эмилигийн өрөөнд охидуудын дунд унтахгүй бол шөнөжингөө Крисийн хашгирахыг сонсоно гэхээр ямар байх вэ? дээ. 3 сарын өмнө Эмилигийн шүүх хурлаас хойш сонирхолтой зүйл болсонгүй. Шүүх хурлаар Эмилиг буруугүй гэж нотлон өнөө 2-р ангийн хүүхдийг хүүхэд биш хүүхдийн дүрд хувирсан олон улсын гэмт хэрэгтэн байсныг нотолсон. Өнөө гэмт хэрэгтэн ч мэдээж үнсүүлсэн л дээ. Дементорд.
~~~~~~~~~~~~~~~~~~~
Өнөөдөр Проф. Снейпээс уусмал бэлдүүлж авахгүй бол энэ ханиад .гээч зүйл намайг яг алах гэж байна. Ядаж байхад Виллиам Дурмстрангаас ирцэн. Өглөө болгон хүн долооно. Крис дахин хашгирахаас өмнө их танхим руу явж Хаплфафын ширээндээ суулаа. Тэгтэл Кэтие хаанаас ч юм хүрч ирээд захиа унагаачаад яваад өгөв. Тэр захианд
Сайн уу? Хүү минь. Чи амралтаараа битгий гэртээ ирээрэй. Бид нар эмээ рүү чинь явлаа. Үнсье.
Хүндэтгэсэн: Аав, Ээж 2 нь гэсэн байв. Би ч овоодоо захиа бичиж гэж бодоод тэр захиаг урчихлаа. Тэд нар угаасаа гэртээ ирэхийг хориглосон юм чинь Крисийн хашгирдаг өвчин намдвал шинэ жилийн амралтаар Крисийнд очиж амрахаас.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Ашгүй шинэ жилийн амралт эхэллээ. Крисийнд очиход аав ээж 2 нь намайг найрсаг угтсан юм. Тэд намайг төрөл бүрийн амттанаар дайллаа. (Бүр Хогвартсын амттануудаас ч гоё) Аав ээж 2 нь өдөрт 100 удаа Крисээс Хогвартс явахад нь хүргэж өгөөгүйд уучлалт гуйгаад л байв. Тэгэхэд манай аав ээж 2 бүр дэлгүүр гараад явсан л гэж бодохоос дотор муухайрна. Крисийн аав ээж 2 нь шидтэн болохоор шинэ жилээр однуудыг хөдөлгөж Merry Christmas гэж бичнэ гээд өглөө гараад л орой ирдэг болов. Энэ хооронд нь Крис бид 2 Ташуу Гудамжаар сайхан зугааллаа. Крисийн аав ээж 2 нь шидэт савааны дэлгүүрийн эзэн Григоровичичийн дээр байр авсан болохоор их гоё байв. Би эргээд ГЭРТЭЭ ирчихсэн юм шиг л санагдсан. Ташуу гудамжинд олон шидэт дэлгүүрүүд байдаг болохоор төрөл бүрээр нь орж гараад л сайхан хөгжилдлөө. Крис Гринготтсын банкнаас өөрийн хөрөнгөнөөсөө 7 галлеон авж шинэ шидэт саваа авав. Хогвартсын сурагч бүрт ид шидийн яам шинэ жилээр Хөрөнгө өгдөг болохоор надад ч бас 8 галлеон байлаа. Зул сарын даалгавраа хийх гэж гоё юм болноо. Флориана Фортескийн шүхрэн доор сууж ноён Флорианагаас даалгавраа асуухад л тэр шууд хэлээд өгнө. Даалгавраа хийчээд жоохон ном уншаад шүхрэн доор нь суух юм бол бүр 3 давхар зайрмаг үнэгүй өгнө гээч. Худалдаа хийх гэж ирсэн шулмуудаас янз бүрийн зүйл авсаар байгаад 6 галлеон үлдлээ. Би ташуу гудамжаар явахдаа хөгшин шидтэнүүдийн дүүрэгт очих ёстой дургүй. Хэрэв тэрүүгээр алхах л юм бол хөгшин шидтэнгүүд надад Өдөр Тутмын Зөнч сонингийн сүүлийн үеийн мэдээллүүдийн тухай лекц уншаад л эхэлчинэ. Харин элфүүдтэй хамт тоглох үнэн сонирхолтой. Заримдаа уйдахаараа тэд нартай цуг Цоорхой тогоо руу гардаг юм. Тэнд мааглууд байдаг болохоор маагл дэлгүүрээс өөрийнхөө идэх дуртай чипсээ авах гэж байгаад бараг шидтэний зоос гаргаад тавьчих дөхсөн шүү. Ямар азаар нөгөө талын хармаанд 2 доллар байж таарваа.
~~~~~~~~~~~~~~~~~~~
Өнөөдөр бол Зул Сарын өдөр. Өглөө сэрэхэд хөл доор зөндөө олон бэлэг байв. Эхнийхийг задлаад үзтэл Махотокород хамт сурч байсан Бригиттэ, Лола хоёрын бэлэг байлаа. Тэр 2 өөрсдийнхөө нэхсэн бээлийг надад бэлгэлсэн байв. Бригиттэ Лола 2-ч их мэдрэмжтэй шүү. Намайг бээлийгүй явж байгааг хаанаас мэдсэн юм бол. Дараагийн бэлэг бол хатагтай Молли Вийзлигийн гараараа нэхсэн урдаа том  П үсэгтэй цамц байлаа. Фрэд болон Жорж Вийзли нарт би хэсэг зуур Патронусын тухай хичээл заасны бэлэг болгож байгаа байх л даа. Сүүлийн бэлэг бол Эмилигийнх байв. Эмили миний дуртай анимагын гарын авлагыг бэлэглэсэн байв. Тэр гарын авлага 99 галлеон 5 сикль шүү дээ. Энэ Зул сар бол миний хамгийн гоё зул сар. Даанч аав ээж 2 надад бэлэг явуулаагүй байх юм. Арай ч дээ.

My HERO is My WANDМесто, где живут истории. Откройте их для себя