Шөнөжингөө дугуйлангуудын талаар мэдээллээ сонирхож сонирхож Квиддич гэдэг спортын дугуйланд орохоор боллоо. Тэр дугуйлангын багштай маргааш очиж уулзана гэхээс тэсч ядна. Өглөө босоод Кэтие,Виллиам 2-тоо хоолыг нь өгөөд хичээлээ ялгав. Нөмрөгөө өмсөөд хармаандаа хэдэн доллар чихлээ. Өглөөний хоолоо идээд аав ээж 2-т надад Шүүрний гарын авлага аваарай гэчхээд Кэтиегээ унан Сургууль руугаа явав. Сургуулийнхаа үүдэнд манаач Смит ахад Кэтиегээ тушаачаад эхний цаг болох Патронусын 335-р анги руу зүглэлээ. Ангид ороод миний нүдэнд нэгэн хөөрхөн охин тусав. Тэрний үс улаан хүрэндүү, тормолзсон алаг нүдтэй, намхан нуруутай маш үзэсгэлэнтэй охин. Би түүний хажууд сууя гэж төлөвлөтөл нэгэн өндөр, надаас царайлаг хүү ирээд суучихлаа. Би ч ард нь суув. Хажууд Крис ирээд цүнхээ шидчихээд салхич шувуунаасаа саваагаа аваагүйгээ мэдэн уурлаад гараад явлаа. Патронус хичээлийн багш Норвеги гаралтай Ноа Нилэс орж ирээд бид нартай мэндлээд
-Энэ хичээлийн сурагчид бүгд Европ биз дээ. Патронус хичээлийг Европ сурагчид л сурдаг юм. Азиуд болохоороо Баяр баясгалангаараа яаж өөрийгөө үл үзэгдэгч болгох вэ? гэдэг хичээл үздэг юм. За хичээлийнхээ талаар жоохон тайлбар хийе. Патронус гэдэг бол бусад сургуулиудад үздэггүй хичээл. Та бүхэн Патронусыг сайн сурвал 3 жилийн дараа анимаг болж чадна. Дунд зэрэг сурвал Хүний баяр сайхныг авч өөрийгөө тэжээдэг Английн Азкабан шоронгын Дементоруудыг хөөх чадвартай болно. Аа бас патронусгүй хүн гэж байдаг. Тийм хүн энэ хичээлийн жил дуусахад саваанаасаа жоохон ч болтугай цагаан гэрэл гаргаж чаддаггүй. Хэрэв тийм хүнийг болохоороо Патронус хичээлд суулгахгүй болгож Маагл Судлах хичээлийн сурагч болгох болно. Асуух зүйл байна уу?
Хүүхдүүд ч юм асуусангүй. Тэгтэл Ноа багш
-За би та бүхнийг нэг нэгээр чинь нэрийг чинь дуудаж шалгалт авна. Эхнийх Андрэ Кларк.
Нэг өнгөт арьст хүү гарч ирэв. Багш "За чи өөрт тохиолдсон хамгийн аз жаргалтай дурсамжаа бодоорой" гэлээ. Андрэ ч бодож байх шиг нүдээ анив. Багш саваагаа 1 эргүүлтэл Андрэгийн бодол толгой дээр нь гарч ирэв. Ноа багш
-За Андрэ болж байна. Май энэ Нөмрөгийн чинь өнгийг цайвар ягаан болгох эрх.
гээд нэг цайвар ягаан цаас өгөв. (Махотокорогийн сурагчид хэрэв сайн сурвал багш нар нь цайвар ягаан-алтлаг шар хүртэл цаас өгч тэр цаасаараа 3 удаа нөмрөгөө товшивол цаасны өнгө нөмрөгт шингэнэ. Хэрэв муу сурвал бор нөмрөгтэй хэвээрээ л байна. Бүр нөмрөг нь цагаан өнгөтэй байвал тэр сурагч хар шидээр хичээллэсэн гэсэн үг ба сургуулиас хөөх хүртэл шийтгэл оноодог.) Ноа багш хүүхдүүдийг дуудаж шалгаж заримд нь цайвар ягаан цаас заримд нь цаас өгөхгүй явсаар байгаад миний нэрийг дуудав. Би гарч ирээд сандарч сандарч хамгийн гоё аз жаргалтай гэсэн дурсамжаа санатал Ноа багш надад цайвар ягаан цаас өглөө. Удалгүй Крис дуудагдаж бас л цайвар ягаан цаас авав. Хичээлийн төгсгөлд Эмили Пинк гэтэл миний урд суусан өнөөх хөөрхөн охин гарч ирж шалгуулаад бас л цаас авлаа. Бид завсарлагаанаар бүгд цаасаа нөмрөгөндөө 3 товшоод цайвар ягаан өнгийн нөмрөгтэй болов.
Дараагийн хичээл болох Ургамал судлал ба уусмал бэлтгэх хичээлд орон сууж байтал багш Иван Шарапов орж ирээд бидний тус бүрд нэг нэг захиа өгөв. Тэр захианд
"Хүндэт сурагчдаа. Миний хоолой өвдөөд ярьж чадахгүй байгаа тул намайг өршөөгөөрэй. Та бүхэн өнөөдрийн "Ургамал судлал ба уусмал бэлтгэх" хичээлээр Сакура модны үрийг Шувууны өндөгтэй хольж Ууртай байгаа хүнийг сайхан сэтгэлтэй болгох уусмалыг бэлдэж сурна. Захианы ар талд хэрэглэгдэхүүн байгаа бөгөөд Уусмалын гарын авлага гэх Хогвартс сургуулийн профессор Северус Снейп-ын номны 2-р хуудаснаас зааврыг аваад Тэр хуудсанд байгаа зүйлийг тэмдэглээрэй. Баярлалаа."
гэж бичсэн байв. Бид ч яг заавраар хийгээд Иван Шарапов багшаас ягаан өнгийн цааснууд авав. Манай ангид ганцхан цаас аваагүй хүн байсан нь Эмилигийн хажууд суугаад байсан өндөр хүү цаас аваагүй байв. (Эмили энэ хичээлд суугаагүй.) Дараагийн хичээл болох Шидэт амьтдыг хэрхэн арчлах вэ? хичээлээр багш Флиток (Хогвартс сургуулийн профессор Флитвикийн дүү) Амнаас нь гал гардаг өт-тэй ажиллуулав Флиток багш Арай гүн ягаан цаас өглөө. Одоо миний хүсэн хүлээсэн хичээл болох Сүнстэй харьцах ба Сүнсээрээ шилжих хичээл. Хирата багш орж ирэн сурагчидтай мэндлэн. Сүнсний талаар онол бичүүллээ. Хирата багшийн хэлсэн онолуудаас зарим нь
Сүнс гэдэг бол шийтгэл гэсэн үг. Үхлээс айсан хүний сүнс нь өөрийн хүссэн газраа амьдардаг. Харин үхлээс айдаггүй хүмүүсийн сүнс нь хаана ч шүгэлдэггүй. Үүний нэг жишээ бол манай сургуулийн Пика. Пика бол Хогвартс сургуулийн сахиллагагүй сүнс Пивзийн ихрийн өрөөсөн. Тэр 2 хоюулаа үхлээс айдаг байсан юм. Тэгээд л хий үзэгдэл болж нь нэг нь Хогвартс-д нэг нь манай сургуульд шүгэлсэн юм даа. Сүнсээрээ шилжих гэдэг бол бие нь тэр байрандаа байгаа мөртлөө сүнс нь өөр газар явж ямар нэг нууц мэдээллийг харж болно гэсэн үг.
Бид эхний цаг дээр онол бичиж байгаад 2-р цаг дээр Пикатай ярилцаж хамт тоглов. Хирата багш бүх хүүхдэд Үзмэн ягаан өнгийн цаас өгөв. Дараагийн хичээл болох Дэлхийн түүхээр бид багш Сүёоноор Шидтэний ертөнцийн 1-р дайны тухай яриулж жүжигчилсэн тоглолт хийцгээв. Энэ өдрийн хичээлээс ид шид хэрэглэх цорын ганц хичээл болох Европ шид хичээлд 10 хүүхэд л суув. Тэр нь Би, Крис, Эмили, Маша гэх Орос охин, Франц охин Бригиттэ, Андрэ, Египед улсын хааны удмын ханхүү болох Арэн, Индиан омгийн хүү Химанг, Мөс шиг хүйтэн царайтай Лола гэх охин, Мөн том нүдний шилтэй Макс нар л Европ шид хичээлд суув. Бид саваагаа барин багш орж ирэхийг хүлээв. Энэ хичээлийн багш болох Эдвард орж ирэн бидэнтэй мэндлээд хичээлээ эхлэв. Тэр багш биднийг анхаарлаа төвлөрүүлээд Вингардиум ЛивиОса гэж хэлээрэй гэлээ. Бидний урд нэг нэг алим тавиад бид нар саваагаа эргэлдүүлэн тэр үгийг хэлтэл минийх болон Эмилигийнх хөөрч Крисийн ширээн дээрээ эргэлдээд бусдынх нь яахчгүй байлаа. Хичээлийн төгсгөлд Эдвард багш Эмили бид 2-т улаан цаас Крист Улбар цаас өгөв. Бидний нөмрөг маш гоё болж хувирлаа. Би хичээл тарангуут хурдхан Квиддич хичээлүүлдэг Дасгалжуулагч Моп багштай уулзан Квиддич тогломоор байгаагаа хэлтэл дасгалжуулагч намайг шүүрэн дээрээ суугаад хөөр гэлээ. Би ч шүүрэн дээрээ суутал хөөрч газраас бараг 12 фут хөөрөв. Моп багш гайхан "Их мундаг байна. Квиддичийн дугуйланд Бямба гараг бүр 13:00-15:00 цагийн хооронд ирж дугуйландаа сууж болно" гэлээ. Би ч баярлаад Кэтиегээ унан гэртээ ирэв. Намайг гэртээ ирэхэд Виллиам маань өөдөөс гүйж ирээд баахан хацар долоолоо. Заваан гэдэг нь.За 3-р бүлэг дууслаа. Миний зохиол ямар болж байна. Санал бодлоо хуваалцаарай.
Зохиолч: NicDor McVik
ВЫ ЧИТАЕТЕ
My HERO is My WAND
FantastikПеникс гэх хүүгийн үхэл амьдрал ганцхан захианаас л шалтгаална. Гэвч тэр ганц хуудаснаас шалтгаалж тэр үхнэ гэжүү. Амьдрал бол яг л цаас шиг. Пениксийн цаасыг хэн урахыг энэ зохиолоос уншаарай.