Бид ч төлөвлөгөөнийхөө дагуу Хагридынд очиж хэдэн мэдээлэл авлаа. Одоо бидний сайн мэдэж байгаа зүйл бол
1. Азкабанд хэдэн ч насны хүн хоригдож болно
2. Тэр ургамлаар хүнийг хувилгах уусмал бэлтгэх гэж байсан юм чинь ургамлыг хулгайлсан хүн нь алуурчин болж таарч байгаа
3. Шүүх хурлаар өмгөөлөх талд найзууд нь байж болноЭмили P. O. V.
Өнөөдөр бол шүүх хурлын өмнөх өдөр. Би маш их айж байна. Бүр 2-р ангидаа Маагл сургуулийнхаа нэг сахиллагүй хүүхдийн духыг нь цоолоод аав ээж хоёрыг сургууль дээр ирж байна гэхэд нь ч ингэж сандарч, айж байгаагүй. Хогвартсаас хөөгдөөд Хогсмидийн буудалд байгаа тул мөнгөгүй болчихлоо. Ямартай ч Пеникс рүү захиа бичихээр шийдэв. Хажуу талын өрөөний Роза эгчээс цаасны өөдөс болон хатах гэж байгаа өдөн үзэг гуйж аваад үзгээ хатахаас нь өмнө захиагаа бичиж эхлэлээ.
Хайрт Пеникс минь. Чи маргааш шүүх хурал дээр ирэх үү? Хэрэв чамайг байвал би сандрахаа больж магадгүй. Миний үзэг хатах гээд байгаа тул чамд ганц л зүйлийг хэлье. Би тэр ургамлыг хулгайлаагүй шүү. Ингэж бичихэд миний нулимс бөмбөрч цаасаа хунирилдуулчихлаа. Буудлын уулиар захиагаа явуулчаад хурдхан өрөөндөө ороод нэг ном уншив. Тэр номны гарчгийг хараагүй ч миний дотор ном уншаад жоохон ч гэсэн хөнгөрчихлөө. Дараа нь мөнгөө тоолов. Одоо надад яг 3 кнат 2 сикль үлдсэн байлаа. Тэгэхээр би 30 минут л буудалдаа байх мөнгөтэй. Өөдрөг байна шүү гэж өөртөө тушаагаад юмнуудаа баглалаа. 30 минутын дараа өрөөгөө хүлээлгэчхээд хий дэмий Хогсмидоор холхилоо. Гэвч гай газар доороос гэж нэг харуул хүрч ирээд чи харваажын 13 хүрээгүй хүүхэд байна гээд намайг чирээд бүр Хогсмидоос хөөчхөв. Намайг Бладжер цохиосой билээ. Би Хагридынд хэсэг зуур байж болох байсан юм байна шдээ. Хагридын байшин чинь Хогвартсын бүсэд ордоггүй. Ёоо би яагаад ийм тэнэг юм бэ? гэж өөрийгөө баахан хараагаад Хагридынх руу алхлаа. Өдрийн 12 цаг болж байсан болохоор алхахад сайхан байв. Гэхдээ би энэ нарыг энэ модыг ер нь бүх зүйлийг дахин харахгүй. Үүрд Азкабанд байна гэхээр дотор харанхуйлна. Хагридын овоохойг хараад маш их баярлаад гүйхээрээ очоод үүдийг нь тогшив. Хагрид онгойлгоод Ямар сонин хүн бэ? Эмили байна. Дотогшоо орооч гэж уриалгахан хэлэв. Би дотор ороод учир явдлаа Хагридад тайлбарлалаа. Хагрид харин баргар царайлаад Уг нь ч чи буруугүй юм байна шдээ. Нээрээ өглөө Пеникс Крис Седрик нар ирээд Азкабаны талаар баахан зүйл асуусан. Би ч гайхан та надад ганц захиа Пеникст хүргээд өгч болох уу? гэж асуув. Хагрид ч зөвшөөрөн захиаг минь аваад Хогвартс руу зүглэлээ. Би энэ хооронд нь Хагридынд байсан нэг номыг авч уншихад дотор улам харанхуйлна. Тэр ном Азкабаны тухай байсныг нь яана. Номыг байсан газарт нь хийгээд Хагридын шүд хугалам гөөхийг идэв. Удалгүй Хагрид Пеникс хоёр орж ирлээ. Би Пениксийг хараад ямар их баярласан гээч. Бид хоёр тэврэлдээд л тэврэлдээд л байв.
ВЫ ЧИТАЕТЕ
My HERO is My WAND
FantasyПеникс гэх хүүгийн үхэл амьдрал ганцхан захианаас л шалтгаална. Гэвч тэр ганц хуудаснаас шалтгаалж тэр үхнэ гэжүү. Амьдрал бол яг л цаас шиг. Пениксийн цаасыг хэн урахыг энэ зохиолоос уншаарай.